Энэ онд Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр төсөв баталсан, зэс, нүүрсний экспорт болоод үнийг тогтвортой хэмжээнд байна хэмээн төсөөлж буй. Тэгвэл сонгуулийн жил бүрийн өмнө төсвийн тэлсэн бодлого явуулдаг УИХ, Засгийн газрын шийдвэр энэ удаа ч мөн үргэлжилж байгаа юм. Монгол Улсын 2024 оны эдийн засгийн нөхцөл байдлыг эдийн засагчид хэрхэн дүгнэж байгаа талаар байр суурийг хүргэж байна.
"АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА ХӨГЖҮҮЛЭХ НЬ АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ"
Эдийн засагч Ч.ХАШЧУЛУУН:
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд уул уурхайн экспортоос үүдэн өсч байна. Экспортын орлого өндөр байгаа нь бүх салбарт эдийн засгийн тодорхой хэмжээний өсөлт гарч байна. Тэр дундаа уул уурхай, тээврийн салбарт энэ өсөлтийн хувь хэмжээ өндөр байна. Гэхдээ энэ орлого, өсөлт өрх бүрийн үүд хаалгаар орохын тулд хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь нэн чухал байна. Нэгдүгээрт, ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал байна.
Одоогийн байгаа ажлын байруудыг аваад үзвэл дийлэнх нь барилга, худалдаа, үйлчилгээний салбарт байна. Эдгээр салбарын цалин хөлс төдийлөн өндөр биш учраас ажиллаж байгаа хүмүүстээ хангалттай орлого төдийлөн өгөхгүй байна.
Тиймээс бодит асуудал юу байна гэхээр яаж өндөр цалинтай ажил бий болгох вэ гэхээр барилга, худалдаа гэхээсээ илүүтэй орчин үеийн технологи бүхий аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх буюу дээр дурдсан томоохон үйлдвэрүүдийг байгуулж, эдийн засгийн аюулгүй байдал талаас, бүтцийн өөрчлөлтөд анхаарч түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээж цалин хөлс, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлж байж одоогийн уул уурхайн үнийн өсөлтийг түшиглэсэн эдийн засгийн өсөлт илүү бодитой эдийн засгийн өсөлт бий болох боломжтой. Харамсалтай нь, энэ чиглэлийн эдийн засгийн засгийн өсөлтөд төдийлөн анхаарахгүй байна.
"ЭДИЙН ЗАСГИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АШИГЛАЖ ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ БОДЛОГО БАРИМТЛАХ НЬ ЗҮЙТЭЙ"
Эдийн засагч Б.ЛАКШМИ:
-Монгол Улсын хувьд 2023 оны арванхоёр дугаар сарын сүүл үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд нэлээд таатай байлаа. Учир нь цар тахлын эрсдэлтэй холбоотойгоор хилээ хааж 2023 оны нэгдүгээр сараас нээсэн. Хоёрдугаарт, геополитикийн хувьд АНУ болон Австрали болон БНХАУ-ын хооронд өрнөж байгаа худалдааны дайнтай холбоотойгоор экспортын таатай нөхцөл бий болсон.
БНХАУ Австралиас импортлодог байсан нүүрснийхээ хэмжээг бууруулж, Монголоос авдаг нүүрсний хэмжээгээ өсгөсөн. Энэ нөхцөл байдлаас үүдэн Монгол Улс түүхэндээ анх удаа 2023 оны төгсгөлд 66.7 сая тонн нүүрс экспортоллоо.
Нүүрсний экспортыг дагаад Монгол Улсын гадаад валютын албан нөөц өсч 4,9 тэрбум ам долларт хүрч, эдийн засгийн өсөлт 6.9 хувиар өслөө. Түүнчлэн инфляци 7.9 хувьтай буюу нэг оронтой тоонд орсон. Эдгээр таатай нөхцөл байдал нь эргээд төгрөгийн ханш чангарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш тогтвортой байгаа нь эдийн засгийн хувьд таатай нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Жилийн эцсийн нөхцөл байдлыг аваад үзэхэд эдийн засгийн ийм таатай үзүүлэлтүүдтэйгээр 2024 оныг угтсан.Он гарснаар энэхүү эдийн засгийн таатай нөхцөл байдал хэвээр хадгалагдаж байна. Хэдий тийм боловч богинохон хугацаанд бий болж байгаа эдийн засгийн энэ таатай нөхцөл байдлыг ашиглаж хуримтлал үүсгэж, цаашид бий болж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлын үед захиран зарцуулах бодлого баримтлах нь зүйтэй. Гэтэл улсын төсөв ашигтай гарсан, экспортын хэмжээ нэмэгдэж, валютын албан нөөц нэмэгдсэн нөхцөл байдлыг ноогдол ашиг тараахад чиглүүллээ.
"НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА"
Эдийн засагч Р.ДАВААДОРЖ:
-Иргэдийн амьдрал муу, ашиг орлого нь тааруухан байна. Нөгөө талаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа ерөнхийдөө нэн хүндэрсэн. Төсөв дагасан 5000 компани л боломжийн байгаа байх. Харин бусад аж ахуй нэгжүүдийн хувьд байдал хүнд байгаа. 2022 оны эцсийн байдлаар Татварын Ерөнхий Газар тайлангаа ирүүлэх ёстой 220 мянган аж ахуй нэгжүүдээс 150 мянга нь тайлангаа ирүүлсэн. Үлдсэн 70 мянган аж ахуй нэгжүүд хаалгаа барьж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Тайлангаа ирүүлсэн аж ахуй нэгжүүдийнх нь тэн хагас нь буюу бас 70 мянга нь “Х” тайлан ирүүлсэн талаар “Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөө” гүйцэтгэлийн аудитын тайланд бичигдсэн байсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны дүнгээр нийт 130 орчим мянган аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ. Тиймээс дотооддоо валютын урсгалыг авч үлдэх тухай хий хоосон ярихаас илүүтэй дотоодын аж ахуй нэгжүүдээ дампууруулахгүй байх, дотоод гадаадын аж ахуй нэгжүүдийн бизнесын орчинг таатай болгох талаар төр ажил хийх ёстой байсан юм. Энэ олон аж ахуй нэгжүүд хаалгаа барихаар олон мянган иргэн ажилгүй орлогогүй болж байна гэсэн үг.
Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс гэх хоёрхон бүтээгдэхүүyнээс хараат болчихжээ. Нөгөө уул уурхайгаас хараат биш байна , эдийн засгаа солонгоруулна гээд байдаг нь эцсийн дүндээ ийм байдалд хүргэжээ. Монгол Улс 2019 онд түүхэн дээд хэмжээгээрээ буюу 36 сая тонн нүүрс экспортолж байв. Харин өнгөрсөн жил 70 сая тонн нүүрс экспортолж түүхэн амжилтаа хоёр дахин нугалсан байна.
Нарийн хэлбэл, 2015 онд нүүрсний экспортоос 555 сая ам.доллар олж байсан бол өнгөрсөн жил 9 тэрбум ам.доллар буюу бараг 18 дахин их валют олж чаджээ. Үүнтэй холбоотой төсөв давж биелэсэнг бахархалтайгаар ярьцгааж байна. Нэг хүнд ногдох ДНБ 5000 мянган ам.доллар гарч, мундаг гайхамшигтай байгааг Ерөнхий сайд зарлалаа. Энэ бүх том тоон үзүүлэлтүүд үнэн. Учир нь, Монгол Улс гадаадаас оруулж ирдэг 10 доллар тутмынхаа 8 долларыг нь зэс, нүүрсээрээ олдог. Энэ хоёр бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байх, их хэмжээгээр гаргасан тохиолдолд манай эдийн засаг өсөлттэй гарч байна. Эдийн засгийн бараг 7 хувийн өсөлтийн 5 нь уулхайн салбар, үлдсэн 2 хувь нь тээврийн салбар байгаа. Гэвч энэ бол сайн сайхан бодлогын үр дүн ердөө биш. Зүгээр л нүүрс нь их хэмжээгээр өндөр үнэтэй үед гарч чадсан нь дээрх макро үзүүлэлтүүдэд нөлөөлсөн хэрэг.
"ҮРЭЛГЭН ТӨСӨВ БАТАЛСАН НЬ ЭДИЙН ЗАСАГТ СААРМАГЖИЛТ БИЙ БОЛГОЖ, ҮНИЙН ХӨӨРГӨДӨЛ ҮҮСГЭНЭ"
Эдийн засагч Д.Батсайхан:
-Сонгуулийн жил бүр төсөв нэмэгддэг муу зуршилтай болчихоод байна. Тэр дундаа урсгал зардлын хэмжээ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, сайн зардал болох хөрөнгийн зардлын хэмжээ өсдөггүй. Харин муу зардал болох урсгал зардал өсдөг. Энэ оны төсөв Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр хэмжээтэй буюу 27 их наяд төгрөгт хүрч тэлсэн. Нийт төсвийн 60 хувь нь урсгал зардалд зарцуулагдана. 2024 оны төсөв 27 их наяд хүрч тэлсэн нь эдийн засгийн өсөлттэй холбоотой гэхээс илүүтэй сонгуулийн жил тохиож байгаатай шууд хамааралтай байна. Товчхондоо үрэлгэн төсөв болсон. Үүний үр дүнд эдийн засагт саармагжилт бий болгож, үнийн хөөргөдөл бий болно.
Сүүлийн 27 сарын туршид инфляци төв банкны зорилтот түвшингөөс давсан. Оны эцсээр инфляци 10 орчим хувьтай гарсан гэх боловч энэ онд инфляци бүр өндөр байх дүр зураг харагдаж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэж хэрэглээний шинжтэй зардал өсч, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Мөнгөний нийлүүлэлтийг дагаад бараа таваарын нийлүүлэлт нэмэгдэх дүр зураг ажиглагдахгүй байгаа учраас инфляцийн өсөлтийг өдөөнө.
Энэ утгаараа манай эдийн засгийн таамаглал 1-2 жилээр ухрахаар харагдаж байна. Дэлхийн эдийн засгийг аваад үзвэл энэ онд тийм ч таатай, эерэг байх үзүүлэлт ажиглагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ улам саармагжихаар байна. Монгол Улсын эдийн засаг жижиг. Тэр тусмаа хөрш орнуудын эдийн засаг, БНХАУ-аас шууд хамааралтай. Гэтэл БНХАУ-ын эдийн засаг өсөх таамаглал байхгүй байгаа зэрэг нь Монгол Улсын эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө. Тиймээс Монгол Улсын эдийн засаг тэр хэмжээний эрсдэл бий болж буурах дүр зураг ажиглагдаж байна. БНХАУ-ын зах зээл дээр үл хөдлөх салбарын хямрал бий болсон. Энэ хямрал дэлхийн зах зээл дээрх металлын үнийг бууруулах эрсдэлийг авч ирнэ гэж судлаачид үзэж байна.Энэ эрсдэл Монголын гол орлого олдог салбаруудад сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа Монгол Улс алт, зэс, нүүрс, нефть гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээс гол орлогоо олж байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ буурахад Монголын эдийн засаг уруудах эрсдэлтэй.
DR. ADITYA 2024-03-11 102.89.32.56
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-11 213.87.148.29
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-11 59.153.114.239
Хаха өөрсдийгөө өргөмжилсөн эргүүй тэнэг, номлол цээжилсэн хөндий толгойтнууд. Эд нар үнэндээ юу ч чадахгүй хүмүүс
ЗОЧИН 2024-03-11 183.177.99.226
ГОЁ КОСТЮМ ХОСЛОЛ ӨМССӨН ЭДИЙН ЗАСАГ Ч СУДЛААЧ НЭРТЭЙ ХОЁР НҮҮРТЭЙ АМЕРИКИЙН ДОЛЛАРЫН ЭЗЭДИЙН ДААЛГАВАРААР МОНГОЛЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАРДАН ГҮУЙЦЭТГЭЖ АМЕРИКИЙН УХАЛ СУРТУУЛГА ЯГ Л НОЁН ГЕББЕЛЬС ШИГ ӨДӨР АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ 33 ЖИЛ УГААЛАА ҮР ДҮН ГАРСАНГҮЙ ШӨНӨГҮЙ УХУУЛАГА СУРТУУЛГАА
Зочин 2024-03-11 76.220.74.140
Худлыг 1000 давтвал үнэн болдог гэж… Нээрээ Монголд шударга ёс гэж юу ч байхгүй боллоо шүү. Одоо хэрэгт холбогдсон хүмүүс маань өөрсдийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гээд бүр уурлах маягтай байна лээ.
Нэргүй 2024-03-11 103.212.116.185
Хэрэв монгол хүн соц үе шиг том том үйлдвэр барьж Залхуу монголчуудаа ажиллуулна гэвэл дампуурна. Тэгэхийн оронд Узбекстан зэрэг манайтай адил төстэй орнууд шиг 3-10 мянган ажлын байр бий болгож бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаж цалингаа хулхидалгүй өгдөг Форд мэт томоохон үйлдвэр орос хятадаас гарч байгаахөрөнгөтнүүдийг татах нь чухал
Оноч 2024-03-11 202.5.202.2
Эдийн засагч аа ч хатдаа… 20 жил энэ хэдэн юм…хэн нэгэн олигархийн эрх ашгийг хамгаалсан юм ярьцгаасан…ХХБ эдэнд мөнгө өгөөгүй болтой…тэрнээс монгол улс банкны салбараа гадаадын банкинд өгвөл алдана гэж ярьдаг, монголын банкууд л монголыг хүүлэх ёстой гэж ярьдаг улс шүү дээ. Дээр нь нүүрс, зэсийн орлогын зэсийн хэсгийн орлогын тал нь РИО-гийн мэдлийн мөнгө шууд гадагшаа явдаг тэр манай өсөлтөд тооцоонд ороод байгаа ч мөнгө нь орж ирдэггүй гэдгийг яагаад ярихгүй бна…яагаад гэвэл барууны
Нэргүй 2024-03-11 66.181.184.112
Нянбатор бодлого тодорхойлогч шинжтэй байдаг болж…Хамгийн гол нь цахилгаан дулааны эрчим үүсвэрээ яаралтай шийдэх ёстой гэж ойлгоогүй байна. Сонгууль дөхөхөөр амь орцгоолоо. Хугацаа ч алга даа