Хоёр нисгэгч нь унтсаны улмаас онгоц замаасаа хазайжээ

Хоёр нисгэгч нь унтсаны улмаас онгоц замаасаа хазайжээ

Хоёр нисгэгч нь унтсаны улмаас онгоц замаасаа хазайжээ

Индонезийн "Batik Air" агаарын тээврийн компанийн хоёр нисгэгч нислэгийн үеэр хоёулаа унтсаны улмаас онгоц замаасаа хазайсан талаар тус улсын Тээврийн яам мэдэгдлээ. Тээврийн аюулгүй байдлын үндэсний хорооноос Бямба гаригт гаргасан урьдчилсан тайланд дурдсанаар энэ нь зүүн өмнөд Сулавеси муж дахь Кендаригаас нийслэл Жакарта руу ниссэн нэгдүгээр сарын 25-ны нислэг байжээ. Энэ үеэр хоёр нисгэгч хоёулаа 28 минутын турш унтсанаар онгоцонд навигацийн алдаа гарсан байна.

Тухайн үед онгоц 153 зорчигч, дөрвөн үйлчлэгчтэй явж байжээ. Гэхдээ хэн ч бэртэж гэмтээгүй, онгоцонд ч ямар нэгэн хохирол учраагүй гэлээ.

"BTK6723" нислэг хоёр цаг 35 минутын турш үргэлжилсэн бөгөөд Жакартад аюулгүй, амжилттай газардаж чадсан байна.

Нэг нисгэгч нь тухайн өдрийн өглөө сайн амарч чадаагүй тухайгаа нөгөөдөө хэлсэн байсныг тайланд дурджээ. Тэрээр нэг сартай ихэр хүүхэдтэй тул шөнө сайн унтаж чадаагүй гэжээ. Тиймээс онгоц зохистой өндрөө эзэлсний дараа тэрээр хэсэг унтаж амрах зөвшөөрөл хүссэн байна. Ингээд нөгөө нисгэгч нь онгоцыг жолоодоод үлдсэн боловч нислэг эхлээд 90 минутын дараа нөгөөхтэйгөө зэрэгцээд унтаж орхисон ажээ.

Нисгэгчээс 12 минутын турш ямар нэг дохио ирээгүй тул Жакартагийн агаарын хяналтын төвөөс онгоцтой холбогдох гэж оролдсон ч чадаагүй. 28 минутын дараа нисгэгчид сэрж, онгоц буруу замаар нисч байгааг мэджээ.

Тайланд нисгэгчдийн нэрийг тодорхой дурдаагүй ч нэг нь 32 настай, нөгөө нь 28 настай.

Болсон явдлыг нарийн шалгахын тулд Аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий нислэгийн байцаагч томилогджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 103.41.93.181

2 цаг 35 мин нислэгт манайхан бол унтахгүйээ түй гээ л хүрчихнэ бээжин орох л газар шд.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.185.68

ХЭЦҮҮ Л ЮМ СОНСОГДЛОО МАНАЙ НИСГЭГЧ НАР ЧУХАМ ЯАДАГ ЮМ БОЛ ДОО ЁО ЁО ЁО ЁО

Avatar

Нэргүй 2024-03-11 14.56.8.51

agaariin altan shar zam ulziitei baig..

Avatar

Ван 2024-03-11 103.212.162.202

Хөвсгөлд сүйрсэн Ю-12 онгоцны хоёр нисгэгч хоёуулаа согтуу байсан. Москвагаас нисэх МИАТ-ын онгоцны дарга нь шал согтуу байж байгаад шууд онгоцноосоо эрүүлжигдсэн. Сүүлд гавьяат болсон энэ дурак. Дандаа архичид даа энэ нисгэгч нар

Avatar

Мао Зе Дун 2024-03-11 202.9.47.30

онгоцондоо уудаг бол яахав..

Avatar

Нэргүй 2024-03-11 94.30.144.44

хүний амь гас хариуцаж байж

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.189.253

Ёо ёо үхтэлээ инээлээ, aюул болсон бол инээхгүй л дээ

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.186.18

Автомат жолоодлого дээрээ тавьж, навигэшнээ ажиллуулж мэддэггүй юм байхдаа, зааж өгөх юмсан.Тэр чигээрээ сансар руу нисчихээгүй нь их юм даа.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.181.29

teneg mal

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-11 202.9.46.4

Нэргүй сдаа чи яасан ш..даг н**ш вэ.Өөрөө асууж өөрөө хариулаад…

Avatar

Нэргүй 2024-03-11 103.212.119.96

Нисэхд байсан хүмүүс бөөн архичид л бдаг

Avatar

Нэргүй 2024-03-11 103.212.119.56

манай нисэгч нарыг нислэгийн өмнө эмнэлгийн нарийн шинжилгээ хийдэг юм болов уу?? Урьд шөнө нь навс уугаад өглөө нь шартсан байвал бүтэхгүй шүү дээ!!!

Avatar

Нэргүй 2024-03-11 202.126.90.84

Нисгэгч нар нислэгийн өмнө заавал архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн эсэхээ шалгуулдаг ба drug test буюу үлээдэг. Санаа зоволтгүй.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.182.177

заа ямар чи биш юү гэж л согтуу нисэхэв

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.108.4

За х** өөр шигээ болоод хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж