Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчдад туслах хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдсээр байна. Тухайлбал, Монгол-Хятадын Найрамдал сургуулийн захиргаа, багш ажилчид, сурагчид 5 000 000, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Дамжуулахын залуус" ТББ-ын хамт олон 12 912 222 төгрөг өчигдөр хандивлав.
Улсын онцгой комисст өчигдөр /2024.03.11/-ийн байдлаар 45 иргэн, 26 аж ахуйн нэгж, байгууллага, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага болон гадаадын нэг байгууллагаас 3,195,456,216.66 төгрөгийн мөнгөн хандив ирээд байна.
Холбоотой мэдээ