Хоёр нисгэгч нь унтсаны улмаас онгоц замаасаа хазайжээ

Хуучирсан мэдээ: 2024.03.11-нд нийтлэгдсэн

Хоёр нисгэгч нь унтсаны улмаас онгоц замаасаа хазайжээ

Хоёр нисгэгч нь унтсаны улмаас онгоц замаасаа хазайжээ

Индонезийн "Batik Air" агаарын тээврийн компанийн хоёр нисгэгч нислэгийн үеэр хоёулаа унтсаны улмаас онгоц замаасаа хазайсан талаар тус улсын Тээврийн яам мэдэгдлээ. Тээврийн аюулгүй байдлын үндэсний хорооноос Бямба гаригт гаргасан урьдчилсан тайланд дурдсанаар энэ нь зүүн өмнөд Сулавеси муж дахь Кендаригаас нийслэл Жакарта руу ниссэн нэгдүгээр сарын 25-ны нислэг байжээ. Энэ үеэр хоёр нисгэгч хоёулаа 28 минутын турш унтсанаар онгоцонд навигацийн алдаа гарсан байна.

Тухайн үед онгоц 153 зорчигч, дөрвөн үйлчлэгчтэй явж байжээ. Гэхдээ хэн ч бэртэж гэмтээгүй, онгоцонд ч ямар нэгэн хохирол учраагүй гэлээ.

"BTK6723" нислэг хоёр цаг 35 минутын турш үргэлжилсэн бөгөөд Жакартад аюулгүй, амжилттай газардаж чадсан байна.

Нэг нисгэгч нь тухайн өдрийн өглөө сайн амарч чадаагүй тухайгаа нөгөөдөө хэлсэн байсныг тайланд дурджээ. Тэрээр нэг сартай ихэр хүүхэдтэй тул шөнө сайн унтаж чадаагүй гэжээ. Тиймээс онгоц зохистой өндрөө эзэлсний дараа тэрээр хэсэг унтаж амрах зөвшөөрөл хүссэн байна. Ингээд нөгөө нисгэгч нь онгоцыг жолоодоод үлдсэн боловч нислэг эхлээд 90 минутын дараа нөгөөхтэйгөө зэрэгцээд унтаж орхисон ажээ.

Нисгэгчээс 12 минутын турш ямар нэг дохио ирээгүй тул Жакартагийн агаарын хяналтын төвөөс онгоцтой холбогдох гэж оролдсон ч чадаагүй. 28 минутын дараа нисгэгчид сэрж, онгоц буруу замаар нисч байгааг мэджээ.

Тайланд нисгэгчдийн нэрийг тодорхой дурдаагүй ч нэг нь 32 настай, нөгөө нь 28 настай.

Болсон явдлыг нарийн шалгахын тулд Аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий нислэгийн байцаагч томилогджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж