Оскарын тайзнаа нүцгэн шагнал гардуулав

Оскарын тайзнаа нүцгэн шагнал гардуулав

Оскарын тайзнаа нүцгэн шагнал гардуулав
96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2024.03.11/ Холливудын зүрхэн дэх Долби театрт болов. Улаанбаатарын цагаар 07:00 цагаас наадам эхэллээ. Наадмын хөтлөгчөөр Жимми Киммел дөрөв дэх удаагаа ажиллажээ.
"Oppenheimer" кино "Шилдэг эрэгтэй гол дүр", "Шилдэг эрэгтэй туслах дүр", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зураг авалт" зэрэг долоон шагналын эзэн болов.

Ялагчдыг доор нэрлэж байна:

  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Da’Vine Joy Randolph, “The Holdovers”
  • Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: “War Is Over!”
  • Шилдэг хүүхэлдэйн кино: “The Boy and the Heron”
  • Шилдэг эх зохиол: “Anatomy of a Fall”
  • Шилдэг нутагшуулсан кино: “American Fiction”
  • Шилдэг нүүр будалт, үс засалт: “Poor Things”
  • Шилдэг зураач: “Poor Things”
  • Шилдэг хувцасны загвар: “Poor Things”
  • Олон улсын шилдэг кино: ”“The Zone of Interest”
  • Шилдэг эрэгтэй туслах дүр: Robert Downey Jr., “Oppenheimer”
  • Шилдэг компьютер график: “Godzilla Minus One”
  • Шилдэг кино найруулга: “Oppenheimer”
  • Шилдэг: Баримтат кино (Богино хэмжээний): “The Last Repair Shop”
  • Шилдэг баримтат кино: “20 Days in Mariupol”
  • Шилдэг зураглаач: “Oppenheimer”
  • Шилдэг богино хэмжээний кино (Live Action): “The Wonderful Story of Henry Sugar”
  • Шилдэг дууны найруулга: “The Zone of Interest”
  • Best Score: “Oppenheimer”
  • Шилдэг дуу: “What Was I Made For?” from “Barbie”
  • Шилдэг эрэгтэй дүр: Cillian Murphy, “Oppenheimer”
  • Шилдэг найруулагч: Christopher Nolan, “Oppenheimer”
  • Шилдэг эмэгтэй дүр: Emma Stone, “Poor Things”
  • Шилдэг кино: “Oppenheimer”
Шагнал гардуулах үеэр анхаарал татсан сонирхолтой агшин цөөнгүй тохиодог. Энэ жилийн тухайд "Шилдэг хувцасны загвар" шагналыг гардуулахаар жүжигчин Жон Сина гарч ирэхдээ бараг ямар ч хувцасгүй гарч ирэв. Хөтлөгч Жимми Киммел түүнийг гарч ирэхийн өмнө "Өнөөдөр энэ тайзан дээгүүр нэг нүцгэн эр гүйнэ гээд та нар төсөөл дөө. Галзуу биш гэж үү" гэж хэлжээ. Энэ үед Жон Сина тайзны булангаас цухуйж, "Энэ чинь дээд зэргийн арга хэмжээ шүү дээ. Би нүцгэн гүйхийг хүсэхгүй байна. Ийм утгагүй санал дэвшүүлснийхээ төлөө та ичих учиртай. Эрэгтэй хүний нүцгэн бие бол тоглоом биш" гэж хэлжээ. Улмаар биеийн доод хэсгээ "Шилдэг хувцасны загвар" гэсэн дугтуйгаар халхлан тайзны гол руу гарч ирсэн байна.

Дашрамд дурдахад, энэхүү шагналын эзнээр "Poor Things" кино тодорчээ.

Академийн шагнал гардуулах ёслолын үеэр нас барсан хүмүүстээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Найзууд" киноны жүжигчин Мэттью Перри, дуучин Тина Тернер, домогт жүжигчин Гленда Жексон нарт хүндэтгэл үзүүллээ. "Time to Say Goodbye" дуу эгшиглэж, нас барсан алдартнуудын зураг дэлгэцнээ гарчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.186.18

Хувцасаа хулигаануудад мулзлуулчихсан юм байлгүй дээ. Эсвэл мэ. со.-ны эмнэлгээс гарч ирждээ.

Avatar

Нэргүй 2024-03-11 139.5.219.168

зөв бнаа нүцгэн байх нь

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.157.234

Харуулах боломжгүй.

Avatar

З 2024-03-11 66.181.181.247

Дэлхий нийтээрээгалзуурчихсан юм байх даа ккк

Avatar

Нэргүй 2024-03-11 78.174.209.126

Удахгүй манай сармагчингууд бас тайзнаа нүцгэн шалдан гүйлдэж эхлэх байх…

Avatar

Нэргүй 2024-03-11 103.212.162.198

mongolchuudad padlii baihgui

Avatar

ene chin baruunii soeliin vnet zvils ch dee 2024-03-11 66.181.181.48

yagaad hamaagui gej gamingiin svns min dee.bid chin iim saihan neo liberails niigem baiguulij bvgd nvtsgen shaldan ybj amerik ahiigaa duuraih heregtei yum bish gej uu dee. chinii nogoo goy hvnii erh ardchilal chin ingej ybj bai geed baihad chin…sarmagchinuud duuraihgui bol aluulan ch dee amerikd chin,..

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.114.169

eregtei hun garch irsen bolhoor humuus demjihgui bsan harin emegtei garch irsen ter unheer shuuguilj baharhuulj , emegteichuudee demjlee hucherheg bna gej haa saigui orilh bsan iim erguu shuu manai gargiin 2 suvtei umhiii 2 salaa mahnuud uursduu jender yaridag atlaa busdiig demjih , busdiih hundetgeh uhaan 00 tsaashaa shdee

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.161.241

Энэ тайзан дээр сармагчингууд яаж ч галзуурсан болдог. Тэнд Оросууд яаж ч харгисалсан, Нүб дуугүй л байдаг. Харин энд бид шүүмжлэх ч эрхгүй, аль алиныг нь шүтэн бөгсөө хавчин залбирч байх тавьланг хүлээдэг. Бас хоорондоо тэдний төлөө талцахаа мартахгүй. Хорвоо гэж.

Avatar

Зүү 2024-03-11 66.181.185.39

дормжлол!!!

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.160.75

ГАЛЗУУРАЛ , муу ёр …

Avatar

Иргэн 2024-03-11 139.5.216.13

Гажиг юмнууд үхэж байж дэлхий цэвэршинэ

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.107.18

Чамшиг эргүү монголойдчуудаас эхлээд!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж