“Айтүүлс” ХК-ийн (цаашид “Компани” гэх)-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Ээлжит хурал” гэх) нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад Монгол Улс, Улаанбаатар хот, Юнескогийн гудамж-8, Континентал зочид буудал, 2 давхарт байрлах хурлын тэнхимд хуралдана.
Ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2023 оны бизнесийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
- Компанийн 2023 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
- Компанийн 2023 оны ашгаас ногдол ашиг хуваарилах талаарх ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
- Компанийн ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах;
- Компанийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, сонгох;
- Компанийн ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төсвийг батлах.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна.
Саналын хуудсаар саналаа өгөх хувьцаа эзэмшигчдийн Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 00 минут байна.
Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.
Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд
Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп-16, Реженси резиденс, 201 тоот
И-мэйл: secretary@itools.mn
Утас: 75755585, 99059722
Холбоотой мэдээ