Их Британийн Уэльсийн гүнж Кэтрин олон нийтийн сүлжээнд нийтэлсэн гурван хүүхэдтэйгээ авхуулсан зургаа засварлан нийтэлсэндээ уучлалт хүсчээ. Ханхүү Уильямын эхнэр Кэтрин гүнж өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орсоны дараа олны өмнө гараагүй юм.
Саяхан цахим хуудаснаа нийтэлсэн зургийн тайлбарт "Сүүлийн хоёр сарын хугацаанд сайн сайхныг хүсч, үргэлж дэмжиж байсанд баярлалаа" гэж бичсэн байсан ч цахим сүлжээ ашиглагчид түүний зургийг хуурамч гэв. “AP” агентлагийн мэдээлснээр Гүнж Кейтын зурагт Гүнж Шарлоттагийн зүүн гар тэгш бус байгаагаар зурагт засвар орсныг мэдэж болно.
Гүнж Кэтрин Даваа гаригт "Олон гэрэл зураг сонирхогчдын нэгэн адил би үе үе засварлах туршилт хийдэг. Өчигдөр гэр бүлийн гэрэл зураг хуваалцсанаас үүдэн төөрөгдүүлсэнд уучлалт гуйхыг хүсье” гэж цахим хуудаснаа нийтэлсэн байна. Гүнж өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр эмнэлгээс гарсан. Гэвч түүний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ордноос өгөөгүй. Түүний эрүүл мэндийн талаарх мэдээлэл хүмүүсийн анхаарлыг татаж, үнэн хэрэгтээ гүнж хэвтэрт байгаа гэх таамгийг дэвшүүлжээ.
Эх сурвалж: NHK
Нэргүй 2024-03-12 213.87.134.166
Харуулах боломжгүй.
-ylcuun 2024-03-12 216.38.195.74
-cpok/ \PacKy;?
don't change - uupchilgyi -BAIX#; 2024-03-12 216.38.195.74
beije tented#- shapgal (sybry.π]
-; 2024-03-12 216.38.195.74
LM
-Benzun baga udx toyotacpππ*ubluun dygyi. 2024-03-12 216.38.195.74
-6#;
Нэргүй 2024-03-12 202.126.89.56
Уучлал гуйхыг хүсье!
Бадарч тахар 2024-03-12 66.181.183.25
Тэгнээ даанч 20 настай юм шиг харагдаад байсан юм хөгшин байж !