УОК: Хамгийн өндөр малын хорогдолтой аймаг Сүхбаатар байна

УОК: Хамгийн өндөр малын хорогдолтой аймаг Сүхбаатар байна

УОК: Хамгийн өндөр малын хорогдолтой аймаг Сүхбаатар байна

Улсын онцгой комиссоос зудын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өглөө. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Хамгийн өндөр малын хорогдолтой аймаг Сүхбаатар байна. Зудын үнэлгээг хамгийн сүүлд хоёрдугаар сарын 29-нд шинэчлэн гаргасан. Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дундговь зэрэг аймгууд малын хорогдол ихтэй байгаа. Тиймээс зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар хаагдсан зам, давааг нээх, өвс, тэжээлийг малчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар УОК-т 45 иргэн, 26 аж ахуй нэгж, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага, нэг гадаадын иргэнээс 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, нэг иргэн, есөн аж ахуй нэгж, долоон төрийн бус байгууллагаас 700 мянга гаруй төгрөгийн бараа материал ирсэн.

Аймаг, сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн эмч, мэргэжилтнүүд шуурхай үзүүлж явуулаар ажиллаж байна. Зудын эрсдэл өндөр аймаг, сумдад эмнэлгийн болон бусад тусламжийн баг ээлжээр ажиллаж байна.

15 ХҮРТЭЛ НИЙТ НУТГААР ДУЛААРНА

ЦУОШГ-ын дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

-Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ихэнх нутгаар цасан бүрхүүл ханзарч эхэлсэн. Мөн цасан бүрхүүлийн зузаан 3-9 см доошилсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарсан ч зарим нутагт бага зэргийн цас орсон. Тодруулбал, Өвөрхангайн Уянгад нэг мм, Арвайхээрт 1,2 мм цас орсон. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна. 14-15 хүртэл нийт нутгаар дулаан байна.

Харин 14-нөөс баруун аймгуудын нутгаар цас орж, 16-наас төв, говь болон ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.

Зам даваанд халтиргаа гулгаа ихээр үүсэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2024-03-11 129.205.113.185

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

ООЖ 2024-03-11 59.153.114.185

ГАРЧИГ БИЧИХ ГЭЖ АЛЖ ЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.157.234

) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-11 78.174.209.126

Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дундговийн нутгийн зөвлөл, эдгээр аймаг суманд төрсөн нөгөө баячууд яасан бэ? Энэ дээр л хүний чанар танигдана даа. Дараа нь хэн хэн, нутаг усандаа ямар хандив өргөж тусалсныг нийтэд тодорхой зарлаарай, онцгойгийнхоон, сэтгүүлчид ээ?! Бөх, морины байнд гар татдаггүй хүмүүс эрхбиш оронд нутгаа бодоцгоох байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.177.213

Хамгийн өндөр малтай аймаг Сүхбаатар мэдвүү.

Avatar

Нэргүй 2024-03-11 103.212.119.56

"Өндөр … хорогдол" ??? Нам хорогдол гэж бас байх нь ээ?? Хорогдол их, бага, олон, цөөн гэж л байдаг!!!

Avatar

Www 2024-03-11 66.181.179.124

Uul ni khamgiin ikh tsas orson animal bol Uws shuu dee.

Avatar

Зочин 2024-03-11 124.158.65.58

ОБЕГ ын цонхоор ийм мэдлэгтэй хүн орж ирээд шууд хурандаа болсон. Энэ амьтны хэлснээр бол Өндөр малууд үхээд, намхан нь үхээгүй бололтой. Эхлээд хэл яриагаа цэгцэлмээр байна.

Avatar

Зочин 2024-03-11 49.0.132.130

Хамгийн залхуу хүмүүстэй аймаг яалтачгүй хамгийн их л хохирлыг хүлээж байна даа. 2023 оны хаварын шуурганаар малаа алдсан малчны талаар мэдээлэл гарч байхад хэдэн сараалжин төмөрөнд хэдэн малаа хашчихсан малчин байсан. Яг л тэр дүр зураг бахь байдагаараа, ёстой л энэ зуд тос усаар нь ялгаж байна. Мянга мянган малтай хирнээ хар цай уугаад усанд гурил чанаад сууж байдаг Сүхбаатарынхан маань нэгийг бодох байлгүй дээ

Avatar

Зочин 2024-03-11 111.65.58.220

Мал аж ахуй эрхлэх тал дээр сүхбаатарынхан хамгийн муу нь шүү дээ. Ёстой л малын заяа буян гээч юм байдөг бол гомдмоор

Avatar

Нэргүй 2024-03-11 139.5.217.143

Морио ганц түрүүлгээд зараад бхаар малын заяа хаяж бхгүй юу
Зун бол морь уралдуулахаас өөр ажилгүй бдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж