Занзибарын Пемба арал дээр далайн яст мэлхийний мах идсэнээс найман хүүхэд, нэг том хүн нас барж, 78 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж эрх баригчид Бямба гаригт мэдэгдэв.
Далайн яст мэлхийний махыг Занзибарт “амттан” гэж үздэг ч энэ нь үе үе хүнсний хордлогын төрөл болох “chelonitoxism”-г үүсгэн, нас барах тохиолдол гардаг байна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт мөн адил хоёр том хүн нас барсан ба нэг нь өөд болсон найман хүүхдийн нэгнийх нь ээж байжээ. Мкоани дүүргийн эмнэлгийн доктор Хажи Бакаригийн мэдэгдсэнээр нас барсан хүмүүс далайн яст мэлхийний мах идсэн бөгөөд бүгд хоолны хордлого болсон байсан. Мөн лабораторийн шинжилгээгээр яст мэлхийний мах идсэн гэдэг нь батлагджээ.
Зүүн Африкийн Танзани улсын хагас автономит бүс болох Занзибарын эрх баригчид гамшгаас хамгаалах багийг илгээж, хүмүүсийг далайн яст мэлхий хэрэглэхээс зайлсхийхийг уриалав. Пемба хотод 2021 оны арваннэгдүгээр сард гурван настай хүүхэд, долоон хүн далайн яст мэлхийний мах идэж нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгджээ.
Эх сурвалж: Guardian
Сондор 2024-03-11 103.212.119.183
ямар өрвөлтэй бэ? ай
OCHIN 2024-03-11 103.57.93.173
idej uuh yum ni ditagdaad bdg yum shig humuus baih yum
Нэргүй 2024-03-11 66.181.160.99
uls ulsin soyl uur uur bdg shu. tgel neh ba.liar ym uzegu zanga gargah ym. buh gazart honi uher mongol shig hymdhan gej boddimu hashain
Нэргүй 2024-03-11 213.87.148.29
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-03-11 139.5.216.13
Манайхан тахалтайг нь мэдэхгүй тарвага иддэг, япончууд фүгү нэртэй ходоодондоо маш хүчтэй хор агуулдаг загасны хортой хэсгийг аваад иддэг. Түүнтэй л адилхан юм даа