Д.Пүрэвдаваа Монголын либерал намыг түшив

Д.Пүрэвдаваа Монголын либерал намыг түшив

Д.Пүрэвдаваа Монголын либерал намыг түшив

МоАХ-ны тэргүүн Х.Баттулгыг бараадаж улс төр хийж явсан Д.Пүрэвдаваа Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзсан нь Монголын либерал намын дарга болохоор сонголтоо өөрчилсөнтэй нь холбоотой аж.

Түүний энэхүү сонголтыг олон нийт “Женко Х.Баттулгадаа хаягдав уу, аль эсвэл Х.Баттулгыгаа жийв үү ч” гэж хэлэх нэгэн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг Баянзүрх дүүрэгтэй нь “базаж” явсан Д.Пүрэвдаваад том улс төр хийх сонирхол байсан ч түүндээ хүрч чадаагүй. Харин түүнтэй мөр зэрэгцэн улс төр хийж явсан Т.Батцогтод Ардчилсан намынхан итгэл үзүүлснээр өнгөрсөн өвлөөс нийслэлийн Ардчилсан намын дарга болж, карьераа өсгөсөн. Тиймээс Д.Пүрэвдаваа барын сүүл болж явснаас батганы толгой болсон нь дээр гэж үзэн, Либерал намд оров уу гэж үзэх нэгэн ч байна.

Ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулна. Намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдох бол тойргоос 78 гишүүн тодорно. УИХ-ын сонгуулийн энэхүү холимог тогтолцоог дагаад жижиг намыг удирдаж, жагсаалтаар нэр дэвших сонирхолтой сайн дурынхан олширч буй.

Гэхдээ жижиг намууд нэгдэхгүйгээр амжилт олох боломж бага байгаа. Иймээс Д.Пүрэвдаваагийн сонголт Ардчилсан намд байснаас нь ч дордож мэднэ.

Тэрбээр Ардчилсан намын гишүүн байхдаа Баянзүрх дүүргийн Засаг даргаар таван жил ажилласны зэрэгцээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажилласан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.113.154

ЖОНХУУГИЙН УГШИЛТАНГУУД ҮХЭЖ ДАЛДАР ЖОНХУУ БОЛ АР НУРУУРУУ ХУТГА ш****г ПЗДАШД

Avatar

Нэргүй 2024-03-11 185.220.101.172

Мояа, ояа нуудын загалмайлсан эцэг хулгар хулгайч жёнок чинь Монголын либерал намыг худалдаж авсан байлээ шүү хахахха, одоо яанаа эзэн чинь лүбраал болчлоо шүү хахахах.

Avatar

Зочин 2024-03-11 66.181.191.23

Хамгийн их төсөвтэй БЗ дүүргийг луйвраараа Дансыг нь улайлгасан. АН гэхээр улаан луйварчид байдаг юм билээ

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-11 202.9.40.179

АН нэртэй өөр өөр үзэл бодолтой хүмүүс яаж нэг шуудайнд хамт байж чадах билээ. тэд хоорондоо хэзээ ч хэл амаа ололцож нэг хүн шиг байж чадахгүй. Тэгээд бүгдээрээ мөнгөнд маш их сонирхолтой. Түүний төлөө юу ч хийхээс буцахгүй нь бөөн аюул дагуулдаг

Avatar

Нэргүй 2024-03-11 203.98.76.4

Ардчилсан Нам НАВС ЯЛАГДАХ ШАЛТГААН НЬ ШУУДАЙНД ХИЙСЭН ҮХИЙР ЭВЭР

Avatar

Нэргүй 2024-03-11 202.126.88.89

Муу баас.Сонгуулийн дараа АНын бас нэг галзуу Батзандан болно.

Avatar

Нэргүй 2024-03-11 203.98.76.186

shalihgvi yum bj namaa orhij ntr, hen tooh uu? iim oliggvi urvaach sharvaach nariig ard tvmen songoh uu?

Avatar

Нэргүй 2024-03-11 202.9.46.214

Оюулзагна дүүгээ ялуулахын тулд АН-н саналыг олон жижиг намуудад тараалгахын тулд Жонхуугийн урьдчилсан нүүдэл

Avatar

Нэргүй 2024-03-11 122.201.31.145

bas l taauuhan hun gej haragdsan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж