Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/ сүүлийн жилүүдэд дотоод асуудал ихтэй байна. Тус холбоо хэдийгээр тэргүүнээ сольж, удирдлагаа шинэчилсэн ч өмнөх тэргүүн Ж.Хатанбаатарын буруугаас улсын бүртгэлд зөрчил үүсчээ. Тодруулбал, Ж.Хатанбаатар 2017 онд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ТББ-ыг байгуулахдаа удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж, хууль бусаар чөлөөлсөн гэх гомдлыг Авилгатай тэмцэх газар шалгаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гарын үсгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
МОНАДА 2017 ОНООС ХОЙШ 1700 ГАРУЙ ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ ЦУГЛУУЛЖЭЭ
Уг дүгнэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар зохих шалгалтыг хийж, 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр уг байгууллагатай холбоотой 2017 оноос хойшхи бүх бүртгэлийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, ТББ-ын нэр сольсон, тэргүүн томилсон, удирдах зөвлөл өөрчилсөн болон допингийн шинжилгээний сорьц цуглуулсан зэрэг бүх үйл ажиллагааг хүчингүй болгосон аж.
МОНАДА 2017 оноос хойш 1700 гаруй шинжилгээний сорьц цуглуулжээ.
Дээрх шийдвэрийг шинэ тэргүүн Ц.Уугангэрэл нарын удирдах зөвлөлийн зарим гишүүд эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргажээ. Шүүхийн процесс дээд талдаа 200 хоног үргэлжлэх гэнэ. Тиймээс “МОНАДА”-ийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байгаа сурагтай.
МОНАДА-ийн үйл ажиллагаа, бүртгэл, шийдвэрийг хүчингүй болговол хамгийн их баярлах хүмүүс нь өнөөх допингтой бөхчүүд. Эрхгүй байгууллага тэдний шинжилгээний сорьцыг цуглуулсан гэж гомдол гарган ялалт байгуулах талтай. Тиймээс гомдол гаргаж, түдгэлзүүлэхээр одоогийн удирдлага нь ажиллаж байгаа гэнэ.
Улсын арслан Э.Оюунболд, улсын арслан М.Бадарч тэргүүтэй допингийн улмаас эрхээ хасуулсан бөхчүүд эргэн барилдах боломжтой талаар яригдаж байна.
Нөгөө талд МОНАДА хүчингүй болвол Монгол Улс олимпод орж чадах уу гэх асуултыг иргэд хөндөх болсон. Тэгвэл энэ талаар санаа зовох шаардлагагүй аж. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас баталсан “Гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх” олон улсын стандарт гэж бий. Гарын үсэг зурагч гэдэг нь Монгол Улсын хувьд Үндэсний олимпийн хороо, Үндэсний паралимпийн хороо, Үндэсний допингийн эсрэг байгууллагыг хэлдэг.
Дэлхийн допингийн эсрэг дүрэм , шинжилгээ авах болон бусад шаардлагатай олон улсын стандартын шаардлагыг мөрдөөгүй, алдаагаа засаагүй тохиолдолд л олимпод цагаан тугийн дор оруулдаг жишээтэй.
Харин МОНАДА-ийн тухайд хуурамч гарын үсэгний асуудал сөхөгдсөн учир дээр дурдсан шийтгэл хүлээнэ гэсэн зохицуулалт дүрэм, олон улсын стандартад байхгүй. Энэ бол цэвэр тухайн улсын дотоод асуудал. Тиймдээ ч АТГ, улсын бүртгэлийн газар зохих хууль дүрмийнхээ хүрээнд арга хэмжээ авчээ.
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл /Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох/-ийн 48.2.4. зүйлд “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, ийм тохиолдолд улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан байна.
Мөн хуулийн 48.3. зүйлд “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн заалт бий.
Өмнөх зүйлд заасан зөрчил нотлогдсон бол таван жилээс өмнө гарсан шийдвэр ч байсан цуцалж болно гэсэн үг.
Гуравдугаар сарын 6-нд 8236771 хуулийн регистртэй хуулийн этгээд буюу үндэсний допингийн эсрэг байгууллагын хэргийг шалгаж дуустал ямар нэг бүртгэл нэмж хасах ажилд хориг тавьсан шийдвэр гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Бат-Эрдэнэ сайд болон Засгийн газрын түвшинд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, улсын бүртгэлтэй ойр ойрхон холбогдож, одоогийн хүчингүй болоод буй МОНАДА-г хүчинтэй болгохоор ажиллаж байгаа гэв.
Ямартай ч улсын бүртгэлийн байгууллагын одоо хүчин төгөлдөр байгаа шийдвэрээр 2007 онд байгуулагдаж байсан бүрэлдэхүүн сэргэсэн нь үнэн. Гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. Ц.Уугангэрэл хурандаагийн толгойлж буй МОНАДА гомдол гаргасан учир энэ хэрэг цааш удаан хугацаанд үргэлжилнэ.
Дашрамд дурдахад, энэ бүх будилааныг эхлүүлсэн МОНАДА-ийн тэргүүн асан Ж.Хатанбаатар ажлаа өгсөн хэдий ч одоог хүртэл Ц.Уугангэрэлийн МОНАДА-ийн удирдах зөвлөлд байдаг ажээ.
Харин спорт сонирхогчдын зүгээс ядаж л наадмаас өмнө асуудлаа шийдээсэй гэж хүсч байна.
Хүндэт засуул 2024-03-12 103.10.22.160
Допингийн төв өөрөө будилаан хутгасан байвал яах вэ? Итгэх баталгаа байна уу?
зочин 2024-03-12 202.9.46.168
нэргүй хар хятад шээс зайлаарай Монголоос
Нэргүй 2024-03-12 213.87.134.166
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-12 202.131.225.242
ЭНЭ УУГАНГЭРЭЛ ЧИНЬ ЖАПАН ТАУНЫ ГАЗРЫГ ЯПОН ӨВГӨНӨӨС ДЭЭРЭМДЭН АВЧ ОЛОН САЯ НОГООНООР ЗАРСАН ШАНАГА ГАНБОЛД ТЭРГҮҮТЭЙ ЦАГДААГИЙН ГЕНЕРАЛ ХУРАНДАА НАРЫН БҮЛЭГЛЭЛ ДОТОР НЭР НЬ ЯВЖ БАЙСАН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ. ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧ НАРЫГ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ ҮНЭРГҮЙ н**ш БАЙСАН НОВШООРОО Л ҮЛДЭНЭ.
Нэргүй 2024-03-12 103.57.94.46
Манай Цагдаа,хуулийхан ийм хог новшнуудаар дүүрэн ш дээ, цагдаа,шүүх,прокуророос цэвэр хүн эрснээс өвсөн дотроос зүү эрсэн нь дээр дээ !
Нэргүй 2024-03-12 124.158.64.57
Omhii hulgaichuud
Нэргүй 2024-03-12 78.174.209.126
Хатанбаатар бясалгалаараа хөөцөлдөөд л явж байвал улс орондоо илүү тустай даа, уул нь. Үүнийг ойлгодоггүй юм байх даа. Жирийн үнэнийг ойлгоход бясалгал нь ч тус болохгүй байгаа юм болов уу? Зөв сэтгэж бясалгавал уул нь зөв хариулт гарна даа, сэтгэлээс нь. Шунал давамгайлаад байгаа бололтой дог оо…
Нэргүй 2024-03-12 192.42.116.193
энэ батэрдэнэ маанагийг зайлуулаачээ тамирчдаа орос нтр авч яваад монголчуудаа их хорлож байгаа хүн
Нэргүй 2024-03-12 211.36.130.127
Бүгдийг нь хуйгаар нь солихгүй бол асуудал шийдэгдэхгүй
Хэрэв бүгдийг нь соль нь гэвэл наадуул чинь өөрспийн найз нөхөд ах дүүхүүхдээ оруулах гээд чичрээд гүйлдэнэ, ямар ч байсан хуу соль тэгж байж цэвэршинэ
Нэргүй 2024-03-12 103.9.90.100
хатанбаатар хэр баяжсан бэ гэдгийг л нэг шалгачихаач дээ
Зочйн 2024-03-12 202.21.109.19
Хатанбаатар бүх хэрэг
..зангилагдсан.Сайн шалга
Нэргүй 2024-03-12 66.181.179.187
Б.БатЭрдэнэ гэж боловсролгүй нөхөр одоо зайлмаар юм
Нэргүй 2024-03-12 59.153.115.80
23 насандаа улсад гарамгай түрүүлсэн Оюунболд гэх мангар жаалыг увсынхан дийлэхгүйгээ мэдээд Баянаа аварга тэргүүлэн Батсуурь нар Хатанбаатар нарыг хахтал нь хахууулдаж Оюунболдыг чадсан гэж харддаг.
ДОПИНГ 2024-03-12 202.179.24.40
БҮТЭН ДАМПУУ
Зочин 2024-03-12 202.55.188.123
УГААСАА ҮНЭН ДАМПУУРЧИХСАН, МАФИЖСАН БАЙГУУЛЛАГА БСАН. ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХОЛБООТОЙ, ТЭДНИЙ ЗААВРААР ӨСЧ ГАРЧ ИРЖ БГАА, НААДАМД ТҮРҮҮЛСЭН, ҮЗҮҮРЛЭСЭН, ШӨВГӨРСӨН БӨХЧҮҮДЭД ИХ ХАЛТАЙ ШИЙДВЭРҮҮДИЙГ ЗАХИАЛГААР МӨНГӨӨР ГАРГАДАГ БОЛЧИХСОН, ДААМ ГАРЧИХСАН БАЙГУУЛГА АЛЬ ХЭДИЙ НЬ БОЛЧИХСОН БСАН ШҮҮ ДЭЭ! К КК
зочин 2024-03-12 66.181.180.82
Допин нэг талдаа өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгон ашиглан нэр төрд халдах нөгөө нь бизнес хийж мөнгө олох бохир арга болох талтай
зочин 2024-03-12 66.181.167.4
Бат-Эрдэнэ гэж нөхрийг зайлуулахгүй бол спортын салбарт эмх цэгцэндээ орохгүй байх аа, энэ нөхөр л Оюунболд мэтийг барилдуулах гэж хор хутгаж, үймүүлж байгаа нь ойлгомжтой ш дээ
Валя 2024-03-12 66.181.185.39
допинг хэрэглэсэн бол ьэр хэнч бай тэмцээнд орох эрхгүй.. батсуурь гэхэд л үнэн гээд уучлал гуйхчаа болж ард түмнийг доромжилж байсан. одоо бадарчийн цолыг хурааж эрхийг хасах хэрэгтэй.
Зочин 2024-03-12 122.201.31.42
Харж байна уу? Монгол гэж энэ. Энэ зөвхөн Допин биш. Монгол улсын, манай бүх юм ийм зарчмаар дампуурдаг. Манайд өөрийн механизмаар, зарчмаар, технологиор, хуулиар, стандаар ажиллаж байгаа нэг ч юм байхгүй. Бүгд будлиантай. Нотой. Угтаа та бид, Монгол хүн өөрөө ийм муухай, зарчимгүй, моралгүй, этикгүй байгаа хэрэг. Монгол хүнийг тодорхойл гэвэл ийм л дүгнэлт гаргах байна. 21-р зууны эхний хагасын Монгол хүний төрх. Чухамдаа 13-р зууны Италийн аялагч Марко Поло, Плано Карпини, Гилом Рубрук, Жүвэйн
Зочин 2024-03-12 122.201.31.42
нарын тодорхойлсон авилгач, хулгайч, эрээ цээргүй Монгол хүний төрхөөс өдгөө өөрчлөгдсөн юм нь гэвэл хувцас, эд хэрэглэл, ахуй материалын зүйлийн юмс л байна. Бусдаар өөрчлөгдсөн зүйл алга. Бид яг л нөгөө л хэвээрээ. Бахь байдгаараа л байна. Ямар ч сайхан хувцас эд зүйлсийг жорлонгийн бохирт дүрээд гаргахаар нэг янзын огиудас хүргэм эвгүй төрхтэй болдог доо.
Нэргүй 2024-03-12 202.131.225.53
үймээд байгаа биш үймүүлээд байгаа юм бишүү, асуудал хатанбатартаа ч биш өөр л нэг ашиг сонирхол байгаан бишүү ,би хардах эрхтэй
Нэргүй 2024-03-12 202.126.90.37
Бүгд өмхий мафиуд байна. Нэмэгдэхүүний байр солиод нийлбэр өөрчлөгдөхгүй. Рестарон болгоэд чагнах төхөөрөмж тавидаг нөхөр бас тэнд дарга болоод гоё юмаа. Монголд ийм хэдэн э****з хулгайч нар гай болсоор байх юмаа!!!
Нэргүй 2024-03-12 66.181.188.119
Бөхчүүдийг санаатай байдлаар хохироосон бол цагаадах нь зөв.
Нэргүй 2024-03-12 139.5.217.96
Эмч нар нь зөвлөөд л хийгээд байвал допинггүй тамирчин гарах уу? үндсээр нь л өөрчлөөсэй дөө
Нэргүй 2024-03-12 188.162.254.46
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!
Зочин 2024-03-12 202.131.229.163
Ёстой нэг хөгийн новшнууд юм даа
допинтой бөхчүүд үнэншдээ 2024-03-12 202.179.21.201
допинтой бөхчүүд үнэншдээ 2006 онд аймгийн арслан ах маань хэлж байсан миний үеийхэн болон урьд үеийнхэн допинг их хэрэглэх юмаа гэж бараг бүгд хэрэглэдэг гэж байсан одоогийхон бол уураг их ууж байгаа масс нэмэх гэж бас хүч нэмэх гэж бодьбилдинг хийдэг улс сайн мэднэ үнэндээ Монгол бөх утгаа алдсан мэргэжлийнх болохоор болсон
зочин 2024-03-12 202.21.117.210
Энэ нөхөр шавиа мулталчих гээд байдаг ов мэхээ шавхаж чадлаараа гүйж байна даа. Энэ үйлдлээрээ өөрөө допин шахаж монголын ард түмнийг хэдэнтээ хуурч байсан байж мэдэхээр байна шүү.
Бадарч тахар 2024-03-12 66.181.183.25
Хүчингүй байгууллагаар шээсээ шинжлүүлдэг байж ! одоо хэлмэгдсэн бүх бөхчүүдийг эрхийн нь сэргээ барилдуул ! завхарсан гэдэг нь !
Цэцэг 2024-03-12 202.5.202.36
Яг тийм.
Нэргүй 2024-03-12 103.57.94.46
х****а !