Хөгжлийн банк: Нэмэлт тайлбар авч байна

Хөгжлийн банк: Нэмэлт тайлбар авч байна

Хөгжлийн банк: Нэмэлт тайлбар авч байна

НЭМЭЛТ:

Шүүх хуралдаан үргэлжилж, нэмэлт тайлбар авч байна.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хөгжлийн банкны хэргээр ял авсан шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.03.12/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг /2024.03.07/ өдрөөс Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэж эхэлсэн.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.160.8

МАН-ы хулгайчууд бараг 5 их наядыг ирээдүйн ашигаас төлнө гээд зээл авчихсан тэрний 80 хувь нь огт төлөгдхөөргүй болсон гэтэл энэ шүүх дээр тэр хэргүүдээс нэг нь ч байхгүй шүү псдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж