Сонгогчдод шахсан “вакцин”

Сонгогчдод шахсан “вакцин”

Сонгогчдод шахсан “вакцин”
2021.02.23-ны өдөр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Асртазенека” вакцины тунг өөрийн биед хийлгэсэн анхны монгол хүн болов.

Дэлхий даяар бүрэн гүйцэт туршигдаагүй covid-19-ын вакцинд хамрагдсан үзүүлэлтээрээ Монгол Улс толгой цохисон гавъяа маргаангүй түүнийх. Булавч бултайна, даравч далдайна.  Монгол Улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулсан бөгөөд вакцинжуулалт эхлэхээс нэг хоногийн өмнө БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Синофарм" компанийн "Verocell" вакцины 300 мянган тунг хүлээн авсан талаар www.News.mn-ийн архивт хадгалагдан үлджээ. Энэ гавъяаг өнөөдөр дуурсахгүй байгаа шалтгаан нь дэлхийн улс орнуудад энэхүү вакцинжуулалтын сөрөг нөлөөг судалсан судалгаа олон гарах болсон төдийгүй бүх вакцины бизнесийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Bill Gates болж таарсан. Энэ тухай маргаан одоо ч өрнөсөөр байгаа төдийгүй компьютерийн вирус гаргаад анти вирус зохион бүтээдэг нь хэн билээ гэх асуултын хариултыг бодоход л ойлгомжтой. Өнөөдөр эрүүл мэндээр нь дамжуулан эрх чөлөөг нь хязгаарлаж, бизнесээ хөгжүүлэх эсэх тухай маргаан ид хүчтэй өрнөж байна.

Засгийн газрын "вакцинжуулалт" түүнээс хойш огт зогсоогүй бөгөөд 10 их наядын хөрөнгө оруулалтаар үргэлжилсэн юм. Эмч нар вакцины нөлөөгөөр цус өтгөрсөн, залуус унтаад өглөө сэрэхгүйгээр үүрд нойрссоор буй нь ч үүнтэй холбоотой гэж шивэр, авир гэлцэж буй ч албан ёсоор үүнийг судлах санхүүжилт байхгүйгээс нотолж чадахгүй тэгсгээд чимээгүй болох болжээ.

…70 мянган ажлын байрыг хадгалж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нэрийдлээр 10 их наядыг хаашаа хийв. Залуусын бодол санааг өөрчлөхөд багагүй хэсгийг нь нэг сая төгрөгийн тэтгэмж олгох сургалтад зарцуулжээ. Бусдыг нь хаана юунд зарцуулсныг нь энд дурдаж болох ч бодит амьдрал дээр хэрхэн нөлөөлсөн нөлөөллийг нь харин тооцсон тоо алга. Бодитоор шүү.

Дараагийн шатанд төсвийн данхайлтаар "вакцинжуулалт" үргэлжилсэн бөгөөд өнөөдөр Монголын ажиллах хүчний 1/4 төрийн албан хаагч болсон төдийгүй тэднийг цалинг нэмэх нь сонгуульд маш том нөлөө үзүүлэх учраас эдийн засагт маш хорлонтой арга замыг тэд сонгож байна.

Монголын маргаашаас илүү өнөөдөр эрх мэдлээ хадгалж үлдэх нь тэдэнд илүү чухал байгаа учраас боломж олдсон дээр гэсэн шиг эрх баригчид аашлах болжээ. Удахгүй тэдний төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр сарын 1-нд цалинг нэмснээр авч байгаа хүндээ таатай мэт санагдах боловч сонгуулийн дараа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн худалдан авах чадварын уналт зэргийг тооцвол маш хорлонтой зүйл гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байна.

Зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнээс илүү мөнгө гаргах нь бараа, бүтээгдэхүүнийг үнэд оруулна гэдгийг өнөөдөр захын хүүхэд мэднэ. Гэтэл амлалтаа биелүүлэх нэрээр сонгуулиас хоёрхон сарын өмнө ийнхүү шоудалтынхаа нэгээхэн хэсгийг хийхэд 20 хоног л үлджээ.

ДНБ гээч жирийн иргэдэд огтхон ч падлийгүй бөгөөд тэрхүү тоон үзүүлэлтээрээ Монгол дэлхийн өсөлттэй байгаа 20 улсын тоонд цохиж явна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар нь сүүлээсээ 20-д орохуйц л байна. Эдийн засаг өсөлттэй гарлаа гэх үгсийг сонсох тоолондоо тэдний гаргаад буй тоо бидний амьдралтай огт хамаагүй юм байна гэдгийг бид мэдэрсээр байна. Нэгэнт мэдээд байгаа учраас тэднийг дахин сонгохыг сонгогчид хүсэхгүй. Харин энэ бодлыг нь өөрчилж, өөрсдийгөө дахин сонгуулах арга нь тэдний асуудлыг шийдсэн “баатар” болох болов.

Зуд болно гэж байхад 100 жилийн наадам хийж, ид хадлан, тэжээлээ татах үеэр түлшний хомсдолд оруулснаас малчид зуданд зулгаа барахад хүрсэн бол ийм байдалд хүргэсэн эрх баригчид иргэдийн хандив, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж буй тусламжаа өөрсдөө өгч байгаа аятай хөдөө орон нутгаар доншуучилж байна.

Сумдын засаг дарга нарт төсвөөс авч өгч буй унаа зэргийг тооцоод үзвэл төсвөөс хэзээний 10 илүү тэрбум төгрөг зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар зудын тусламж болгон 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугласан гэхээр таны мөнгөөр өөрсдийгөө сонгуулах сурталчилгаа хийж яваа эрх баригчид баярлахгүй яах билээ? Малчид энэ "вакцинжуулалт"-ын балгаар дараа дараагийн жилүүдэд байх ёстой зүйл шиг ханддаг болно.

Монгол Улсын 2024 оны төсөв бүхэлдээ сонгуулиар оноо авахад зарцуулагдахаар тусгасан газар гэсэхтэй зэрэгцээд газар сайгүй хэрэгтэй, хэрэггүй бүтээн байгуулалт өрнөнө. Зарим сум сэлгээний улаан булантай болох бол багш, сурагч нь байхгүй хэдэн сургууль баригдаж эхлээд хэд нь дараа нь зогсохыг бүү мэд.

Гэтэл монголчууд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. “Зээлийн хүү өндөр байна” гэж иргэд ихээр бухимдах болсон учраас энэ сарын 1-нээс эхлэн ломбардын хүүг дээд тал нь 4,5 хувь байхаар хүчээр тогтоосон бөгөөд үүний балгаар Монголд мөнгө хүүлэгчийн арми бүрэлдээд эхэлжээ. Мэдээж ломбардуудад энэхүү арга хэмжээ хэрэгжих болсноор зээлээ танаж эхэлсэн бөгөөд сошиал орчинд “Өндөр хүүтэй ч хамаагүй зээл байна уу” гэсэн зарууд олширчээ.

Борооны дараах мөөг шиг ломбардууд олширсон шалтгаан нь иргэдийн дунд зээл авах эрэлт их байгаатай холбоотой. Өнөөдөр хүүг нь багасгахын тулд шууд албадлага хэрэглэснээс ломбардууд эхнээсээ хаалгаа барьж эхэлжээ.

Тэдний энэ салбараас зарим нь гарч болох ч эрэлт нь улам ихсэх учраас өөр арга замаар үйл ажиллагаагааа явуулах нь гарцаагүй. Ийнхүү эрх баригчдын иргэдийн толгойг эргүүлэх гэсэн бодлого ломбардад хэрэгжсэнээр хууль бусаар мөнгө хүүлэгчдээс зээл авахад хүргэх бөгөөд түүний балаг нь Солонгос кинонд гардаг шиг мөнгө хүүлэгч, танхай залуусын арми бий болох нь.

Ийнхүү тэд сайн сайхан зүйл хийж буй мэтээр шоудаж, бидний амьдрал улам л уруудаж байна. Оюутнуудын тэтгэлэг, ахмадын эм, хүүхдийн хоол гэх байдлаар тэдний сонгогчдод шахсан "вакцинжуулалт" бүрэн утгаараа дуусахад бид хэзээний ёроолдоо хүрсэн байх болно. Үүнээс зайлах ганц зам нь “вакцинжуулалт”-аас татгалзаж сүргийн дархлаа өөрсөддөө тогтоох.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.160.8

МАН байгаа цагт монгол өөдлөхгүй нь тодорхой.

Avatar

Иргэн 2024-03-11 66.181.191.45

ниргэснийх нь хойно хашгирав гэгчээр ковидын үед ингэж донгосохгүй яасан амьтан бэ чи тухайн үед нь амиа бодоод хамгийн эхэнд нь вакциндуулсаны нэг нь чи байгаа даа өөрснөө хов ярихаас ондоо юу ч хийж чадахгүй залхуу мөртлөө олоод ирснийг нь овоо штээ гэхийн оронд хаа байсан дууссаных нь дараагаар элдэв юмтай хутгаж ингэж донгосдгоо боль нохойн баас минь сүргийн дархлаа гэгчээч мэдэхгүй мал минь түмний санааг битгий үймүүлээд бай вакцин тариулаагүй чамаас эхлээд амьд үлдэхүү

Avatar

Нэргүй 2024-03-11 139.5.218.119

ерөнхий санаа нь маш зөв! Браво Нарантөгс

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.113.154

Өмхий ЖОНХУУЧИНГУУД МОНГОЛЫГ ХОРЛОГЧИДҮХЭЭСЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-11 202.126.91.30

Сүүлийн 3 жилд бидний амьдрал мэдэгдэхүйц дордочлоо,ажиллаад цалин аваад нэмэр алга,ЗГ ын буруу бодлоготой л холбоотой,нийгэм тэр аяараа айдас,уур бухимдал

Avatar

Нэргүй 2024-03-11 202.126.91.30

жонхуу засаг,чоно нохой нийлцэн

Avatar

Зочин 2024-03-11 202.9.47.24

МАНГАР

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.107.16

Тухайн үед АН ынхан ч АНУ ын Файзер вакциныг хийлгэхийг уриалж байлаа. Тэгвэл өнөөдөр Хятад ба Файзер вакцин хийлгэсэн хүмүүсээс амьд үлдсэн нь өвчний үүр болж байнгын эмнэлэг эргүүлсэн өвчтөнүүд болжээ. Гэхдээ цөөрсөөр л.

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.107.16

Вакцины улмаас цус өтгөрөлийн шалтгаантай бурхан болсон залуус, дунд насныхны тоо 70к хүрсэн мэдээлэл олны дунд яригддаг. Вакцин хийлгээд ковидоор нас эцэслэсэн хүний тоог нэмбэл 90к давах юм ярьж бна. гэхдээ энэ нь тухайн үед онцгой байдалд ажиллаж бсан хүний яриа. ЗГ, ЭМЯ наас энэ тоог мянга нуугаад сонгуулиар ил гарна. Тэр үед яах вэ? Оновчгүй, бодлогогүй ЕС аас болсон гэвэл МАН унана. Ковидын үед сүржигнэж хөл хорин эдийн засгаа унагсан Данк, олон арван хоног тасралтгүй уусан Хүк нар зүгээр

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-11 192.82.92.42

Унэхээр аймаар!!! Мулгуу терийн балаг дэндуу их байсан шуу!

Avatar

Нэргүй 2024-03-11 103.57.94.46

Би 30 гаран жил АРДЧИЛАЛыг дэмжиж санал өгч ирсэн хүн,гэхдээ энэ жил Данхыг дэмжинэ !!! Яагаад гэвэл,
1-рт АН-ыг дэмжвэл Женко гэж нэг мангас амилах гээд бн
2-рт Данхын нүүрсний хулгай, газрын дээрэмтэй хийх тэмцлийн эцсийг хармаар бнаа !!!
Олон олон хүн надтай адил үүнийг хүсч бгаа гэдэгт бат итгэлтэй бнаа хө !

Avatar

хүннү 2024-03-11 202.9.46.64

Вакцины нөлөөнөөс болж олон сайхан залуус бурхан болсон. Бараг Ковидоор бурхан бологчидоос олон болж мэднэ. Үүнийг эрт мэдсэн хэсэг нь цус шингэлэх эмийг ууж байна. Үүнийг овсгоотой нэг ашиглаж эрүүл мэндийн ямарч баталгаагүй бүтээгдэхүүнийг өндөр үнээр шахаж байна. Нэг сар уух нь 86 000₮ гэнэ.
Энэ нь төрийн буруу биш. Иргэдээ авархын тулд вакцинжуулхаас өөр арга байгаагүй. Манай жирийн иргэд мартаагүй. Түүний ачаар үүнийг бичигч ч амьд байгаа юм билүү? хэн мэдлээ. Цусаа шингэл хүү минь.

Avatar

иргэн 2024-03-11 139.5.217.133

АН-ын тарьсан балаг амар арилахгүй. Одоо нам гэхээсээ илүү аль аль намд байгаа Ховд Увсынхан 60 тэрбумынхан х*******н э****з хурлийзууд нийлээд АНУ Хятад Солонгос Японы бодлогыг хэрэгжүүлж улс орныг самрахаар өнөөгийн төр засгийн хийсэн болгоныг харлуулж байна. Хар захын наймаачид худалдаачид АН-ынхны тавьсан элдэв бондын нэртэй өрийн мөнгөөр наймаа эрхэлж зохион байгуулалттай үнэ өсгөж байгаа нь нууц биш. Монголчууд тэнэг биш шүү гэж олон түмэн ярьцгааж байна шүү.

Avatar

Зочин 2024-03-11 66.181.191.23

Нэгэн нөхөр Монголд зөвхөн тонуулчдын ардчилал ноёрхож байна гэсэн байналээ.Ардчилал гэж юу вэ хичээлийг Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ л Монголд зааж байна. Одоогийн АН хэзээ ч ингэж чадахгүй. Яагаад гэвэл анх луйварчид байгуулсан, хойч үе нь яг ийм үзлээр тархиа угаалгасан. Одоо хар удирдлагад нь луйварчид, тэдний удмынхан байх юм. Ардын намыг харлуулах ажлын хажуугаар даргаа булаалдах ажилтай

Avatar

Бичээч 2024-03-11 222.229.227.77

АНын засаг байсан бол бид дуусчихсан, энэ тэнэг үнс болчихсон байх байлаа. та нар ингэад л нэг таван үгэндээ тараа таниулаад таар шуудайгаа гөвөөд байдаг гэмтэй хүмүүс дээ. энэ бас нэг круглый дурак просто пошёл на тот свет

Avatar

Хотын унаган залуу 2024-03-11 139.5.217.168

пошёл нахуй Маны бегсний суултуур

Avatar

Зочин 2024-03-11 103.215.14.4

Бусад вакцинууд бүрэн хангалттай байхад заавал Хятадын биологийн зэвсгээр үндэстнээ "дархаажуулж" ирээдүйгээ үгүй хийсэн геноцит бол энэ ЗГ билээ. Тэгээд дээр нь нэмж хэдэн их наядыг хахуульд авч өөрсдөө залгисан гавьяатнууд энэ нийгмээр нэг мэлтийж байна. Өөрсдөө бол хятадаас бусад вакцинуудыг хийлгэсэн байдаг нь тэмдэглэгдэн үлдсэн баримттай байгаа. Орос гэхэд хүн амд хангалттай 2 тун хийж хүрэхээр вакциныг үнэгүй ав гэж санал болгосныг огт тоохгүй биднийг биологийн зэвсгээр сүйрүүлсэн ачтан.

Avatar

Шилээ 2024-03-11 66.181.188.232

Геноцид энэ тэр гээд их юм мэддэг трол байна. Вакцины асуудлаар түй ч байхгүй мэдлэгтэй байж битгий донгос. Хийх ёстой юмаа хийгээд зорилгодоо хүрээд Ковидыг хазаарласан юм.

Avatar

Зочин 2024-03-11 111.65.70.197

Нарантөгсөө чи энэ өнгөрсөн хойно нь тун амархан мэт шүүмжлээд байгаа юмнуудаа цаг тухайд нь хэлж ухаантайгаа гайхуулж байхгүй дээ. Өнгөрснийг мушгиж харлуулдаг ч эр хүний шинж биш дээ.

Avatar

Зочин 2024-03-11 66.181.177.245

Манай хөдөөний хөх өвгөчүүл энэ нөхөр шиг мэдэхгүй байж мэдэмхийрдэг хүнийг бяруу болоогүй байж бухын баааасааар баадаг нөхөр гэдэг юм.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.160.96

л**р сайт элийрээд байгаарай

Avatar

Нэргүй 2024-03-11 78.174.209.126

Харин ч вакцинуудыг тэр хүнд үед олж оруулж ирээд иргэдээ дархлаажуулсны хүчээр монголчууд хохирол багатайгаар өвчнөө давж гарсныг дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэлсэн шүү. Сонгууль болохоор ингэж мангар юм бичиж цуурхал тараахаа болимоор юм. Нөгөө хэлдэшгүй эрхтэй сэтгүүлчийн ёс зүй гэж энэ үү? Ийм сэтгүүлчид тэгээд хэвлэлийн эрх чөлөө гэж хамгаас их орилдог улс. Сэтгүүчийн нэрийг гутаагчид, ашиг хайгчид даан ч олон юмаа, Монголд.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.183.246

ВАКЦИНЫГ ДОТООДДОО ТУРШААГҮЙ НЬ МАШ АЮУЛТАЙ БАЙЖ БОЛОШГҮЙ АЛДАА.

Avatar

Нэргүй 2024-03-11 202.126.88.130

Улсын эмнэлгүүдэд ажилладаг Монголын их эмч нар гуйлгачид болох хамаатнуудаараа эмнэлгийг дүүргэж, улмаар гуйлгачид болох хамаатнуудыгаа улсын эмнэлэгээр орж гарч байгаа цөөхөн орон сууцны хүмүүстэй сексдүүлэх гээд байдаг юм.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.181.177

ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУМ НӨМӨРНӨ ГЭГЧЭЭР ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ БИТГИЙ ӨМХИЙГӨӨР УНГАС АЛД. КОВИД ЦАР ТАХЛЫГ МОНГОЛ ШИГ ХАМГИЙН БАГА ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВСАН УЛС ТУН ЦӨӨХӨН. ӨРНӨДИЙН САЙН ЧАНАРЫН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАЖ, ӨДГӨӨ ХОРВООГИЙН ТООСЫГ ХӨДӨЛГӨЖ ЯВААГАА АЗ ГЭЖ БОДОЖ ЯВ ТЭНЭГ МААНГУУ МИНЬ

Avatar

Нэргүй 2024-03-11 124.158.66.75

АН-ы үхээрүүд сандарч байнадаа

Avatar

Нэргүй 2024-03-11 192.82.64.83

Вакцин тариулсан хүний зүрхний титэм судас дотор мөгөөрс ургаж бөглөдөг болохыг анхааруулж байгаа. Түүнийг зөвхөн мэс заслын аргаар л авдаг үгүй бол судас нь бөглөрдаг. Вакцин тариулсан хүмүүс зүрхийн титэм судасны рентгенд заавал орж байхыг зөвлөж байгаа Fibrous Clot Removal гэж бичээд интернэтээр хайхад гарч ирнэ

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.112.27

Энэ сэтгүүлч юу гуцаад бгаам. Ломбардны хүү бууруулсан нь зөв шүү. Ажиллах хүсэлгүй нь хаалгаа барина л биз.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.184.112

Энэ амьтан цахилгаан станцын ажил эхлүүлэх гэхээр дуугардаггүй, хөдөлдөггүй юм. Эрчим хүчний асуудлаар Оросын колони болгох Ёнхуугийн даалгавар биелүүлэгч мөнөөс мөн. Хурдан зайлуулбал төр засаг ч тэр ард дулаан өвөлжих бхда

Avatar

Иргэн 2024-03-11 139.5.216.13

Энэ нэг царайтайгаа адилхан х***а санаатай н**ш дандаа л төр засгийг харлуулах юм бичиж байх юм. Өнөөдөр агаар амьсгалаад явж байгаагаа хэний гавъяа гэж бодоод байгаа мал вэ???

Avatar

Нэргүй 2024-03-11 188.162.254.24

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!

Avatar

hyn 2024-03-11 77.87.228.70

hamgiin horuu chanartai n pfizer baisan bn lee, tsusnii buleng hamgiin iheer uduudug n

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.108.25

ЛХАГВАА НАРАНТӨГС гөлөг минь чи вакцин хийгээгүй монголчууд хярна шүү дээ… аятайхан байгааорай баас минь хохьно шүү..

Avatar

зочин 2024-03-11 202.72.245.121

Та бүхэн энэ хүнд баярлах хэрэгтэй. Жаахан ч гэсэн энэ олон жил чимээгүй идэж уусан нөхдүүдийг чадлынхаа хэрээр ил болгож, тэмцэж байгаа хүн гэж боддог.

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.107.32

Hentin zolbin gachigaar bandi bu-gs dolooch bank ni hulgaih ahinhaa araas saihan hoshoo zolbin ahtai covid ued naadam hiih nereer hoshoo bas neg b*** huhugch huuhntei niilen hulgai hiisn ene zolbingoo hentini tsus oirtsn pz dakuud avaacheeee

Avatar

Нэргүй 2024-03-11 202.126.88.65

Монголын төрийг самарсан хулгайч Данх. Энэ хугацаанд энэ улс хөгжлийн индексээр хичнээн доошлов.Ёонхуугийн хугацаанд далд ор

Avatar

Лантуу 2024-03-11 66.181.188.232

Энэ засгийн газрын амжилтад шээс нь гоожих шахсан хүмүүс өө л харж амныхаа хирээр донгодож байна. Халдварт , үл мэдэгдэх танигдаагүй өвчнийг вакциэы хүчээр дарж авсан засгийн газрыг шүүмжлэх ямар эрхтэй зулбасага вэ. Боловсролоо жаахан дээшлүүл трол минь

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.112.118

ковид устаагүй байгаа л даа.

Avatar

Ll 2024-03-11 139.5.218.121

Ustsan uhsen

Avatar

Шилээ 2024-03-11 66.181.188.232

Үнэн

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.112.118

элбэгдорж ч гэсэн вакцинд хамрагдахыг уриалсан ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж