Оросын хакерууд "Microsoft” програм хангамжийн системд нэвтэрсэн гэв

Оросын хакерууд "Microsoft” програм хангамжийн системд нэвтэрсэн гэв

Оросын хакерууд "Microsoft” програм хангамжийн системд нэвтэрсэн гэв

Оросын төрийн дэмжлэгтэй хакерууд "Microsoft” компанийн цахим шуудангийн хаяг, үндсэн програм хангамжийн системд нэвтэрсэн гэж тус компани мэдэгджээ. "Microsoft” -ын аюулгүй байдлын алба өнгөрсөн нэгдүгээр сард халдлагыг илрүүлж, төрийн дэмжлэгтэй “Midnight Blizzard” гэх бүлгэм халдлага үйлдсэн болохыг мэдсэн.Компани тухайн бүлгэмийн хулгайлсан  мэдээлэл болон програмд нэвтрэх эрх зэргийг ашиглах гэж завдсан баримт олсон ба хэрэглэгч "Microsoft” хоорондын цахим илгээмж зэрэгт нэвтэрсэн байжээ. Зөрчлийн улмаас хэрэглэгчийн системд доголдол үүсээгүй. Гэхдээ "Midnight Blizzard” олсон мэдээллүүдээ ашиглаж магадгүй гэж үзэж байна.

Цахим халдлагийн хэмжээ хоёрдугаар сард өмнөх саруудаас 10 дахин нэмэгдсэн ба хэрэглэгчид олон цахим хаягт нэг ижил нууц үг ашиглах аюултай болсон талаар "Microsoft" анхааруулав. Хэрэглэгч, компанийн нууц мэдээллийг сайтар хамгаалахын тулд "Microsoft" аюулгүй байдлыг хадгалах нэмэлт шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

 

Эх сурвалж: abc news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Гишүүн даадай 2024-03-12 103.212.117.46

хэхэ оросууд одоо сөнөөхөд биш бүтээхэд анхаарвал энэ өргөн газар нутагт их сайхан ирээдүй байгаа юм даг

Avatar

Нэргүй 2024-03-12 103.212.119.56

ОХУ-ын ФСБ-ийн байгуулсан хакерийн бүлэглэлүүд дэлхий даяар ийм гэмт хэрэг хийж байдаг!! 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэд Хиллари Клинтоны хувийн е-майл хаягт нэвтэрч баахан нууц мэдээллийг нь хулгайлсан!!

Avatar

Нэргүй 2024-03-12 51.81.254.14

хэрэглэгчийн SSO алдсан бол ноцтой асуудал үүснэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж