Байдены төсвийн төлөвлөгөө бүгд найрамдахчуудыг бухимдуулав

Байдены төсвийн төлөвлөгөө бүгд найрамдахчуудыг бухимдуулав

Байдены төсвийн төлөвлөгөө бүгд найрамдахчуудыг  бухимдуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2025 оны төсвийн төлөвлөгөөгөө зарлалаа. Тэрбээр гэр бүлийг дэмжих, чинээлэг баячуудын татварыг нэмэгдүүлэх зэрэг  Бүгд найрамдах намыг  сорьсон 7.3 их наяд долларын төсөв санал болгов. Байден Даваа гаригт  Нью Хэмпширын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Тэрбээр ажилчин ангийн  дарамтыг хөнгөлж, "Хүн бүрд шударга цохилт өгөхийг хүсч байна" гэжээ. Мөн  тэрбумтнуудын орлогын доод хэмжээг 25 хувь, тэрбум долларын орлоготой компаниудын татварын доод хэмжээг 15 хувиас 21 хувь болгон нэмэгдүүлнэ. Байден татварын мөнгийг хүүхэд асрах, эрүүл мэнд, орон сууц зэрэг нийгмийн хөтөлбөрүүдэд зарцуулахыг хүсч байгаа ба  хилийн хамгаалалтад илүү их хөрөнгө зарцуулна гэж төлөвлөсөн. Байдены татварын санал  2024 оны төсвөөс 300 орчим тэрбум доллараар илүү. Гэсэн хэдий ч Байден татварын нэмэгдэл нь ирэх арван жилийн алдагдлыг 3 их наядаар бууруулна гэж үзэж байна.

Бүгд найрамдах нам уг төлөвлөгөөг "болгоомжгүй зардал" гэж нэрлэжээ. Тэд татварыг бууруулж, эрүүл мэнд, цаг уурын арга хэмжээ болон бусад хөтөлбөрүүдэд үзүүлэх дэмжлэгийг багасгахыг хүсч байна.Мөн ерөнхийлөгчийн Украинд илүү их тусламж үзүүлэх уриалгыг эсэргүүцсэн ч Байден "Оросын түрэмгийллийн эсрэг тууштай тэмцэнэ" гэж мэдэгджээ. Тэрбээр Газад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлыг хангахад илүү их дэмжлэг үзүүлэхийг шаардах байна.

 

Эх сурвалж: nhk world

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

)))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Хаха 2024-03-12 103.57.93.235

Хамгийн ардчилсан улсын, хамгийн ардчилсан намаас сонгогдсон, хамгийн ардчилсан ерөнхийлөгч нь хамгийн поп халамжийн амлалт санал болгоод байх чинь вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж