"Боинг"-ын стандартын талаар шүгэл үлээгч нас баржээ

"Боинг"-ын стандартын талаар шүгэл үлээгч нас баржээ

"Боинг"-ын стандартын талаар шүгэл үлээгч нас баржээ

"Боинг" компанийн үйлдвэрлэлийн стандартын талаар шүгэл үлээж байсан Жон Барнетт гуравдугаар сарын 9-нд нас баржээ. Түүнийг өөрийгөө гэмтээх замаар амиа хорлосон гэж үзэж байгаа бөгөөд цагдаагийнхан хэргийг мөрдөж эхэлжээ.

Жон Барнетт 32 жилийн турш "Боинг" компанид ажиллаад, 2017 онд тэтгэвэртээ гарсан. 2010 оноос хойш Хойд Чарлестон дахь үйлдвэрт чанарын менежерээр ажиллажээ. Энд тэрээр голчлон холын замд ашигладаг орчин үеийн агаарын тээврийн хөлөг "787 Dreamliner" онгоцны үйлдвэрлэлд гар бие оролцсон юм.

Нас барахынхаа өмнөхөн тэрээр компанийн эсрэг мэдүүлэг өгч, шүгэл үлээж байв. Компанийн ажилчид дарамт дор ажиллаж, онгоцонд стандарт бус эд ангиудыг хүчээр суурилуулсан гэж 2019 онд Барнетт анх мэдэгджээ. Стандартын шаардлага хангаагүй эд ангиудыг хогийн саванд хаясан ч эргэж гаргаж ирээд, үйлдвэрлэж буй онгоцонд суурилуулах тохиолдлууд байсан гэлээ. Мөн 787-д суурилуулсан хүчилтөрөгчийн дөрвөн маск тутмын нэг нь яаралтай үед ажиллахгүй гэсэн ноцтой асуудлыг ил гаргасан байна. Барнетт энэ талаар удирдлагууддаа анхааруулсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй аж.

"Боинг" компани түүний мэдэгдлийг үгүйсгэж буй. Харин АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны 2017 онд гаргасан тайлан Барнеттын хэлсэнтэй зарим талаараа давхацжээ.

"Боинг" болон түүний гол нийлүүлэгч "Spirit Aerosystems"-ийн үйлдвэрлэлийн стандартын шалгалттай Жон Барнеттын үхэл давхцав.

Жон Барнетт тэтгэвэртээ гарснаасаа хойш "Боинг"-ын стандартын доголдлын талаар идэвхтэйгээр шүгэл үлээж эхэлсэн. Нас барахынхаа өмнөхөн тэр Чарлестонд мэдүүлэг өгч байв. Тэрээр гуравдугаар сарын 9-ны Бямба гаригт дахин байцаалт өгөх ёстой байсан ч энэ өдрөө нас баржээ. Барнетт байцаалтад ирээгүй учир зочид буудлаас нь түүнийг хайсан байна. Гэвч тэр зочид буудлын гадаах авто машины зогсоол дээр машин дотроо нас барсан байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-12 202.9.46.168

нэргүй гэж хар хятадын шээс золбин данжаад зайлаарай монголоос

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.40.179

Америкууд энэ зэргийн аллагыг хөнгөхөн зохион байгуулна. Путин америкийг өмөөрч энэ иргэнийг а**х уу. Сэтгэгдэл бичиж байгаа зарим хүмүүс ямар ч дүн шинжилгээ харьцуулалт хийж мэддэггүй юм байна. Харин ч тэр хүнийг Орос дэмжиж байсан байх. Учир нь тэдний муу муухай булхайг олон улсад илчилж байхад. Муу л бүхнийг Путин хийсэн гэж хардаж байгаа нь инээдэмтэй байна.

Avatar

Нэргүй 2024-03-12 192.42.116.193

ПУТЛЕР Л АЛАА БИЗ

Avatar

21 2024-03-12 202.131.225.197

BODSON BODOLTOI UUNIIGEE HEREGJUULJ BAIGAA HUN AMIA HORLOHUU

Avatar

Нэргүй 2024-03-12 103.215.14.4

Яалт ч үгүй гадны нөлөөтэй нас баржээ гээд дүгнэлт гаргачихья. Гэхдээ өөрийгөө хорлосон л гэсэн хариу гарах юм шиг байна тийм үү?

Avatar

Bsn 2024-03-12 66.181.187.57

alje

Avatar

зочин 2024-03-12 66.181.167.4

Сэжигтэй л хэрэг юм даа, нухчихсан юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж