Хөгжлийн банкны хэргээр ял авсан шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.03.11/ үргэлжилж байна. Одоо шүүгдэгч нарын өмгөөлөгчид давж заалдах шатны гомдлоо танилцуулж байгааг шүүхээс мэдээллээ.
Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг /2024.03.07/ өдрөөс Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэж эхэлсэн.
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.
Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.
Нэргүй 2024-03-11 213.87.148.29
Харуулах боломжгүй.
togoo 2024-03-11 45.117.35.22
ШҮҮГЧИЙН АРД БАЙГАА ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ШҮҮГЧ ЯГ УНШСАН УУ, ХЭРЭВ БИ УНШИХ БОЛБОЛ ДООД ТАЛ НЬ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ.
Иргэн 2024-03-11 139.5.216.13
Шүүгдэгч нарын гомдол гэнэ үү??? Мөнгө луйвардсандаа өөртөө биш өрөөлд гомддог чинь юу гэсэн үг вэ??? Ялыг нь хөнгөдүүлэхээр ийм гай болж байгаа юм . Анхан шатнаас оноосон ялыг нь хүндрүүлээд өг новшнуудад