Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь гарлаа

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь гарлаа

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь гарлаа

Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс нийслэлд 1826 иргэн бүртгүүлсэн байна. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд гуравдугаар сарын 13-15-нд, долоон аймагт 13-14-нд, 14 аймагт 13-нд төрийн албаны ерөнхий шалгалтыг авахаар хуваарь гаргасан аж.

Ингэхдээ нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авахаар бэлтгэл хангаад буй юм байна.

Шалгалтад оролцогч нь иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-11 85.110.85.131

Терийн албанд газар хэлтсийн дарга болно гээд 2-3 нехер уралддагийг огт ойлгохгуй юм. Хариуцсан дээдэх дарга нь хэнийг сонгохоо мэддэггуй, нэг их олон шалгууртай, тэгсэн мертее огт хачин нехер томилогдчихно. ТАЗ бас тэрийг нь зевшеерчихне. Ендер албан тушаалтанд бараг уйлчлэхгуй хууль хэрэг байна уу. Хуулиар давших болгонд ечнеен сургалтад сууна, тэрийг нь хэдхэн нехер емчилчихсен. Мен жил болгон шахуу телевлегее, тайлангийн журам гаргана. Тэр нь албанд тохирохгуй. Худлаа юу…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж