Нэг жилийн дотор Монголын ардчиллын индекс дөрвөн байраар арагшилж, дэлхийн улс орнуудаас 81-д эрэмбэлэгдсэнийг “V-Dem” институти 2023 оны тайландаа дурджээ. Тэгвэл 2022 онд Монголын ардчилалын индекс өмнөх оноос /2021-2022/ 16 байр ухарч, 77-д бичигдэж байв.
Газар зүйн байрлал нь эдийн засгийн албан бус хоригт оруулдаг, хойд, урд хоёр дарангуйлагчийн дунд “хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт” оршдог Монголын аюулгүй байдлыг хамгаалах бамбай нь ардчилал юм. Гэвч УИХ-ын сонгуулийн нэг циклийн хугацаанд Монголын ардчилал нийтдээ /2020 онд ардчиллын индексээр Монгол Улс 61 дүгээрт жагссан/ 20 байраар ухарсан нь чухамдаа ардчилалд аюулын харанга дэлдэж буйн том ДОХИО. Цаашлаад дарангуйлал тогтож мэдэх гол АНХААРУУЛГА. Монгол Улс ардчиллаа алдвал аюулгүй байдлаа алдана.
Дэлхий нийт ямартай ч одоогоор ардчиллаас өөр сайн засаглал олоогүй яваа тул монголчууд ардчиллаа амь шигээ хайрлахаа байг гэхнээ хамгаалж үлдэхээс өөр сонголт үгүй. Үгүй бол төрийн эрх мэдэл нэг буюу цөөн бүлэг хүнд төвлөрсөн авторитори эсвэл тоталитар дэглэмд шилжинэ.
“V-Dem” институти нь дэлхийн улс орны ардчиллын индексийг гаргахдаа олон намын улс төрийн оролцоо, чөлөөт шударга сонгуулийн үр дүн, хууль эрх зүйн орчин, төрийн ил тод байдал, засаглалын шилжилт хөдөлгөөн, хэвлэлийн эрх чөлөө болон иргэний эрх чөлөө зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэдэг.
Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намын болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, дөрвөн жил тутам парламентын чөлөөт сонгууль явуулж, Үндсэн хуулийн дагуу олонх болсон нь засгийн эрх барьдаг тогтолцоог нь харвал Монгол ардчилсан улс мөн-де юре. Де-факто нь нэг намын үнэмлэхүй олонх засгийн эрхийг найман жил барьж буй, чөлөөт сонгууль нь шударга явагддаг эсэх нь эргэлзээтэй, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, цөөнхийн дуу хоолой улс төрд улам бүр хязгаарлагдаж, төрийн авлига, хулгай луйвар нийгмийн хорт хавдар болсон, хууль шүүх нь худалдагддаг, улс төр бизнес нь цус холилдсон, дийлэнх иргэд нь “хүчтэй гар” хүсдэг, жил ирэх тусам индекс нь улам бүр ухарсаар байгаагаас харвал Монголын ардчилал “авсанд" орох нь цаг хугацааны асуудал болжээ.
Монголд парламентад суудалтай гурван нам бий. Бусад нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нэртэй. Нэдэр дээрээ ганц тамга халаасалсан сайн дурын уран сайханчид намаа хэнд, яаж зарж идэх тухай ярьдаг, боддог. Тэдэнд үзэл бодол, үнэт зүйлийн эрэмбэ, нэгдэл гэж үгүй.
Сонгууль болгоны өмнө ичээнээсээ гарч, үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн дүр эсгэдэг нь ардчилалд нэг төрлийн аранга болж байна. Гэр бүл, компани, төрийн бус байгууллагад үйлчилдэг "жижиг"-үүд олшрох тусам институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах улс төрийн нам бүрэлдэж чадахгүй яваа нь бүр үнэн.
Парламентад суудалтай гурван нам дундаасаа засгийн эрхийг хамгийн олон жил барьсан нь МАН. Тэр утгаараа Монголын ардчилалд нүүрлэсэн аюул, заналхийллийг Ардын намаас ангид авч үзэх бүр боломжгүй. Гучин дөрвөн настай ардчиллын он жилүүдэд 14 жилд нь АН дангаараа болон хамтарч засгийн эрх барьж, үлдсэн 20 жилд МАН төр удирдаж иржээ. Энэ агуулгаас дүгнэвэл бүх шатанд найман жил үнэмлэхүй эрхээр засаглаж буй МАН-ын бодлого шийдвэр ардчиллын суурь зарчим, үнэт зүйлстэй харшилдаж байна гэсэн үг. “The Straits Times” дөрвөн жилийн өмнө Монгол Азийн ардчиллын баянбүрд гэх статусаа алдаж магадгүйг анхааруулж байсан ч удаатай.
Ардчиллын индекс ийн арагшаа ухрахад хүрсэн хамгийн том шалтгаан нөхцөл нь Монголын төрд бугласан авлига, хулгай. Арван тэрбум төгрөг захын нэг авлигачийн орон гэрээс олддог болсон. Эрх мэдэлтэй нь илүү ихээр, их наядаар нь хулгайлж, хумсалж иржээ.
2019-2022 онд АТГ-ын мөрдөгчид 30.2 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байдаг. Гучин их наяд нь Монгол Улсын нэг жилийн төсвөөс давсан мөнгө. Энэ зөвхөн АТГ-ын илрүүлсэн авлига, хулгайн хэмжээ. Цаана хэчнээн арван их наяд хөрөнгө АТГ-ын нүднээс далдуур эргэлдэж буйг хэлэхэд хэцүү.
Ардчиллын хамгийн том дайсан болох авлига Монголд хорт хавдрын хэмжээнд хүрснийг хүн болгон хүлээн зөвшөөрдөг. Атал авсан авлигын хэмжээ, шүүхээс оноосон шийтгэлийг нь харьцуулаад харах юм бол тэнгэр газар шиг зөрүүтэй.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно. Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс билээ. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болсон” гэх үг үнэний ортой. Үнэний ортойгоор барах уу, хэн мөнгөтэй нь Монголын улс төр, хууль шүүхэд хөгжмөө захиалдаг. Бизнесийн бүлэглэлүүдийн БЭТ-үүд Монголын парламентаар дүүрэн байна.
Ардчиллын индекс арагшлахад АН ч буруутай. Ардчилсан нам анхдагч үнэт зүйлсээсээ урвасан, худалдсан. Ардчиллын заналт дайснууд, Монголын эрх ашгийг Москвагийн мөнгөөр тулчихдаг хүмүүс АН-д цөөнгүй, ардчиллын ард тэд нуугдаж байна. Үндсэндээ, Монголын улстөрчид иргэний болон эдийн засгийн эрх чөлөөнд халдах бүрт АН хаана нуугдаж байв. Тэд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, чөлөөт эдийн засгийн эсрэг бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцсэн үү?!. Гэдэг нь бас асуултын тэмдэг.
Улстөрчдийн утга уянгын сүлэрсэн, омогшил, мэдэгдэл, мессежүүдээр ардчиллыг аврахгүй. Ардчиллыг хамгаалъя гэвэл иргэний болон эдийн засгийн эрх чөлөөг нь олго. Эс бөгөөс ардчилалд зул барих цаг ирж мэдэх нь! Ардчилал бол аль нэг намын өмч биш билээ.
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-03-12 202.21.110.94
МОНГОЛД ТОГЛООМЫН АРДЧИЛАЛ ГЭЭЧ БУЙ БӨЛГӨӨ…………..
Зочин 2024-03-12 66.181.191.23
Монгол шиг ардчилсан улс хаана байгаа юм. Харин хэтрээд байгаа. Анхнаасаа хулгайчуудын амны уншлага болчихсон. Тэр индекс энэ тэр огт хамаагүй. Хоёр их хөршийн хооронд дураараа дургиж байна даа. харааж хэмлэлдээд, нэн нэгэндээ дайсагнаад. Зууш болуужин. Нэг нам 2 удаа засагт гарвал ардчилал бхгүй болов гэнэ. Ийм л юм баллаж байна. Барууны орнуудад нэг нам 20-30 жил засаглах ерийн үзэгдэл.Анхнаасаа хийрхэгчид ардчиллыг өмчлөхийг оролдож ирсний гайг олон жил үүрэхээр болчлоо. 39 намтай ч гэх шиг..
Нэргүй 2024-03-12 213.87.134.166
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-03-12 66.181.185.172
Ардчилал нэрээр баахан өлөн юмнууд гарч ирээд улс орон газар шороог минь ухаж зарж баяжаад гадаадад гарч байна Луйварчид
Ард түмэн 2024-03-12 202.9.47.0
энэ бузар хүүхэн үхэж далдараагүй юм уу удахгүй муугаа үзэж далдарнаа чи
Нэргүй 2024-03-12 202.9.40.179
Ардчилал нэрийн дор авлига харин ч Монголд их цэцэглэсэн. АН засгийн эрхийг барьж эхэлсэн тэр үеэс ийм юм гарч эхэлсэн дээ.
Нэрт 2024-03-12 202.9.46.191
МУ-д төр гэж бхгүй болсны тод жишээ. Мөнгөтэй хүн ҮХц, төр шүүх цагдагийн дээр морилж дуртайгаа хийж бна
Нэргүй 2024-03-12 78.174.209.126
Дотоодынхоо авилгач луйварчин, хулгайчуудаас болж ардчиллын цараа буурч байгааг орос мэт муу нэрт, луу данстай орнууд руу чихэх сэтгэлгээнээс хэзээ салах вэ? Ийм сэтгэлгээ чинь л ардчиллыг чимхэж байгаа нэг зүйл нь шүү дээ. АН ардчиллыг өмчлөх санаатай ч авилгач, луйварчид нь намаа тас базчихаад юун ардчилалтай, манатай байгаа бус уу? Ардчиллаар халхавчилсан луйварчин, авилгачид бушуу сөнөтүгэй! Шударга ёсны төлөө тэмцэгч Оюун-Эрдэнийн талынхныг МАНАН-туулж дарамтлахыг болиулах хэрэгтэй. Даанч..
Нэргүй 2024-03-12 43.242.242.59
Авилгал-ардчилал хоёр бол тумдаа ойлголт. Дарангуйлагч засаглалтай оронд ч авилгал байна. АНУ-д авилгал байна. Ардчиллын индекс ухарсныг ардчилалтай холбож ардчилал сүйрч байгаа мэтээр бичих нь бодот байдалтай нийцэхгүй бас үнэмшилгүй байна. Нямсүрэн чи гэртээ байж гэр орныхоо амьдралаа цэгцлэхийг бод. Улс төрд эмэгтэй хүн орох нь зохимжгүй байдаг. Гэр орон, үр хүүхэд гаргах нь эмэгтэй хүний ариун үүрэг. Элбэгдорж-Баттулга хоёрын хооронд хаясан чиний хэрүүлийн алим их гай тарьж байгаа
Зочин 2024-03-12 202.126.88.94
Нийтлэл сайн болжээ.Үнэнийг зөв бичсэн байна.Баттулга ерөнхийлөгчөө хамаатуулаагүй нь анхаарал татлаа.Атал,гэвчиг гэдгээр өгүүлбэрээ эхлээгүй нь сайшаалтай.Анхааруулахад бас л Гээд илэрсэн нь,Гэдэг нь бас гм-ээр өгүүлбэрээ эхлүүлснийг гайхаж л сууна даа.Монгол хэлэнд ийм байдгийг мэдэхгүй л юм байна
Нэргүй 2024-03-12 202.131.225.197
namuud eh ornoo zarah gej ursulddug
Нэргүй 2024-03-12 202.131.225.242
ш****г 5 д хулхидуулсан шдээ. Ш.аадаг 5 нь жинхэнэ нүүрс ш.аадаг тав. Шударга ёсны төлөө тэмцэнэ зохион байгуулалтайгаар алчихдаггүй юм бол шударга ёсыг бүх салбарт бие болгоод өгнө гэсэн хүүк нь жинхэнэ шахмал түлшний буюу муужруулдаг түлшний бизнес нүүрсний хулгай хийгээд намагт шигдсэн. Одоо путин украйнд цэргээ оруулаад намагт шигдсэн шиг хүүк нь муужруулдаг түлшний үйлдвэрээ хааяа хааж чадахгүй хийеэ хийж чадахгүй ацан шалаанд орчоод гайхаад сууж байна шд.
zochin 2024-03-12 202.126.91.89
Ардчилал нь хэтэрчихээд санал асуулгад худалаа хэлж л байгаа биз хаа сайгуй чөлөөтэй догссон л юмнууд байх юм бна хаана тэгж хааж боогоод байгаа юм хойд солоногосоо дор шахуу юм бичих юм гадны гар хөл болж худлаа ардчилал яриад юу ч хийдэггүй юмнууд зайлбал таарна энэ сэтгүүлчид их учиртай худлаа юм их бичиж төрийн эсрэгэ бодлогод их орж бна улс хөгжүүлэх бодлого алга
Ардчиллыг хамгаалъя гэвэл иргэний болон эдийн засгийн эрх чөлөөг нь олго. 2024-03-12 103.212.116.78
Ардчиллыг хамгаалъя гэвэл иргэний болон эдийн засгийн эрх чөлөөг нь олго.
Zochin 2024-03-12 66.181.178.32
Хууль шүүх нь төртэйгөө нийлж байгаад ард түмэн компаниудаа дээрэмддэг болсон шүү дээ
Нэргүй 2024-03-12 192.42.116.24
Монголын Ардчилалыг хүзүүгүй тарвага, алкаш баяр, салга батүүл, сүг батболд, газрын наймаачин миеэ, баярцогт, сайханбилэг мэтийн МАНАНавилгачин хог шаарнууд анархизм олигархизм феодализм болгож устгасан.
Нэргүй 2024-03-12 66.181.161.153
yag unen ardchilaliin ner barisan honinii aris nomorson luivarchin bjee.Elbeg,Batuul.Dorligjav.Saihanbileg.ajnainBaterdene
Нэргүй 2024-03-12 66.181.160.8
хуучин соци орнуудад л байдаг даргын гарын үсгээр шийддэг байдал, төрд байгаа энэ өмчийг задлахгүйгээр авилгаас салахгүй, монгол ардчилсан улс үндсэндээ биш, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс, төрийн өмч гэдэг бол тэр чигтээ хулгай. тиймдээ хулгайчууд төрд авна төр л хийнэ гэж попордог.
зочин 2024-03-12 66.181.180.82
Ардчилал шудрага дүр эсгэгч бизнес луйвар авилгалын үндэс суурь АНын удирдлага дарга нар зартай луйварчид өөрчилж шинэчлэгдэх чадваргүй монголчуудыг ядуу орлоггүй ажилгүй байлгаж үйлдвэржүүлэхийн эсрэг хувьчилж устгах зорилого агуулдаг
сонгогч 2024-03-12 202.9.46.73
Монголын авилгалын загалмайлсан эцэг нь эрлекжорж гэдэг амьтан байдаг гэсэн
АВИЛГА.._ НЭГ ЖИШЭЭ... 2024-03-12 202.179.24.40
2024 ОНЫ ЗУНЫ ОЛИМП ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНЫ ӨРСӨЛДӨӨНД ЯПОН ОРОН НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ Л… ГЭТЭЛ ЭНЭ ШАЛГУУР ӨРСӨЛДӨӨНД АВИЛГЫН ТУХАЙ ДУУЛИАН ДЭГДЭЖ … ЯПОНЧУУД МАШ ИХ ЭМЗЭГЛЭЖ, АВЛИГЫН АСУУДАЛТАЙ ОЛИМПЫЗМЫГ ХУТГАСАН ГЭЖ ҮЗЭЭД ОЛИМП ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨРСӨЛДӨӨНД ОРОЛЦОХ ШААРДЛАГГҮЙ ГЭЭД НЭРЭЭ ТАТЖЭЭ..
Мөнх 2024-03-12 66.181.186.159
Улс төрийн онолыг бүрэн судалж байж ийм том сэдэв хөндөж бич. Бидний үндсэн алдаа бол онолын зохих судөлгаа, мэдлэггүйгээр том том асуудал хөндөж мэдэмхийрэх. Үүний дүнд бид мэддэг юмгүй бас мэддэггүй юмгүй болж ына.
ҮНЭН 2024-03-12 139.5.219.207
Тусгай зөвшөөрөлгүй,татварын дарамтгүй,төрийн оролцоогүй бизнес эрхэлж чадахаа болилоо
Нэгмөсөн коммунизмаа байгуулчаасай
МАН ы үед бизнес хийх ямммар ч эрх чөлөө алга
иргэн 2024-03-12 66.181.182.131
Элбэгдорж, Сү,Батболд нарын Авилга хулгай нүүрлэсэн Ардчилал,,,,,,,,,МУ-ыг Сүйрүүлж байна,
Нэргүй 2024-03-12 202.21.114.170
Buzar MAN zailuulaagui tsagt ene uls svirlee dee hoorhii
Нэргүй 2024-03-12 139.5.217.34
оросууд барууны оронд байдаг интернет тавиулдаа 1 сард 60 мянган рубль буюу ойролцоогоор 2сая 400 мянган төгрөгийн тэтгэмж төлдөг юм бол монголынх нь хэдийг авдаг вэ
Иргэн 2024-03-12 139.5.216.29
Нэг нам засгийн эрхийг олон жил барьснаар ардчилсанг улс биш болчихдог юм бол Япон улс аль хэдийнээ ардчилсан биш болчихож. Либерадл Ардчилсан Нам хэдэн жил зкасгийн эрх барьж байгаа мэдэх үү???
Нэргүй 2024-03-12 188.162.254.46
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!
Нэргүй 2024-03-12 202.126.90.117
Голоор нь хэлчихэж
Бодит түүх 2024-03-12 103.10.21.104
МАН энэ хугацаанд маш муухай зүйл олон хийлэээ
Иргэн 2024-03-12 139.5.216.29
Яасан??? Нүүрсний хулгайг чинь илчилчихсэн үү??? Хөгжлийн банкнаас мөнгө луйвардчихсан юм уу??? Нэг л НО-г чинь ил болгочихож дээ янз нь
Бадарч тахар 2024-03-12 66.181.183.25
Хүүк маань яаж Пу Си хоёр ах шигээ удаан байх вэ гэж толгойгоо гашилгаж сууна ! хугацаа ойртоод ирэхээр сунгах нэг юм хийнэ дэ гээд л бодоод байна ! Пу ахаас сурах юм их бий шүү !
Иргэн 2024-03-12 59.153.113.231
Монголын ардчилал бол цэвэр анархизм, олигархизм, ядуурал, авлига, хүнд суртал, эдийн хувьд мафижисан салбарууд, ёс зүй гээгдсэн, шударга ёс үгүй болсон нийгэм.
Нэргүй 2024-03-12 124.158.68.218
Ж.Нямсүрэн бол ухаантай, сайн сэтгүүлч. Монголчууд ядуу ч гэсэн "Ардчилалын баян бүрд" гэх нэрэндээ дуртай байлаа. Одоо ардчилалын буг болох нь дээ, чааваас. Жонхуу бол либералчлах гэдэг үгэнд дургүй гэсэн. Тэр бүхнийг атгаж дарангуйлах авиртай нөхөр гэж маш ойрын хүмүүс нь ярьдаг. Ядаж байхад АН -ын дарга нь нэр цэвэр бус, боловсролын сангийн луйварт гүнзгий холбогдчихсон. Үүнээсээ болоод олигтой дуугарч, хөдөлж чаддагүй юм байна.
Нэргүй 2024-03-12 202.21.114.170
Buzar MAN-iig 2024 ond irged archih yostoi gej boddog doo
Нэргүй 2024-03-12 202.179.3.111
МАН, ЖЕНКО 2-оосоо салаагүй үед энэ улс орон өөдлөхгүй дээ.
Нэргүй 2024-03-12 66.181.166.108
МАНАН, ЖЕНКО блгүй