Фото: Бүргэдчидийн өрсөлдөөн, соёлын танилцуулгатай дэлгэр наадам

Фото: Бүргэдчидийн өрсөлдөөн, соёлын танилцуулгатай дэлгэр наадам

Фото: Бүргэдчидийн өрсөлдөөн, соёлын танилцуулгатай дэлгэр наадам

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Бүргэдийн баяр-2024” наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жилинй наадмыг гадаад, дотоодынхон өнгөрсөн жилүүдээс илүү зорьж ирсэн бөгөөд тэмцээн, уралдааны төрөл нэмэгдсэн онцлогтой. Тухайлбал, бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөж, зорин очсон жуулчид ам, нүд булаалдан шагшина.

Үндсэн өрсөлдөөнөөс гадна морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгэжээ. Мөн нээлтийн үеэр шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулав.

Монгол орон түүх соёл, өв уламжлал арвинтай, олон ястны өлгий нутаг. Тиймдээ ч бүргэдийн баяр нийслэлчүүд болон жуулчдын хүсэн хүлээж, зорин ирдэг нэгэн том баяр болсон байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс онцгой анхаарч, хөтөлбөр, тэмцээн уралдаан, худалдааг өргөн хүрээнд гаргахыг хичээдэг.

Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн тэртээгээс хадгалагдан ирсэн бүргэдээр ан хийх соёлыг өвлөн тээж, хойч үедээ уламжлуулж буй үндэстэн бол монголчууд. Үүнийг ч жуулчид олзуурхан, наадмын хугацааг урьдчилан товлож Улаанбаатарт зочилдог.

Зөвхөн бүргэдийн ан ав, эдлэл хэрэгслээс гадна бусад үзүүлбэрүүд ч Монголыг олон улсын аялагчдад сурталчилдаг. Тэр утгаараа онцлог хөтөлбөрийг энэ удаад зохион байгуулагчид нь гаргажээ.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулсан.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчид ихээр ирж байгаагаар энэ удаагийн наадам илүү өргөн хүрээтэй болсон гэхэд хилсдэхгүй.

“Бүргэдийн баяр-2024” наадмаар махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй”-гаар дамжуулан үзэгчдэд сонирхуулсан. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өдгөө хүртэл хадгалагдан ирсэн билээ. Монгол Улсын тухайд уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.179.84

үнэг хярс хайр найргүй агнаад дуусгачих вий дээ арьсаар нь өөрсдийгөө өвч хучсан байх шив гэрээ бүрчихсэн юм биш биз

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-03-11 103.57.93.51

Энэ ёстой жонхуу жонхуу. Монгол гэх юм үлдэхгүйнээ одоо яана даа яана. Бүргэдийг нь хөөрцөглөөд байлгүй зүгээр хасгуудад нь үлдээж орхиочээ. Орос хятад хасаг гурван хөршөөсөө ондооших яг Монгол гэсэн хэдэн өв соёлоо булаалгачилгүйхэн шиг өөд нь татаад явчихмаар л байх юм бусдын маниуст ямар хамаа байхав

Avatar

Нэргүй 2024-03-11 78.174.209.126

Хасагууд бүргэдээр наадаж, ан хийдэг уламжлалыг Казахстан удахгүй булааж авна. Манайхан харин шонхроор ан хийдэг байсан уламжлалаа сэргээх хэрэгтэй. Арабуудаас жишээ авах хэрэгтэй болох байх. Гэхдээ энэ уламжлалаа төрийн бодлогоор сэргээх л хэрэгтэй дээ. Энэ талаар бодож байгаа хүн эрхбиш байгаа байлгүй дээ, дарга нар дотор.

Avatar

Зочин 2024-03-11 66.181.161.241

Бүргэдийг эрхбиш Хасагуудад нь үлдээсэн нь дээр шүү. Хасаг бол Монгол биш үндэстэн. Монголчууд харцага шонхорыг тэжээдэг байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж