Хөндүүр сэдэв: Охид түрэмгий, хөвгүүд хүлцэнгүй…

Хөндүүр сэдэв: Охид түрэмгий, хөвгүүд хүлцэнгүй…

Хөндүүр сэдэв: Охид түрэмгий, хөвгүүд хүлцэнгүй…

Монголчууд жендерийн тэгш эрх, оролцооны асуудлыг сүүлийн жилүүдэд тусгайлан ярьдаг, тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон өөр нэгэн зүйлийг гээгдүүлжээ. Хүүхэд хүмүүжүүлэхдээ хүртэл охидынхоо боловсролд илүү анхаарч, хөвгүүдээс "даам" эрх, илүү боломжоор өсгөдөг гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй охид хөвгүүдэд гар хүрэх нь байдаг үзэгдэл. Харин хөвгүүд охид яаж ч дээрэлхсэн ус балгасан мэт дүлий царайлах хэрэгтэй гэж сургадаг болоод уджээ.  Харамсалтай нь, хууль тогтоогч, бодлого боловсруулагчид энэ гажуудлыг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй царайлж явна. Хожмоо энэ асуудал нийгмийн нэг эмзэг сэдэв болж мэдэхээр байна.

Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар гэр бүлийн хараа хяналт муу хүүхэд бусдыг дээрэлхэх болон өөр хэн нэгний дарамтад өртөх амархан болдог аж. Мөн охид, хөвгүүдийн нэгнээ хүйсээс хамаарч дарамтлах хандлага гэр бүлийн хүмүүжлээс харилцан ялгаатай байдаг байна.

Тиймээс үр хүүхдээ сурган хүмүүжүүлж хүн болгоход нь багаас нь анхаарах нь эцэг, эх асран хамгаалагчийн хамгийн том үүрэг.

ХӨВГҮҮД ЦЭРГИЙН БАЯРААР ОХИДОД ДЭЭРЭЛХҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ Л ХҮСЧ БАЙНА

Сүүлийн үед цахим хуудаст хүмүүсийн хошигнон хуваалцаж байгаа нэгэн бичлэг бий. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хөвгүүдээс сэтгүүлч цэргийн баяраар ямар бэлэг авахыг хүсч байна гэхэд "Охид л битгий дээрэлхэж, зодоосой" хэмээн хүслээ хуваалцахыг та харсан байх. Хошигнон хэлж байгаа мэт боловч энэ манай нийгмийн бодит үнэн. Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа гол асуудал нь үе тэнгийнхнийн дарамт шахалт, охид, хөвгүүдийн хоорондын харилцаа, түүнд нөлөөлж буй хүмүүжил. Нэгнээ өмсч, зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагаар нь өөлж, хүйсээр нь ялгаварлаж байгаа тохиолдол нэг биш удаа гарч буй. Гэхдээ нийгмийн сүлжээнд ил болсныг нь хүмүүс мэдэж байгаа болохоос цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болон зөрчлийн хэрэг үүсээгүй олон хэрэг бий.

Монгол Улсад хүний эрхийн ойлголт, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийг багаас нь эрх тэгш орчинд өсгөх боломж хомс хэвээр. Тэгвэл одоо бид яах вэ?

Эцсийн дүндээ эцэг, эхчүүд суурь хүмүүжлийг зөв олгож, хүү, охин ялгаагүй ижил хандаж өсгөх нь чухал. Боловсрол, үг даах чадвар, бусадтай харилцах хандлага гээд бүхий л анхан шатны ойлголтыг хүүхэд гэр бүлээсээ авдаг. Тиймээс хүүхэд хүйсээс хамаарч нэгнээсээ айж, эмээж, түрэмгийлэлд өртөх ёсгүй.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/-д жилд дунджаар 2000 гаруй хүн ханддаг байна. Тэдний ердөө таван хувь нь эрэгтэйчүүд байна. Арваад жилийн өмнө ийм үзүүлэлт байсангүй. Хэдий цөөхөн ч гэлээ хүний эрхэд эрэгтэй, эмэгтэй гэсэн алагчиллаар хандах ёсгүйг энэ тоон үзүүлэлт анхааруулж байна. ХЭҮТ-д хандсан эрэгтэйчүүдийн зүгээс бусдад хэлэхгүй байх, өөрсдийнх нь мэдээллийг нууцлахыг хүсч санаа зовдог аж. Эмэгтэй хүнтэй харьцуулахад эрэгтэй хүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахаасаа өмнө маш их бодож, олон удаа үүднээс нь буцсаны эцэст шийдвэрээ гаргадаг болохыг тус төвөөс мэдээлж байв.

Тиймээс гэр бүлд асуудал гарахад гэрээсээ гарч явах, согтууруулах ундаа хэрэглэх, найз нөхөдтэйгөө ярилцаж ойлголцохыг хичээдэг. Ингэж чадахгүй бол согтуурсан үедээ асуудлыг хүчээр шийддэг тохиолдлууд ч их гардаг байна.

Эмэгтэйчүүдийн хувьд бие махбодийн хүчирхийллээс илүү хэл ам, сэтгэлзүй, эдийн засгийн хүчирхийлэл үйлддэг. Хэл амаар доромжлох, цалинг нь хураах, тэжээлгэх ёстой гэсэн хандлага байдаг аж. Охид, хөвгүүдийг багаас нь сэтгэлзүйн харилцан ялгаатай нөхцөлд өсгөснөөр ирээдүйд гэр бүл зохиоход нь хүртэл нөлөөлдөг. Улмаар салалт, амиа хорлолтын тоо ч өсдөг болохыг сэтгэлзүйчид хэлдэг. Бид ирээдүйн гэр бүлийн харилцаанд ямар нэгэн гажиг үүсгэхгүйн тулд өнөөдөр анхаарах ёстой болжээ.

ЖИЛД 450 ХҮН АМИА ХОРЛОДГИЙН 85 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-ийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагаас өнгөрсөн 2023 онд эрэгтэйчүүдийн талаарх судалгаануудыг танилцуулах, эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр боловсруулагдсан судалгаа, гарын авлага, арга зүйг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын нийт хүн амын 49.1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг ба дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9.7 жилээр доогуур байгаа нь дараах шалтгаантай байна.

Үүнд,

  • Амиа хорлолт. Монголд жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд байдаг.
  • Зам тээврийн осол. Эрэгтэйчүүд зам тээврийн ослоор эмэгтэйчүүдээс 2.8 дахин илүү нас бардаг.
  • Бусдад хорлогдох. Эрэгтэйчүүд бусдад хорлогдож амиа алдах нь эмэгтэйчүүдээс 4.1 дахин их байдаг.
  • Бусад осол. Бусад ослоор нас барах нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.8 дахин их байдаг.
  • Үйлдвэрлэлийн осол. Энэ тохиолдолд мөн л эрэгтэйчүүд зонхилдог байна.

Эдгээр тоо эрчүүд болоод ирээдүйн монгол эр хүнийг хангалттай илэрхийлэхгүй бөгөөд баримтаас харахад эрэгтэйчүүдийг бодит байдал, тэдэнд тохиолдож буй асуудлыг судалсан судалгаа хангалтгүй байна. Тэдэнд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн цогц  үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх нэгдсэн аргачлал, арга зүйтэй болох, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэсэн шаталсан сургалтаар сургагч багш бэлтгэх, цаашид магадлан итгэмжлэгдсэн ТББ-тай гэрээ байгуулж, урт хугацаанд ажиллах шаардлагатай байгааг илэрхийлжээ.

Ямартай ч тохиолдлуудыг харгалзаж үзвэл охид, хөвгүүд ялгаагүй эрх тэгш орчинд өсч торнин, хүмүүжлийн хувьд ч агаар нэг доголдолгүй байх ёстой. Тиймээс хүүхдийг багаас нь хүйсийн ялгаваргүй орчинд өсгөх хэрэгцээ шаардлага их байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд 2024-03-12 192.82.64.21

хадам ээж аавийг хүн гэж үзэхгүи өөрийн лаав ээжийгээ гэдэг цааш нь дандаа зөөнө шуналтай одоо хнрин эр чүүд үүнийг ойлгодог болж байх шиг

Avatar

иргэд 2024-03-12 192.82.64.21

монгол эм чүүд бүдүүлэг харгис хувиа хичээсэн шуналтай эмэгтэй хүн гэж хэлхэд их хэцүү их түрэмгий муухай болсон шүүдээ

Avatar

Зочин 2024-03-12 64.119.29.46

Энэ маш зөв бичсэн бна даа зүгээр нэг кэйс зам тээврийн зөрчил гаргасан байхад эмэгтэй жолооч эсвэл хамт явж бгаа авгай эмэгтэйчүүд илүү их орилж чанга дуу гаргаж бдаг мөн машин хааж тавиад ирээд машинаа холдуулахгүй хэрүүл хийх бол энүүхэнд шүү дээ амжилт

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-12 158.59.146.30

er ni tejeeh yostoi, em ni tejeelgeh yostoi geh Meter battai itgedeg boljchjee, amitan bish dee, tejeelgeh gej gerledeg uu. ger bvliin humuujil muutai, taaruu bolovsroltoi, deed surguulid sursan zuil ni taaruuhan, yu sursanaa ch oligtoi medhgui, ashiglaj chadddaggui emegteichuud aash muutai, shunaltai, doligonuur, heruulch bdg, za tegeed aashnaasaa bolood nuhurt garch chadahgui, ord toogdohgui, gantsaaraa hugshruud, amidraliin achaagaa gantsaaraa uureed, terende tuurteed yavj bga aharagdah

Avatar

Нэргүй 2024-03-12 158.59.146.30

shuuh, tsagdaa, surguuli, gudamjind, er ni haa saigui niigem ter chigeeree er huistniig buruutgadag boljee, tedend zuv yum gej ogt alga, iim baihad amar Taiwan ajillah amidrah bolomjgui

Avatar

Жендер буруутай. 2024-03-12 103.212.116.41

Жендер гэхээр эмэгтэйчүүдийг өмгөөлдөгийн үр дүн нь энэ.

Avatar

Фэйсбүүкээр дүүрэн шэйрлээд л бай. Үр дүн нь энэ шүү дээ 2024-03-12 66.181.187.137

Энэ бүхэн чинь эмэгтэй хүн хайрлуулах гэж л төрсөн, өөр юу ч билээ тиймэрхүү юм фэйсбүүкээр дүүрэн шэйрлэдэгээс л эхлэлтэй шдээ. Лав 10 гаран жил болж байгаа. Эр хүн, хөвгүүд нь бол боол маягийн амьдрах ёстой юм шиг байгаа юм. Тийм хандлагаас л эхэлсэн. Эр ч бай, эм ч бай адилхан хүн, хэн хэнийгээ хүндлэх ёстой гэдэг ойлголт байхгүй бүхэл бүтэн үе өсөөд, үр хүүхдээ тэгж сургаад үр дүн нь одоо гарч байна. Өөрсдөө тэгж солиорцгоочихоод өөрсдийн хөвгүүд дээр тулахаар одоо л ойлгож эхэлж байх шиг б

Avatar

Сайхан эрчүүдээ хүндэл 2024-03-12 103.57.94.166

Монгол хүүхнүүд ааш авиртай хартай ууртай ихэнх нь амьдралаа авч явж оройтож ирэхэд нь хоол ундыг нь хийгээд ажлын хувцасыг нь солиод өгөхийн оронд хардаж сэрдэж үглэж яншдаг.. Хайран хүүгээ ийм бэрд өгсөн ээж нар царай зүс эрүүл мэнд нь дордсоор байгаа хүүгээ хараад дотроо уйлан шаналдаг нь олон

Avatar

Нэргүй 2024-03-12 103.57.93.44

боловсролын салбар дахь гадна дотнын төсөл арга хэмжээнүүд ихэвчлэн охид руу чиглэсэн хандлагатай зориг сангийн охидын боловсролыг дэмжих хөтөлбөр.төрөөс явуулж охидын код бичих хөтөлбөр гээд өөр юу ч бил ээ.харин хөвгүүдийн гэсэн нэршилтэй юу байдаггүй.монгол улсад феминизм хүчээ авсан нь үнэн

Avatar

Zochin 2024-03-12 103.212.117.142

Suuri humuujilgui ohid ailiin saihan huuduudiig evdej bna.Beree anhnaas ni sain suudal !!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-12 202.55.191.130

Манай эмэгтэйчүүд гэж нэг л их эр нөхрөө алдаг талдагаа гайхсан, атгадаг баздагаараа бахархсан увайгүй toxic, тэрийгээ аягүй "хүчирхэг" эдр гээд бодцон ухаан муутай эмс болчихсон юмаа даа. Тэгээд бүр нийтээрээ тийм л байх ёстой, тэр нь аягүй cool мэтээр хөөргөж дэвэргэж, нийгэмд тийм өнгө аяс зонхилуулчихаад ардаас нь эрчүүдээ муулж, эр хүн шиг байсангүй гэж гоншигнох нь эмгэнэл биш үү? Ер нь эрчүүдийг муулж, доош нь хийж, нийгмээс шахаж гаргалаа гээд юу хожих юм бэ?

Avatar

Нэргүй 2024-03-12 139.5.219.148

toxic femnism nongold hugjssun shdeee erhee yarinuu gehees uurgee yaridaggui heregjuuldeggu busdiin erhiig hundeldeggui tiim l femnims boljihood ger bul salt ihseheed bn suuliin ued erchuud ni gants bie yavsan deer geh boljee

Avatar

Нэргүй 2024-03-12 202.72.245.121

Монголын феминизм эмгэг хэмжээнд очцышт. Одоо зогсоогоороо шээх жорлон шаардаж магадгүй

Avatar

Нэргүй 2024-03-12 103.212.119.56

Маш буруу өнцгөөс бичжээ!! Монгол эрэгтэйчүүдийн асуудал (проблем) нь эмэгтэйчүүдээс болоод байгаа юм бишээ!!! Уг ёзоор, шалтгаан нь огт өөр үүдэлтэй! Энэ талаар социологийн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шаардлагатай! Эцэг, эхчүүд зөвхөн охидуудаа илүүд үзэж боловсрол олгоод хөвгүүдээ гаргуунд нь хаяад байгаа юм огт байхгүй!! 1990-ээд оны сүүлээр нэгэн нийтлэлч ингэж бичсэнээс хойш аксиом мэт ойлгодог болоод байгаа юм!!

Avatar

йыбөйыбө 2024-03-12 122.201.20.194

тэгээд тэр анхаарал хандуулсан боловсролтой эмэгтэйчүүд нь эрчүүдээ хүндлэх ёстой биш юму", эргүүтээд байгаарай

Avatar

Нэргүй 2024-03-12 103.212.119.56

Эр хүнийг "эр нөхрөө, хүүхдүүдийн эцэг, өрхийн тэргүүн юм" гэдгээр нь хүндэтгэлтэй хандах нь зүйтэй боловч өрх гэрээ тэжээх чадваргүй, эхнэрээрээ тэжээлгэдэг, залхуу, хариуцлагагүй, за тэгээд архи уучихдаг эрийг яаж хүндлэх билээ??!!

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

Өрх гэрээ тэжээх гэснээс та яг ингэж бодож байгаа бол маш том төөрөгдөж яваа хүн байна. Маш Ундрамлаг сонсогдож байна. Өөрийнхөөр чинь бол эр хүн л эхнэр хүүхдээ тэжээх ёстой болж байна аа даа? Чухам ийм үзэл хэвшил болчихсоноос муусайн эрчүүд маань сэтгэлийн дарамтанд өртөж энэ хорвоогоос цаг бусаар явчихаад байгаа хэрэг биш байгаа даа? Эмэгтэй хүн ч ар гэрийнхээ төлөө бололцоогоороо зүтгэх ёстой. Адилхан. Эрх тэгш байх ёстой шүү. Боломж гэж юм байна бас. Хулгай хийхтэй андуурав. Боломж бололцо

Avatar

Нэргүй 2024-03-12 158.59.146.30

chi tejeemer amitan uu
chi tejeemer amitan uu
chi tejeemer amitan uu

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

Материаллаг зүйлс рүү, жишээ нь байр, машин, элдэв тохь тух, албан тушаал, эрх мэдэл мөнгө төгрөг рүү бид өнгөрсөн жарны туршид асар их ач холбогдол өгсөөр байгаад нийгмийн харилцаа гээч зүйлийг зоргонд нь тавьчихжээ. Түүнтэй хамт морал, зан, төлөвшил, ухамсар, этик гээд оюун сэтгэлгээний шинж төлвүүд бас хяналтаас бүрэн гарсан байна. Энэ л бидний, үндэстний хувьд том алдаа болсон. Нийгмийн харилцааны төлөвшлийг аваад үзэхээр бид зөвхөн өөрсдөөрөө хязгаарлаж болдоггүй л дээ. Аав ээж, ах дүүс, ца

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

ашлаад эмээ, өвөө за тэгээд болж өгвөл элэнц хуланцын үеэс эхэлсэн нийгмийн харилцааны хүчин нөлөө явсаар байгаад л бидний мэддэг хорвоог, биднийг хамтад нь бүтээсэн байгаа шүү дээ. Бид тэндээс л хамаг зүйлээ өвлөж, удамшуулж авсан. Өвөө ааваас минь өвлөгдөж ирсэн олигтойхон ташуур эсвэл алх, багаж миний гарт алга. Хоймроо залсан судар л байна. Гэтэл өвөө эмээ нарын үед байсан тулга тойрсон хэрүүл хэлбэр агуулгаа төдийлөн их алдалгүйгээр одоо миний үед өвлөгдөн ирсэн байх юм. Энэ нэг юм хэлээд б

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

айгаа биз? Бид өвөг дээдсээ, эцэг эхээ хоймроо залсан судар, бурхны хөрөг шиг тахьчихдаг нийтлэг хэвшилтэй юм байна. Тэдний алдаа байтугай эвгүй аашилсан төрхийг нь ч санахаас эмээдэг. Ээ дээ эмээ, өвөө нар маань буянтай, бурхан шиг хүмүүс байж дээ. Муу аав ээж маань ч гэсэн. Гэж бодохын зэрэгцээ л нөгөө л их дундаршгүй урын сан, аав ээжийн тухай шүлэг, дуу уянгалаад урсаад ирдэг хэрэг байх л даа. Гэтэл эрүүлээр бодож үзвэл тэд ч бас алдаа оноотой жирийн хүмүүс л байсан байгаа шүү дээ. Яг л бурх

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

ан шиг. Эрхи эргүүлээд залбирч суусан эмээ нарын маань төрх. Гэм зэмгүй, цайлган цагаахан. Өвөө нарыгаа мэдэхгүй ээ. Тэд маань бас л одоогийнх шиг эмээ нараас маань 10 гаруй жилийн өмнө мөнх бусыг үзүүлцгээсэн байна. Амаар л мэднэ. Гэтэл тэр цайлган эмээ нар маань залуудаа чухам л бужигнуулж явсан байгаа шүү дээ. Манай хөгшин ээж гэж дууддаг эмээ чанга маань хүн байсан. Нагац эмээ маань бүр тэрнээс ч чанга. Нутагтаа алдартай. Чанга гэдэгт бүх юм багтана. Ид үедээ бужигнуулж явсан. Гэхдээ хуучны

Avatar

Зочин 2024-03-12 122.201.31.42

хүмүүс ухаантай байжээ. Би нэг дурсамжийг мартдаггүй. Ээж аавтай хэрэлдэж явуулчихаад (аав ээж хоёр хэрэлдэхэд аав зугтаж гараад ээж галаа төнхөж үлддэг, уураа бидэнд гаргаж бид буруутан болдог) галаа ухаж суутал манайд байсан нагац ээж хэлж байж билээ. Чи Дэрмийг битгий орох байх газрыг нь олж ядуул. Хүмүүс чи бид нарыг хэлэхгүй. Өнөө хэнийх, тэднийх л гэнэ. Өрхийн эзэн хийморьтой явбал чи хамтдаа болж бүтэж явна. Мань хүн амьдралын их сургуулиасаа, алдаанаасаа дүгнэж л тэгэж хэлсэн байх.

1 0
Avatar

Иргэн 2024-03-12 202.131.225.197

Зарим эмэгтэйчүүд үнэхээр муухай шүү, Эр хүнийг хүндэлдэггүй, үл тоодог, хамт амьдарч байж өөрийнхөөрөө амьдрах гэж зүтгэдэг, хүүхдээ өгөхгүй, харуулахгүй гэх нэрийдлээр нөхрөө сэтгэлийн тамд унагаадаг.

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

Миний хүү ангийнх нь охид их зоддог талаар надад ний нуугүй ярьсан. Эвгүй харилцаатай ганц хоёр хүү л байдаг гэнэ. Гэтэл охид нь аймаар чанга орилдог, жигдхэндээ пи-здаа гэж хэлээд сурцан, хөвгүүдийг зоддог, нуруун дээр нь бөмбөр шиг нүддэг гэхийн. Энэ одоо юу болж байгаан бэ? Би хүү дээ, ээ дээ чи хүнд л гар хүрэв, болохгүй шүү. Нэг гараа нөгөө гараараа байрьж сур. Хүн доромжилбол балай юм шиг хүлцээд л өнгөрөө. Дараа нь ашиг нь гарна гэж 1-р ангид орохоос нь л хэлж ирсэн. Хөвгүүд хооронд үл ой

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

лголцол харьцангуй бага байдаг юм байна. Энэ нөхөд л эвгүй, хүн дээрлэхэж магадгүй гээд хараанд орцон байдын байна. Тэгэхээрээ хөдөлдөггүй гэнэ. Гэтэл охид. Тэднийг багш сурган хүмүүжүүлэгчид хүн зодож байхыг харвал тоглож байна л гэж бодно. Охин юм чинь, юу шалихав. Хэн ч тэгэж бодно. Эхний удаад инээгээд зодуулна. Гэтэл өнөөх охид чинь, булбарай, алаг хонгор үрс чинь хүнийг хэлэхгүй муухай үгээр билэндэж, хайрлах юмгүй гөвшдөг гэнэ.Аймаар хорон гартай гэж юм мэдэхгүй хүү маань тодорхойлж байна

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

Би өөрөө эхнэртээ гар хүрч үзээгүй, тэгэх ч албатай биш. Бас хөвгүүдээ нэлээд ойроос харилцаж, барихыг боддог. Гэтэл зодоонч охидын тухай сонсоод "яадаг хар алмасууд вэ" гэж бодсон. Ер нь Монгол эмэгтэйчүүд маш их даварч байна. Гэр бүлийн хувьд яахав дээ. Эцсийн арга бол салах шүү дээ. Би л лав эхнэрээ яндаганах юм бол ядах юмгүй сална. Эцэг эхчүүд маань насан туршийн хэрүүл талцаантай явж ирсэн. Миний мэдэх. Хадмууд маань ч бас адил. 70, 80 нас хүрчихээд тийм байдалд амьдрах тавьлантай бол ганц

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.42

аараа амьдарсан нь дээр. Нэг л амьдрах юм чинь, насны эцэст чих амар байж байгаад зүйл дуусах хэрэгтэй гэж би боддог. Харин хамт олныг яах вэ? Дөнгөж төлөвшиж буй үр хүүхдээ яах вэ? Тэдний толгойд эмэгтэйчүүдийн талаар анхны ойлголт нь сууж эхлэж байгаа шүү дээ. Гэтэл охидын байж байгаа царай. Мэдээж охин хүүхдээ сургаж хүмүүжүүлж чадаагүй эцэг эхчүүдийн л бодит байдал энэ хэр байх л даа. Гэхдээ л энэ бол манай эмэгтэйчүүдийн нийтлэг байдлаас л урган гарч байгаа дүр төрх гэж бодож байна.

Avatar

Нэргүй 2024-03-12 103.212.119.56

Ийм араншинтай охидууд байдаг л байх? Гэхдээ энэ бол нийтлэг, бүхнийг хамарсан шинж биш шүү!! Би охин хүүхэдтэй, охин ачтай, сургууль, хамт олондоо ямар харилцаатай байдгийг нь мэдэх учраас ингэж хэлж байгаа юм!!! Олонлогийг цөөнхийн шинжээр хавтгайруулан дүгнэвэл алдаа болно!

1 1
Avatar

Эмээ 2024-03-12 202.21.107.19

Монголд эр хүнд хүний эрх огт хамаарахгүй болтол эхнэр малам ээж энч нар дарамталдаг болоод 23 жил лав болсон, хүүхдээр нул барьж байр булаана. Мөнгө нэхэж мөнхийн хэрүүл хийнэ, эх нь утасдаж загнана. Гөлөг шиг л дуугуй байх хэрэгтэй. Ах дүүс нь ажлыг нь нураана. Утас копьютерийг нь ухна.эхнэр гуай өөроо гэрээ хачмигт бариулна. Хүүхдүүдээ бөастүүлнэ. Хооь хүнс авахгүй. Ууна. Татна. Өөрөө бүх мөнгөө хбанканд хураана. Ар хүн хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн тулд тэр хүнтэй гэр бүлийн харилцаагүй :7 жил..

Avatar

Иргэн 2024-03-12 103.57.93.120

Нөхрөө бие махбод болон сэтгэл зүйгээр хүчирхийлджг Нарсисист эмэгтэйчүүд олширсон нь үнэн ш дээ, одоо дан охидын эрх гэж туйлшрахаа больж хүний эрхийн л тухай ярих хэрэгтэй.

Avatar

феминист үзлийн гай. 2024-03-12 122.201.20.194

Монголд феминист үзэл галзуурч байна. Эмэгтэй хүн хэт давхархаараа яадгийг улс нийтээрээ л харж байна. Эрэгтэй хүнийг яаж хорлох, доромжлох, гүтгэх, бүлэглэж гадуурхах ажлыг эмэгтэйчүүд л хийдэг,өрх
толгойлсон эсвэл ганц биё хүүхнүүд үлгэр жишээ амьдрал мөн үү? ямар ч шинжлэх ухаанд эмэгтэй хүн боловсрох нь ховор бөгөөд хэн нэг эрх мэдэлтэй хүний хамгаалалтанд орохыг л боддог нь байгалынх. эрх чөлөө, түүх, тусгаар тогтнолын талаар ярих ч хэрэггүй. өөрийн биеийн жаргалыг л хөөдөг инстект эм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж