Монгол Улс ардчиллын индексээр 4 байр ухарчээ

Монгол Улс ардчиллын индексээр 4 байр ухарчээ

Монгол Улс ардчиллын индексээр 4 байр ухарчээ

“V-Dem” институти 1789 оноос эхлэн жил бүр олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргадаг. Тус институтийн мэдээллийг улс төр судлаачид түгээмэл ашигладаг аж.

Монгол Улсын хувьд өнгөрсөн онд 0.43 оноо авч 77 дугаар байранд оржээ. Энэ нь өмнөх оноосоо 16 байраар ухарсан явдал байв.

Тэгвэл энэ онд Монгол Улс дахин дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байранд оржээ.

Аливаа улс орны ардчиллын индексийг олон намын тогтолцоо, чөлөөт шударга сонгууль, хуулиа дээдэлдэг ил тод нээлттэй төр, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийг эрмэлздэг чанар, засгийн газрын хяналт, нөлөөллөөс ангид бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонх, цөөнх байхаас үл хамааран иргэн бүрийн эрх чөлөөг хамгаалдаг эсэхэд тулгуурлан гаргадаг юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын авлигын индекс ч мөн ухарсан. Тодруулбал,  Монгол Улс авлиганы индексээр 2023 онд 180 улсаас 121-т жагсаж, өмнөх 2022 оныхоос таван байраар ухарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 203.98.76.4

Нүүдэлчин Сэтгэхүйтэй Монголчуудын ЮУГ Ч ЮУ Ч БИШ БОЛГОДОГ Зан нь КОММУНИЗМ ч АРДЧИЛАЛ ч Алийг нь ч байгуулж чадаагүй явнаааа

Avatar

Нэргүй 2024-03-11 108.28.43.248

Long Live USA

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-11 192.82.92.42

Тер тер бас дахин тер!!! Юун ардчилал бэ?!

Avatar

хүннү 2024-03-11 202.9.46.64

Ардчилгүй улсаас ардчилалын индекс авч байдаг? бүр таарч дээ. Монголд анхнаасаа ардчилал байгаагүй ш дээ. Зүгээр л хэдэн тэнэгүүд ард түмэний толгойг эргүүлж баыгаад төрийн эргэлт хийж өөрснөө төрд гараад арьсаа язартал баяжсан. Энэ ардчилал уу?

Avatar

Нэргүй 2024-03-11 139.5.219.158

ийм юманд бас итгэдэг тэнэгүүд баялаг л юм байна. Ардчиллын индекс ч гэх шиг. Тийм юу байдаг юм. Жинхэнэ тэр индексээр хүний амьд явах эрхийг бүдүүлгээр зөрчиж
Палестнчуудыг алж буй Израиль, өдөр бүр аль нэг сургууль гудамжинд буудалцаад болдог Америк л тэр индексийн бөгсөнд байх ёстой болов уу

Avatar

Зочин 2024-03-11 66.181.191.23

Дээрэмчид нь ардчилагчид болчихдог улс Монголоос өөр байхгүй. Улсаа хөгжүүлэх гэж биш өрсөж идэх гэсэн ганцхан зорилготой нам Ардчилагч болж ард түмнээр тоглоод удаж байна. Үүнээс үлгэр авч 3 сая хүнтэй Монголд 30 гаруй нам гэж тоглоомын улстөр явагдаж байхийм.Ардчиллын үлгэр гэгдэх АНУ-д хоёр нам л төр барьж нэг нам 4-ээс дээш удаа дараалж ялах тохиол ерийн үзэгдэл аж. ЕР НЬ ТЭГЭЭЭД АСУУДАЛД ШУДАРГААР ХАНДАЖ, ОЛОНХИОР ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙВАЛ БОЛОО. Ардчилагчид гэж дүр эсгэгчид л тонилох ёстой юм

Avatar

Чойжоо 2024-03-11 202.126.91.66

Ардчиллаас ухарсан нь зөв.Монголчуудад таарах нийгэм лав биш.Хоёр хөршөө хар.Яс мах,цусанд нь шингэсэн нэг тийм өөрөөр хэлбэл дарангуйллын дор амьдрахгүй бол зад үсэрчих гээд байдаг ард түмэн гэж байдаг юм.

Avatar

Шудрага 2024-03-11 203.17.23.197

Угаасаа ардчилсан хувьсгал биш сайд дарга нарын эрх шуналтай хүүхдүүд төрийн эргэлт хийж засгийн засгийн эрхийг хүчээр авч ардчилал нэрийн дор идэж ууж Монголыг шамшигдуулсаны хор нөлөө одоо ч үргэлжилж Монгол улс хөгжлийн хувьд саарч доройтон иргэд нь ядуурч тартагтаа тулж засгийн эрхэнд луйварчид дээрэмчид үүрлэж хулгай луйвар газар аваад байна

Avatar

Нэргүй 2024-03-11 78.174.209.126

Америк маягийн мөнгөний, зөнөглөлийн ардчиллаас өөр ардчиллаар замнах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-11 124.158.66.75

ухрах тусам сайн хөгжинө. Хятад Сингапур шиг ашгүй дээ.

Avatar

21 2024-03-11 202.131.225.197

ARDCHILALAAR YADIIN ULS ORNOOR TOGLOSON HDEN HUMUUS L BOLOLOO ENE ARDCHILAL NERIIN DOOR

Avatar

Элдээ Ах 2024-03-11 202.9.41.3

Ардчилалын индекс ч гэх шиг. Энэ хэззэ, хаана, хэнд хэрэгтэй үзүүлэлт юм? Үүгээр улс орны өнөө, ирээдүй, бас хөгжил дэвшил, иргэдийн ухамсар, уламжлал, ахуй амьдралын түвшин туйлын үнэнээр хэмжигдлээ юу? Арай ч юу л бол. Зохиогчдодоо алдар хүнд, зохидогдоо аймаар гоёыг өгдөг л биз. Олонхид эх захгүй, эрээн цоохрыг л цуглуулж авчирч өгснөөс цаашгүй.

Avatar

Эмээ 2024-03-11 202.21.107.67

Ардчилал нэрээр улсаа тонодог, ард түмнээ дампуурлын өмнө очтол удирддаг ардчилсан намтай орон гэхэд бас ч яахав хамгийн сүүл биш байна. Овоо юдоо

Avatar

Zochin 2024-03-11 103.68.107.114

Мэдээж шүү дээ зөвхөн эрх мэдэлтэн түний ах дүү ойр хүмүүст үйлчилдэг төртэй улс шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.177.213

МАНгар коммунистууд удирдаж байхад ардчилал уруудах нь тодорхой.

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-11 202.9.46.26

ТЭГЛЭЭ ГЭЭД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН АЖИЛТАЙ ,БОЛОМЖЫН АМЬДРАЛД НЬ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ЦАЛИНТАЙ,АМЬДРАЛАА АВЧ ЯВАХ ЭРХ,,ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, ХЭНЭЭС Ч ХАМААРАЛГҮЙ БОЛ ТЭР АРДЧИЛАЛЫН ИНДЕКС ЯАМАЙ БАЙНА ДАА..ТҮҮНИЙГ ХЭН НЭГ БОДЛОГООР ТОГТООНО ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.160.85

таны бичсэн энэ бүхэн чинь гагцхүү тэр ардчилалтай чинь холбоотой түүний дү дүнгээр бий болдог юм даа

Avatar

Нэргүй 2024-03-11 122.201.23.83

Оросоос ялгаагүй болсон манайд

Avatar

togoo 2024-03-11 45.117.35.22

ДӨӨНГӨЖ ДӨРӨВХӨН БАЙРААР УХАРЛАА ГЭЖ ҮҮ, ХУУЛИЙН ДЭД САЙД ЮУ ГЭЖ ТАЙЛСАНЫГ БҮГД МАРТСАН ДАА

Avatar

Иргэн 2024-03-11 202.126.89.107

Ардчиллын индекс гэж ер нь юу юм бээ. Хамгийн ардчилалтай гэгддэг Япон, Солонгос ямар байдгийг мэдэх үү. Азийн бар Сингапур ямар байдгийг мэдэх үү. Ардчилал гэж улс төржиж худлаа ярьж, эрх чөлөө гэж анархист ааш гаргахыг хэлдэггүй гэдгийг энэ улсууд харуулаад өгнө дөө. Манайх бол ардчилал биш анархи болсон улс шүү.

Avatar

Лхагва очир 2024-03-11 66.181.191.48

гадныхнаар заалгахгүй бие даах тусам
ухраах байх өө. гадныханд хамаг баялагаа өгөөд л байвал урагшлуулаад л байна.

Avatar

Зочин 2024-03-11 139.5.216.146

Ардчилалын игдексээр эхний 10- т орох ёстой, харин авилгалын индексээр сүүлээсээ 1,2- т орох ёстой буруу гаргасан байна

Avatar

Нэргүй 2024-03-11 188.162.254.24

дээдэх нь суудалаа олоогуй бол !!!!!!!!!! Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.179.67

ulam l svirelrvvgee ywaad bh yum daa tsts

Avatar

Зочин 2024-03-11 59.153.113.55

ан ын дарга нараас болж бгаан дандаа худалч хулгайч нараа дарга болгодог хайран ардчилал сүйрчдээ бүхэл бүтэн 4жил эвэндээ орж чадсангүйшд

Avatar

Нэргүй 2024-03-11 139.5.219.217

Төрийг ардчилсан нам барьж байгаа юмуу цагаан цаасаа

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.185.39

элбэгдоржоос болж бгаа юм

Avatar

Нэргүй 2024-03-11 203.217.139.240

Авилгач хулгайчуудаар төр засаг нь дүүрчихсэн Монгол улс яаж урагшлах юм бэ? Ямар баасных нь ардчилал гэж. Анархизм ноёрхсон, хогийн улсанцар болж хувираад байна даа. Нүүрс ухаж, зарж, гол зогоодог улс гэж дэлхий даяар ярьж байгаа.

Avatar

зочин 2024-03-11 139.5.218.69

Тэр 1789 онд чинь ардчилал гэж юм байсан юмуу?Худлаа ш….. л.

Avatar

Нэргүй 2024-03-11 192.82.65.88

Дүр эсгэсэн ардчилал. Үнэндээ хулгай луйвар нүүрэлсэн. Одоо шинээр бүр өөр тогтолцоонд шилжихээс өөр аргагүй болсон. Монголд ийм ардчилал хэрэггүй.

Avatar

Зочин 2024-03-11 66.181.191.45

өнөөдрийн засаглал нийгмийг дүгнэсэн хэдий ч ардчиллыг анархизм авилга олигархи болгосон ардчиллын хүчний өөрснийх бодит байдал Элбэгдорж Бат-Үүл цаашлаад эрдэнэ мэтийн новшнуудыг үйл ажиллагаа

Avatar

Нэргүй 2024-03-11 122.201.31.145

Tur zasag, shuuh ter chigeeree avilgad idegdsen tul uhrahaas uur argagui.

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.114.61

Ухарна уу. Урагшилна уу ямар хамаа байнаа.
Хулгайч нарын толгойг л ав

Avatar

зочин 2024-03-11 66.181.160.124

Нийгмийн тогтолцооныхоо хувьд зугуухан , итгэлтэйгээр уруудаж байнааа гэсэн үг шдэ .Одоо л МАНгасуудыг авч хаяхгүй бол , нэг өглөө сэрхэд Хятад , Орос хоёр шиг болсон байх вий !!!..

Avatar

Sanaa 2024-03-11 112.72.8.106

“V-Dem” институти 1789 оноос гэсэн байна. 1989 байлгүй дээ!

Avatar

Нэргүй 2024-03-11 103.212.117.46

Зөв шүү. Монголчууд коммунист болох ёстой. Хувийн машинуудыг бүгдийг нийгэмчлэх нь зөв гэж боддог. Бас орон сууцнуудыг улс хурааж авах хэрэгтэй. Монголчуудад паартай байшин паалантай жорлон зохихгүй байна. Хорт хавдар нэмэгдэж байна. Социализмийн үед Монголчууд бүгд адилхан, маш сайхан байсан. Би сардаа 700000-ын орлоготой. Үүнээс их орлого хүнд хэрэг болдоггүй гэдгийг би амьдралаараа харуулж байна. Үүнээс илүү гарсан бүгдийг нам засаг хурааж авахгүй бол монголчууд их идэж, таргалж байна.

Avatar

зочин 2024-03-11 139.5.217.34

малыг хурааж авах,гадаад паспортуудыг хурааж авах,хот хооронд даргын зөвшөөрөлгүй явахгүй болгох,дарга нар ордог тусгай дэлгүүр нээх,айл бүр дарга нарын зургийг ханандаа ,гар утсыг хорхиглох, бүгд хүүүс адилхан хувцас өмсөх…кхх

Avatar

Нэргүй 2024-03-11 139.5.219.217

Мөн залуучуудыг бүгдийг хөдөө илгээлтээр цөлөх

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.164.191

Тэхх манайхан ийм юм хүсээд л МАН-г байн байн сонгоод байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-03-11 139.5.216.13

Нийгмийнхээ хулгай луйвар, авлига, бузар булхайтай тэмцлээ гэж ухрааж байгаа юм бол тийм ардчилалын индексээр бид яах юм бэ??? Хамгийн сүүлийн байранд орсон нь дээр юм байна

Avatar

зочин 2024-03-11 64.119.30.210

Тэмцэлээ гэж ярьж попрох 1 өөр асуудал үр дүн гэж бас шаал өөр асуудал байна МАНгар тролл минь

Avatar

Нэргүй 2024-03-11 202.9.46.49

Танай МАН, Данхын ЗГт тавьсан дүн шд. Хүлээн зөвшөөрөхгүй гээд яахын? Эд нар танай МАНд худалдагдаж худлаа ярих хүмүүс биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж