Нэгэнтээ нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Энэ жил эрчим хүчний дутагдаж байгаа хэрэгцээгээ сөөлжилж, ид хүйтний ард гарах гэж байх шиг байна. Ирэх оны өвлийн улиралд эрчим хүчний хүндрэлтэй нүүр тулна. Магадгүй ирэх жил 50, 50 хувийн хязгаарлалт хийхэд хүрч мэдэхээр байна. Хэрэв бид ирэх гурав, дөрөвдүгээр сард яаралтай экстрим шийдвэр гаргаж, эрчим хүчний хангамжийн чиглэлээр аравдугаар сараас өмнө шинэ эх үүсвэрүүдийг шийдэж чадахгүй бол том бүтээн байгуулалтууд хөдлөхгүй” гэсэн нь бодит дүгнэлт. Бүр үнэн нь, эрчим хүчний эх үүсвэрээ нэмэхгүйгээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бүү хэл бурхан Будда ч асуудлыг аргалж дийлэхгүй болсон.
Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэхгүйгээр үйлдвэр барих, гэр хорооллыг барилгажуулах бараг боломжгүй. Эрчим хүч бол эдийн засгийн тулах цэг. Эдийн засгаа тэлье гэвэл эхлээд эрчим хүчний хараат байдлаас хагацах ёстой юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар Унгараас сайн мэдээтэй ирсэн нь тус улсын Засгийн газраас Байдрагийн УЦС-ыг барих зээлийг хүүгүй олгохоор болсон тухай. Гол нь Байдрагийн УЦС-ыг барих нь зөвхөн яриа хэлцэл төдийгөөр өнгөрсөн юм биш, хоёр тал гэрээ хэлцэл дээр гарын үсэг зуржээ.
Байдрагийн гол дээр УЦС барьснаар Монгол Улс нэг сумаар хоёр туулай буудах боломжтой болж байгаа юм. Нэгд, эрчим хүчний эх үүсвэрийн тоо нэгээр нэмэгдэнэ. Орон нутгийн эдийн засгийн хөгжил сайжирна. Байдрагийн УЦС-ийг барьснаар баруун бүсийн эрчим хүчний 60 хувийг хангах боломжтой аж.
Монголын баруун аймгууд Оросоос гал залгуулж амьдардаг.Үндсэндээ 1кЦ-ыг 500 төгрөгөөр худалдаж авдаг бол Байдрагийн УЦС-ыг барьснаар 1кЦ-ыг 40 төгрөгөөр нийлүүлэх юм байна. Хямд, найдвартай эрчим хүчтэй болсноор орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэнэ. Үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр ажлын байр бий болно, ажлын байр бий болсноор айл өрхийн ашиг орлого өснө. Эрчим хүч бол эдийн засгийн тулах цэг гэдгийн учир энэ.
Хоёрт, байгаль экологит эерэгээр нөлөөлнө. Байдрагийн голоос эх авдаг Бөөнцагаан нуур нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж ус нь багассаар байгаа. Усан цахилгаан станцтай болсноор нуурын усны хэмжээ сайжирна.
УЦС-д нөөцөлсөн усан сангийн усаар 3000-6000 га талбайг ямар ч цахилгаан энерги шаардахгүй зөвхөн усны өөрийн түрэлтээр бороожуулан ажилладаг услалтын системийг сэргээн байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, цаашлаад аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломж нээгдэнэ.
Байдрагийн УЦС-г барьж чадвал баруун бүс оросоос гал гуйж, цайгаа чанадагаа болино гэсэн үг. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэр, яриа хөөрөөг эсэргүүцэж байгаа хэн бүхнийг улс орноосоо урвагч гэхэд бараг буруудахгүй биз. Хэрэвзээ лаа шүдэнзтэйгээ суухгүй гэвэл эрчим хүчний төслүүдээ дэмжих нь жинхэнэ эх оронч үзэл юм шүү.
Б.БАЛГАН
Ард түмэн 2024-03-11 202.9.47.0
зүгээр л сонгуулийн шоу энэ эргүү г сонгох шаардлагагүй.одоо болсон зайл .хүн хирээ мэдэх ёстой
Зочин 2024-03-11 202.126.89.124
ĺТЭЦ 5 аа барьсан нь хамгийн оновчтой болох байхаа.Тайширын УЦС очоод үзэцгээе.Усан сан нь дүүрэх гэж хэдэн ч жил боллоо Одоо ямар байгаа билээ Анх юу гэж ярьж байсан.
МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨӨ,ЭХ ОРНОО МУУЛАГЧДАА 2024-03-11 103.111.68.3
ХНН ИНГЭЖ ХООСОН ШҮГЭЛДЭХЭЭ БОЛЬ 30 КВТ БИШ 30 МВТ ГЭСЭН ДЭЭ,ШҮГЭЛ ГЭНҮҮ ЮУ ГЭНЭ БИЧИХЭЭРЭЭЛ БОЛ. ГОЛ НЬ МАНАЙД ХЭРЭГЖВЭЛ САЙН БАЙНА ХОВДЫН ЭРДЭНЭБҮРЭН 90МВТ ХҮЧИН ЧАДАЛТАЙ СТАНЦ БАРИГДАНА ГЭСЭН. ТҮҮНЭЭС 3 ДАХИН БАГА ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЮМ БАЙНА ДАГААД Ч ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ БАГА БАЙХ. ЭРДЭНЭ БҮРЭНГ 290 САЯ АМ ДОЛЛАРААР БАРЬНА ГЭСЭН ЭНЭ СТАНЦ 90 ОРЧИМ САЯ АМ ДОЛЛАРААР Л БОСОХ БАЙХ,. ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР 1 КВТ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ 2,5-3 АМ ДОЛЛАР БАЙНА БАРИГДАЖ Л БАЙВАЛ САЙН ШҮҮ ДЭЭ
ХНН 2024-03-11 202.179.24.40
ТА НАР БОЛИОЧ ЭЭ. 65 САЯ ДОЛЛОР … 30 КВ … ГАНЦ СУМ ХАНГАХГҮЙ ЮМААР ЯАХЫН БЭ. БАРЬЛАА. 5 ЖИЛИЙН ДАРАА ЗҮГЭЭР Л ХОГ Л БОЛНО.
Нэргүй 2024-03-11 103.57.94.227
Za daa medexgui yum daa. , 2 talt xamtiin ajillagaanii zeeliin xuvid Mongol zeeliin ersdliin unelgeenii rating xuvid mash muud ordog doo. Nuxtsul muutai zeel avdagaa bolix boloogui yu. Songuuliin munguu avaad baina uu yagaad bainaa. Xarj baix xeregtei dee. Barixiig ni xarax xeregtei l bolj dee
Зөнч 2024-03-11 122.201.31.85
рублээр цалинждаг золбингууд улиад эхэлсэн үү!Уль уль
зочин 2024-03-11 64.119.30.210
Энэ бол зүгээр поп гаруудын сонгуулийн шоу шүү дээ. Бүтэн 2 сонгууль дамнаж 8 жил 204 км зам барьж чалахгүй байж үхсэн ацных нь УЦС барих вэ. Эсэргүүцэж байгаа юм биш бодит байдал ийм байгаа. Барих байсан юм бол 8,7,6,5 жилийн өмнө ярьж хэрэгжүүлэхгүй яг сонгууль болохоор ингээд худлаа олон юм хуцахаа больчих хэрэгтэй.
Zochin 2024-03-11 63.250.150.98
Buteen baiguulalt hiigdeh ni zuv bolovch hudal taamaglaliig ene medeend oruulsan ni haramsaltai. Baidragiin goliin tsahilgaan stants Buun Tsagaan nuuriin usiig nemegduulne gej yamarch logikgui, bolomjgui yum bichjee. Baigali orchinii nuluulliig ni ertnees uneneer ni yarij yavah ni zuv shuu dee. Bas heden MegaWattiing huchin chadaltai ni todorhoigui murtluu shuud baruun aimguudiig erchim hucheer hangana gedgiig oilgohgui baina.
Нэргүй 2024-03-11 66.181.180.45
сонгуулийн солиорол угаасаа алтыг нь ухсаар байгаад ширгээд дуусаж байгаамдаа очиж харсан уу та нар.
Нэргүй 2024-03-11 59.153.115.22
за судалгаа энэ тэр бгаа байлгүй дээ.
Нэргүй 2024-03-11 66.181.182.83
харж л байя, унгар улс мөнгөтэй юу,
Нэргүй 2024-03-11 213.87.148.29
Харуулах боломжгүй.
Лавлах 2024-03-11 66.181.184.160
Хэдэн жилийн ярианы сэдэв болох биз ээ Төсөл төлөвлөгөө нь бэлэн зүйл байвал ороддвол ямар вэ?
Нэргүй 2024-03-11 202.9.40.179
Байдрагийн гол ширгэвэл яах болж байна
Зочин 2024-03-11 59.153.115.68
Юун баруун бүсийг хангана энэ тэр вэ. Усны эх үүсвэрээсээ хамаарч УЦС баригдвал 3-4 мВт орчим хүчин чадалтай байвал их юм. Сум дундын ач холбогдолтой байх болов уу. Ер нь баригдах нь зөв л гэж үзнэ.
Зочин 2024-03-11 66.181.176.138
баруун бүсийг хангана, 40 төгрөгөөр зарна гэх мэтээр илэрхий тэнэг юм бичээд өөрийгөө эрчим хүчний талаар ямар мэдлэгтэй хүн болохоо харуулчихлаа даа. Иймэрхүү юманд оролцох хэрэггүй шүү дээ.
Www 2024-03-11 66.181.179.124
manaikh shig ers khuiten orond dulaanii tsakhilgaan stants barikh l zuv shuu.. khuren nuurs ikh oron
Нэргүй 2024-03-11 66.181.161.241
За бас л нэг сураггүй эх оронч гарч ирээд л зогсооно доо. Эрдэнэбүрэнгийн Уцс нь яачаад байгаан болоо?
saihan burah yum aa.amaniihaa zorogoor l bvltereh yum daa 2024-03-11 66.181.181.48
usan stans barih baidarga us bol us bagatai jijeghen gol deer boroo hur baga ordog huurai uur amisgaltai nutagaar ursdag daa. Anh Taishiriin usan stansiig Zabhan gol deer barihad l baruun 5 aimagaa hangaj orosoos abahgui l geed reklamdsan bolovch odoo dunguj 3 han sumiig hangaj bga.zavhan gol baidaragaas tom gol ch Dalan dvvreh gej 4 jil bolood dvvrsen hoinoo odoo jaahan tog tsahilgaan garval dalan dundaraad baidag tul hvchin chadaldaa hvrdeggui sh de..iim vlger yr
Зочин 2024-03-11 49.0.138.168
Энэ Байдрагийн УЦС жилийн дундажаар 6 МВт чадлаас илүү цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй. Худлаа магтаж ард түмнээ хуурахаа болих хэрэгтэй. Усан сан ньусны ууршилтыг нэмэгдүүлж Бөөнцагаан нуурт сөргөгөөр нөлөөлнө.
Нэргүй 2024-03-11 103.212.119.56
За энэ нэг урвагч гараад ирлээ?!!
Нэргүй 2024-03-11 202.179.24.40
ЭХЛЭЭД ТЭЦ -5 АА БАРЬ Л ДАА… ЯАЦАРСАН УЛС ВЭ. ДАРАА НЬ НААД АСАР ҮНЭТЭЙ СЭРГЭЭГДЭХЭЭ ЯРЬЖ БОЛНО ШД
Нэргүй 2024-03-11 66.181.184.112
Бэлэн хийхэд асуудалгүй ТЭЦ-3,ТЭЦ-2 ,ТТ цахилгаан станц гээд гүйцэтгэгч тодорхой шахуу төслүүд байхад хийж чадахгүй байж МАН-ыхан юун бас нэг бүтэхгүй төсөл яриад эхлэв.Ярьж чаддаг хийж чаддаггүй амьтад
Нэргүй 2024-03-11 122.201.23.83
зогсоох аргаа хайж эхэлж…