Өмнөд Солонгос улсын иргэн Бэк Вон-Сүн ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагджээ. Энэхүү баривчилгааг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам ч баталсан бөгөөд консулын зүгээс дэмжлэг үзүүлэхээр оролдож байгаа гэв.
Шашны ажилтан Бэк Вон-Сүнийг энэ оны эхээр алс дорнод дахь Владивостокт баривчилжээ. Гэхдээ түүнийг баривчилсан талаарх мэдээллийг Сөүл өнгөрсөн сард л албан ёсоор мэдсэн гэлээ. Өдгөө тэр Москвагийн шоронд хоригдож байна. Энэ нь сүүлийн хэдэн 10 жилд солонгос хүн Орост баривчлагдсан анхны тохиолдол болов.
Чухам ямар хэргээр түүнийг баривчилсан нь тодорхойгүй байна. Гэхдээ Оросын төрийн хэвлэл "Тасс" агентлагийн мэдээлснээр Бэк Вон-сүн төрийн нууцад хамаарах материалыг гадаадын тагнуулын байгууллагад дамжуулсан байж болзошгүй.
Бэк Вон-Сүн нэгдүгээр сард Хятадаас Владивостокт ирсэн бөгөөд үүнийхээ дараахан баривчлагджээ. Түүнийг эхнэртэй нь хамт баривчилсан боловч эхнэр нь удалгүй суллагдсан. Суллагдсаныхаа дараа Өмнөд Солонгос буцсан гэж таамаглаж байна.
ОХУ дайн эхлүүлснээсээ хойш цөөнгүй гадаадын иргэнийг баривчилсан. Тухайлбал, "Wall Street Journal"-ын сэтгүүлч Эван Гершкович, орос-америк гаралтай сэтгүүлч Алсу Курмсашева нарыг дурдаж болно. Гадаад иргэдийг улс төрийн наймаа хийх, ялтан солилцоонд ашиглах зэрэг зорилгоор баривчилдаг гэж Оросыг буруутгадаг.
Бэк Вон-Сүнийг Эван Гершковичтой нэг ижил шоронд хорьжээ. Энэ нь Лефортово шорон юм. Түүний цагдан хорих хугацааг зургадугаар сар хүртэл сунгах шийдвэр Даваа гаригт болсон шүүх хурлаар гарчээ.
Энэ хэрэгтэй зэрэгцээд ОХУ-ын ерөнхийлөгч Путин Даваа гаригт гадаадын агенттай хамтран ажиллахыг хориглох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Хуульд заасны дагуу гадаадын агентуудын талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл, интернетээр түгээхийг хоригложээ.
Дашрамд дурдахад, Украин дахь дайнд Өмнөд Солонгос улс нь барууныхантай ижил байр суурь баримталж буй. Харин нөгөө талд ОХУ, Хойд Солонгос улсууд харилцаагаа улам зузаатгаж байна.
Эх сурвалж: BBC
Ёрын орон 2024-03-12 217.208.144.61
Орос ёрын орон шүү дээ, ялангуяа Путиний Орос. Манай Монголын Орос ах нар гээд үхчих гээд байдаг оркуудыг тэнд аваачих хэрэгтэй
Нэргүй 2024-03-12 213.87.134.166
Харуулах боломжгүй.
Болгоомжил 2024-03-12 103.212.117.46
Монголчууд ч нэг их Орос ах гэж далдганаж, Байгаль нуур энэ тэр лүү тэнээд байх нь эрсдэлтэй. Тэдэнд бууны мах хэрэгтэй байгаа шүү
зочин 2024-03-12 66.181.191.84
За хойд солонгос европод бии болж байгаа юм байна даа