Ногоон автобусны хэргийг шүүх хүлээн авчээ

Ногоон автобусны хэргийг шүүх хүлээн авчээ

Ногоон автобусны хэргийг шүүх хүлээн авчээ

Прокурорын байгууллагаас ногоон автобусны гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.С, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.И нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 22.4 дүгээр зүйлийн 1, 6 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дүгээр зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.8 дүгээр зүйлийн 1.1 /Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн Э.Б нар нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж бусдад худалдсан, худалдан авахыг завдсан, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Орхон аймгийн прокурорын газраас иргэн Н.Т нь 14 настай хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 /Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас иргэн С.Ц, Б.Ж нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан нэр бүхий иргэдийн эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 13.6 дугаар зүйлийн 1 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-11 202.126.91.32

Сумъяабазар энэ хэрэгт холбогдолгүй юу тэгээд, итгэхэд бэрх л юм даа

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж