Сагс тоглоход хэтэрхий гоц ухаантай, олон авьяастай нэгэн

Хуучирсан мэдээ: 2024.03.11-нд нийтлэгдсэн

Сагс тоглоход хэтэрхий гоц ухаантай, олон авьяастай нэгэн

Сагс тоглоход хэтэрхий гоц ухаантай, олон авьяастай нэгэн

Бостон Селтикс багийн тамирчин Жэйлен Браун бол яахын аргагүй өнөө цагийн NBA-ийн супер оддын нэг. Өдгөө 27 настай тэрбээр NBA-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болох таван жилийн 304 сая ам.долларын гэрээ байгуулж, гурван ч удаа бүх одод болоод буй. Тэгвэл Браун сагсан бөмбөг бус хичээл номоо хөөсөн бол мөн л амжилтад хүрэх нэгэн байжээ.

Магадгүй Браун NBA-д тоглосон хамгийн гоц ухаантай, өндөр мэдлэгтэй нэгэн байх. Тэрбээр NBA-ийн тамирчдын холбооны түүхэнд хамгийн залуугаараа буюу 22 насандаа дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нэгэн аж.

Браун ахлах сургуулиа сайн дүнтэй төгссөн бөгөөд сагсан бөмбөгөөрөө алдартай их сургуулиудыг бус чансаа өндөр, нэр хүндтэй их сургуулийг сонгожээ. Тэрбээр дэлхийн шилдэг их сургууль болох Беркли дэх Калифорниагийн их сургуулийг сонгож, үүгээр ч зогсохгүй магистрын түвшний хичээл судалдаг байв. Түүний талаарх бусад сонирхолтой баримтуудыг хүргэе.

  1. Браун ахлах сургуулийнхаа шилдэг сурагч байсан
  2. НАСА-аас дадлага хийх санал тавьсан
  3. Их сургуулийнхаа шатрын багт тоглож байсан
  4. Беркли дэх анхны улиралдаа магистрын хичээл үзсэн
  5. Харвардад илтгэл тавьсан хамгийн залуу илтгэгч
  6. Тэр цагаан хоолтон
  7. Хөлбөмбөгийн фанат
  8. Урлаг судлал болон музейд дуртай
  9. Олон хөгжмийн зэмсгээр тоглодог
  10. Анимэ үзэх дуртай

Браун математик, шинжлэх ухааны хичээлдээ дуртай байсан бөгөөд түүнээс “GQ” сэтгүүл гурван хүнтэй оройн зоог барьвал хэн хэнийг урих вэ гэж асуухад “Харриет Табмен, Нелсон Мандела, Малколм Икс, Альберт Эйнштейн” гэж хариулжээ.

Түүний ээж, аав нь хүүдээ хэрхэн тархи болон бие бялдраа зэрэг хөгжүүлэхийг заасан байж магадгүй. Учир нь түүний ээж Мехалле докторын зэргээ хамгаалж, профессороор ажилласан бол аав Марселлес нь мэргэжлийн боксын хүнд жингийн аварга болж байжээ.

Зарим хүмүүс Брауныг NBA-д тоглоход хэтэрхий ухаантай гэдэг бөгөөд NBA-ийн скаутууд ч түүнийг нэг л өдөр сагсан бөмбөгөөс уйдаж, өөр зүйл сонирхох вий гэж санаа зовж байв. Жэйлен Браун өдгөө талбайн гадна боловсрол, орлогын тэгш бус байдалтай тэмцэх, нийгмийн нөлөөллийн бусад ажилд идэвх зүтгэлтэй оролцож байна. Мөн тэрбээр Бостон хотынхоо ахлах сургуулийн сурагчдад зориулсан зөвлөн туслах хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж