Зуднаас ч аюултай гамшиг нийслэлчүүдийг хүлээж байна!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Зуднаас ч аюултай гамшиг нийслэлчүүдийг хүлээж байна!

Зуднаас ч аюултай гамшиг нийслэлчүүдийг хүлээж байна!

Хаврын сар гарч, урин дулааны цаг ирсэн ч хүйтний эрч чангарсан хэвээр орон нутагт зудтай, хүндхэн өвлийг давж байна. Цастай, зудтай хүндхэн өвлийг давахын тулд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэгчээр эрвийх дэрвийхээрээ л тусалж, ажиллаж байна. Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү цас ихтэй, хүйтэн байгаа нь зуд болох эрсдэлийг бий болгосон гэж албаныхан хэлж буй. 120 мянган малчин өрх зудад нэрвэгдэж, 3 сая орчим мал хорогджээ. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумд, малчдад тулсах тодорхой шийдвэрүүдийг гаргаж, үнэ төлбөргүйгээр тэжээл, хүнс хүргэх ажлыг зохион байгуулж буй. Түүнээс гадна иргэд ч гэсэн малчдад туслах хандив нэгдэж, 3,9 тэрбум төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст цугласан байна.

Орон нутгийн зуд, турханыг даван туулахтай зэрэгцэн олон жилийн дунджаас илүү цас орсон учраас нийслэлчүүдийг хүндхэн хавар хүлээж буйг албаныхан анхааруулж, сэрэмжлүүлсээр байна. Цаг агаар дулаарч, ойрын өдрүүдэд нийслэлд хүйтний эрч суларч байгаа учраас шар усны үерийн эрсдэл нийслэлчүүдийг хүлээж байна.

Өнгөрсөн зун үерийн гамшигт эрдэнэт хүний амь эрсдэж, олон хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ.  Тэгвэл урин цагтай зэрэгцэн нийслэлчүүд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй учраас Сэлбэ гол дагуу мөс, цасыг зөөвөрлөж буй. Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан, бусад аж ахуйн нэгж, байгууллагаас 13 ажилтан буюу нийт 43 ажилтан, алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд халиа тошингоос үүссэн мөсийг  зөөвөрлөх, сувагчлал татаж ус урсгах зэрэг арга хэмжээг авч байна. Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан, бусад аж ахуйн нэгж, байгууллагаас 13 ажилтан буюу нийт 43 ажилтан, алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд халиа тошингоос үүссэн мөсийг  зөөвөрлөх, сувагчлал татаж ус урсгах зэрэг арга хэмжээг авч байна.

Нийслэлд 15 байршилд халиа, дошин үүссэн бөгөөд үүнээс зургаан байршил буюу Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн мөсийг машин техникээр мөсийг хагалж, тээвэрлэх ажил үргэлжилж буй. Хэдийгээр халиа, дошин үүссэн байршлуудын мөсийг цэвэрлэж байгаа ч шар усны үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй олон айл өрх бий.

Уулын цас хайлж, шар усны үеэр болох эрсдэлтэй Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айл өрх байгааг албаныхан мэдээлсэн. Тиймээс ч эдгээр айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж, шар усны үерээс сэргийлэх арга хэмжээ авах, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоох зэргээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байгаа гэв.

Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна. Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Хэдийгээр албадан нүүлгэх, үерийн эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүлэх, хашаа хороон нь татуулах зэрэг арга хэмжээ авч байгаа ч энэ олон айл өрхийг бүгдийг нь нүүлгэх боломжгүй юм. Үерийн, шар усны үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг олон жил нүүлгэх, албадан шаардлага хүргүүлдэг ч тодорхой үр дүнд хүрдэггүй, иргэд өөрсдөө зөвшөөрөлгүй буучихсэн гээд олон асуудал бий. Хүний хүчин зүйлээс үл шалтгаалж, уулын үер бууж ирсэн тохиолдолд олон хүний амь нас эрсдэлтэй байна гэсэн үг. Тодорхой байршлуудад үүссэн халиа, дошин цэвэрлэж, зөөвөрлөж болох ч уулын үерийн эрсдэлийг хэн ч таамаглаж, тооцоолох боломжгүй. Тиймээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахад хүн бүрийн оролцоо, хариуцлага чухал байгааг энд тодотгоё.

Бид өнгөрсөн зуны үерийн гашуун туршлагыг үндэслэж, албаныхны тавьсан шаардлагыг иргэд нь биелүүлж, амь нас, эрүүл мэндээ хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг ч албаныхан хэлж, сануулсаар байна.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч, уулархаг нутгаар орсон цас, мөс хайлан, халиа урсах нөхцөл бүрдээд буй тул шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.109.34

БЭЛЭН ХООЛ БАЙНА ДАА ХЭД ХОНОГ МАХ АВАХГҮЙ БАЙЖ МАХЫГ НЬ ҮНЭГҮЙДҮҮЛЭЭЧ

Avatar

Илжи 2024-03-11 202.21.109.34

МАЛЧИН ГЭХ ХЭЛЭХ ХЭЦҮҮХЭН ТЭЛЭЭ ХУРГА ШИГ ТЭНГЭР ТӨР 2 ЫГ ХАРСАН МАЛАНЦРУУД ОЛШИРЧЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-11 59.153.113.55

өчнөөн олон жил ярьсаар л суух юм аль хэдийн цэгцлээд дуусчих байлаа энэ жил сонгуулийн жил бүүрч бантан болгоно төр төмөр нүүрээ үзүүлдэг байгаач авилга хороолол зөвшөөрөлгүй буусан хоёр дээрээ

Avatar

Нэргүй 2024-03-11 103.212.119.56

Үерт өртсөн айлуудад шинэ гэр өгч, хоол хүнсээр хангаж "янаглаад" байхаар чинь эд нар амтшаад, шар усны үерт орж, гэрээ шинэчлээд авъя гэж бодож байгаа айл ч байж магадгүй шүү?? Халамж, тусламжийг ч гэсэн жаахан бодолтой өгдөг болмоор юм!!

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.161.241

Үерийн усан дээр буусан айлуудын л хохь болно доо. Өчнөөн жил л ярьсан. Ялгаагүй малчид л гэсэн үг. Хүрч ирээд л шаваад байсан.

Avatar

Монгол 2024-03-11 202.21.110.106

Малчид Хотынхонд туслахгүй ээ .Гонж . хэхэ Сарын өмнө 1 кг ааруул 60-80к хүрсэн .энэ зун мах кг нь 30к өлхөн хүрнэ.
Ченжүүд буруутай гээд байдаг .Малчид яг цагаа тулахаараа очоод авьяа гэхээр яг хотын зах дээр байдаг үнээрээ бүх юмаа зардаг .Ченжүүдэд зардаг үнээр нь авч байсан ах дүү нар нь ч цөөхөн ,байхгүй байхаа.Тэд зөвхөн ченжүүдэд хайртай .Тэдэнд хямд өгөхөөс хотынхонд өгдөггүй.
Бөөнөр нь хямд өгөх,цуваргаад бага зэрэг үнэтэй өгөх бол ялгаа байхгүйшд.Харин ч өөрсдөд нь ашигтай баймаар.

Avatar

U; 2024-03-11 216.38.195.74

-###- at

Avatar

chutgurtei xolboj baliar bolgoj 2024-03-11 216.38.195.74

-sadaaniy;+

Avatar

-xashaagaa barilgajyylj- + chutgur, Utasaar kontact yrj transhaani2014xoish document yctgj@@@@ 2024-03-11 216.38.195.74

fdst med kodoop xybuin nyyts ad nevterch1XT+ texnik texnlog concogchiopKTVR##–+mplgrozxsg

Avatar

ИРГЭН 2024-03-11 66.181.167.254

ӨӨРСДӨӨ АРАЙ ЯДАН ТАЛХАА ЗАЛГУУЛЖ БАЙГАА УТААНБААТАРЫН ХӨДӨӨНИЙХӨНД БОЛОМЖООРОО ТУСАЛСАН. СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭЭС ХҮРТЭЛ 00-ИЙН ЦААС, ШҮДНИЙ ОО, САВАН МЭТИЙГ ХҮСЭЭР ТАТСАН. ОДОО ХӨДӨӨНИЙХӨН ХОТЫН БОРЧУУЧАД 100 ГР Ч ГЭСЭН БОРЦ ЯВУУЛАХ БОЛОВ УУ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж