"Wi-fi” төхөөрөмжийн нэрээ "Слава Украини" болгосон хэргээр хоригдоно

"Wi-fi” төхөөрөмжийн нэрээ "Слава Украини" болгосон хэргээр хоригдоно

"Wi-fi” төхөөрөмжийн нэрээ "Слава Украини" болгосон хэргээр хоригдоно

Москва Улсын Их Сургуулийн нэгэн оюутан “Wi-fi” интернэт төхөөрөмжийн нэрээс болж  Украиныг дэмжсэн хэргээр арван хоног хоригдох шийтгэл авчээ. Москвагийн шүүх тус оюутныг “хэт даврагч байгууллагын бэлгэдэл"-ийг  олон нийтэд тараасан хэргээр шийтгэсэн байна. Тодруулбал,хоригдох ял авсан оюутныг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт баривчилсан ба интернэт сүлжээ дамжуулагч ”Wi-fi” төхөөрөмжийн нэрээ “ Слава Украини” гэж нэрлэн олон нийтэд интернэт цацдаг байжээ. Цагдаа нар дотуур байрны өрөөнд нэгжлэг хийн,  "Wi-fi” төхөөрөмжийг салгасан  ба бусад сурагчдын интернэт сүлжээний нэрийг шалгасан гэж шүүхийн баримт бичигт дурдсан байна. "Слава Украини" нь Украиныг дэмжигчид болон түрэмгийллийн эсрэг жагсагчдын гол уриа болсон дуу юм. Тус оюутныг "нацистуудын бэлгэдэл буюу хэт даврагч байгууллагуудын бэлгэдлийг олон нийтэд харуулсан" хэмээн буруутгасан. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд "неонацист дэглэм" бий болсон тухай ор үндэсгүй мэдэгдлийг удаа дараа гаргаж, түүгээрээ түрэмгийллээ зөвтгөсөн гэж шинжээчид үзсэн. Баривчлагдсан оюутан бол дайны талаарх өөрийн үзэл бодол, үйлдлийнхээ төлөө шийтгүүлсэн олон мянган хүний нэг. Үүний адил өнгөрсөн сард Хойд туйлын тойргийн шоронд сажигтэй байдлаар амиа алдсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн дурсгалд цэцэг өргөсөн олон зуун иргэд саатуулагдсан. Украинд болж буй түрэмгийллийг Орост "дайн" гэж нэрлэхийг зөвшөөрдөггүй бөгөөд  "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэх ёстой талаар олон улсын агентлагууд мэдээлсэн.
Эмнести Интернэшнлийн мэдээлснээр өнгөрсөн онд Оросын засгийн газар 21 мянга гаруй хүнийг "дайны эсрэг тэмцэгчдийг дарах" зорилгоор хэлмэгдүүлсэн байна. Хүний эрхийн байгууллагууд Оросын засгийн газрыг буруутгаж, шудрага бус шүүлтээр энгийн иргэдийн үзэл бодлыг хааж, торгуулиар "амыг нь хааж байна" гэж үзжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 122.201.31.40

Хохь нь эх орноо муулбал шууд бууд.

Avatar

Нэргүй 2024-03-11 103.212.119.14

оросууд хуучин хаалттай коммунист дэглэмрүүгээ
явж байна

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.107.34

Putler aluurching manai HUUK duuraidag biz dee. bas baahan mongolchuudaa lasan pisda erinhiilegch baih gej

Avatar

Нэргүй 2024-03-11 185.220.101.172

Мояа, ояа нуудын загалмайлсан эцэг хулгар хулгайч жёнок чинь Монголын либерал намыг худалдаж авсан байлээ шүү хахахха, одоо яанаа эзэн чинь лүбраал болчлоо шүү хахахах.

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

Харуулах боломжгүй.

Avatar

Temuul 2024-03-11 103.57.94.245

ene ni hi hitler gedegtei yag ijil

Avatar

Нэргүй 2024-03-11 124.158.66.75

араггүйл тарвагадоржийн сайт юм энэ

Avatar

Нэргүй 2024-03-11 185.220.101.16

Хэрвээ Киевт "Слава Россия" гэсэн wi-fi байвал газар дээрээ өчиггүй буудуулна, юун Орос шиг хэд хоног саатуулах энэ тэр, тэгэхээр Украйн бол ардчилсан масктай алан хядагч дарангуйлагч фашист улс гэдэг нь тодорхой.

Avatar

Нэргүй 2024-03-11 103.57.93.22

Эх орноо хамгаалж буй улс тэгэлгүй яадаг юм бэ?

Avatar

Нэргүй 2024-03-11 5.79.66.19

нацист фашист Киевийн алан хядагч дэглэмийг дэмжиж байгаа бол хариуцлага хүлээх нь мэдээжийн хэрэг.

Avatar

Нэргүй 2024-03-11 103.212.117.46

Путин гэж ганц хүнийг л тонтойлгочихвол олон сайхан Орос, Украйн гэр бүлүүд мөрөөрөө амьдрах юм даа

Avatar

зочин 2024-03-11 66.181.160.124

Эх орноо хамгаалхаар нацист фашист болчихдог юм уу ? Тэгвэл Монголчууд бүгдээрээ нацист фашист болмоор юм байна шдээ

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.108.25

Аугаа Орос орон украйныг хядаад дуусгаад газар нутгийг нь аваачээ…Монголчууд оросын бөгсийг долоохгүй бол шууд эзлэгдэнэ..Орос ахыг бараадаж байж тусгаар улс болсон юм шүү дээ..

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.177.213

сайхан хэллээ.

Avatar

Нэргүй 2024-03-11 107.189.8.226

Нацист Бандерууд 8 жилийн түрш Донбасс Луганскт алан хядлага хийж 14000 Украйнчуудыг хөнөөсөн нь чинийхээр бол эх орноо хамгаалж байгаа хэрэг үү дебилээ? Украйнчууд фашист НАТО дайнч Америк нацист Киевийн дэглэмийн золиос болж байна. Орос зүгээр л өөрийгөө хамгаалж дахин өндийхийг санаархсан нео-нацист нео-фашист зомбинуудыг буцааж авс руу нь чихэж оруулж байна.

Avatar

Нэргүй 2024-03-11 103.57.93.22

Үнэн гэж бодоод буй юм уу?

1 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж