Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.11-III-17/

Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.11-III-17/

Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.11-III-17/

NEWS агентлаг энэ долоо хоногийн /2024.III.11-III-17/ өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Энэ долоо хоногт олон нийтийн үйл ажиллагаанд түлхүү оролцоно. Сэтгэл санааны хувьд ганцаараа байх тохиромжгүй. Шинэ хувцас худалдан авах, сонирхолтой ном, уран зураг үзэхэд тохиромжтой байна. Өөрийн ирээдүйд санаа зовж, зөв шийдвэрүүд гаргах шаардлагатай болно. Бизнес чинь амжилттай явагдаж, дайснууд тань гэм хийхгүй. Хосууд ирээдүйн талаар ярилцаж, болзоонд явж, жаргалтай цагийг өнгөрөөх шинжтэй байна. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ шинэчлэл хийж, бясалгал хийх хэрэгтэй. Хооллолт дээрээ анхаарахгүй бол долоо хоногийн төгсгөлд бие хямарч магадгүй.

 

Үхэр

Энэ долоо хоногт аялалд явна. Ирээдүйн талаар хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн алдаануудаа засах шаардлага гарна. Гэр бүлээс өвлөгдөх хөрөнгө, шинэ бизнесийн ашиг орлого орж ирж магадгүй. Хостой үхэрүүд хадамтайгаа сайн харилцаатай байна. Тайван амгалан цаг хугацааг өнгөрөөнө. Сэтгэлийн эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Гал тогоо эсвэл цахилгаан хэрэгсэл, хутга зэргээс болгоомжил. Ажлын талбарт өөрийн хүчин чадлаа батлах ба хамтран ажиллагчид чинь хүндэлнэ.

Ихэр

Энэ долоо хоногт хувийн амьдрал, ажлын салбар тань амгалан, амжилттай байна. Дур булаам чанар нэмэгдэж, хүмүүсийн зүрх сэтгэлийг булаах төлөвтэй байна. Ажлын хамт олноосоо магтаал хүртэж, дайснуудын дургүйцлийг хүргэх бололтой. Шинэ санаа гаргаж, хамтран ажиллагсадтайгаа хуваалцах нь ашигтай.  Таньд дургүй хүмүүс хор хутгаж магадгүй. Хостой ихэрүүд хайртай нэгэндээ цаг гаргаж, маргалдаанаас зайлсхий. Эрүүл мэнд сайн байна.

 

 

Мэлхий

Энэ долоо хоногт эерэг сэтгэлзүйг дадал болгож, эргэн тойрны хүмүүсд эерэг хандлагаа түгээгээрэй. Ажил, хувийн амьдрал  өөрөөс чинь шалтгаална. Дээд албан тушаалтнууд тань магтаж магадгүй тул хэт бардамнах хэрэггүй. Эс бөгөөс удаан хугацаанд төлөвлөсөн бүхнээ сүйтгэж магадгүй. Залхуурлаас болж дайснууддаа хожигдож магадгүй. Таньд дургүй хүмүүс харлуулах явуулга хийж магадгүй. Шинэ санаа бодлоо хэнтэй ч бүү хуваалцаарай. Хосууд тийм ч таатай харилцаатай байхгүй. Эрүүл мэнддээ анхаарч, хувийн ариун цэврээ сахих шаардлагатай.

Арслан

Энэ долоо хоногт хайр дурлал, ажил амьдрал дээр шинэ зүйлсийг хүсэж магадгүй. Нэгэн хэвийн байдлаа өөрчлөхийн тулд эгзэгтэй алхам хийж магадгүй. Асуудал тулгарах үед дээд албан тушаалтан, гэр бүлийн ахмадаас зөвөлгөө ав. Өөрийн сонирхолоо өргөн тэлж, газар үзэн нүд тайлбал ганц бие арслангууд хайр дурлалтай учирч магадгүй. Хостой бол харилцаандаа анхаарах хэрэгтэй байна. Санхүүгийн хувьд бодолтой байх хэрэгтэй. Эс бөгөөс алдагдалд орж болзошгүй. Биеийн ерөнхий эрүүл мэнд хэвийн байна.

 

 

Жинлүүр

Энэ долоо хоногт ах дүү, хамаатан садантайгаа цагийг зугаатай өнгөрүүлнэ. Олон нийттэй харилцах ажил гарч ирнэ. Ажилын хамт олонтойгоо шинэ төсөл дээр ажиллаж магадгүй. Бүх зүйлд хичээл зүтгэлтэй хандвал долоо хоногийн эцэст үр дүн сайн байна. Ганч бие жинлүүрүүдэд шинэ хүнтэй танилцах цаг зав гарахгүй. Хостой бол завгүй цагийн хуваариас илүү хайртай хүнтэйгээ болзоонд явах хэрэгтэй. Бие болон сэтгэлийн эрүүл мэнд сайн байна. Аль болох далайн хүнс, хурц хоолноос татгалзах хэрэгтэй. Эс бөгөөс гэдэс хямрах магадлалтай байна.

Охин

Гэр бүл, сурагчдын хувьд хэвийн, тайван өдрүүд өнгөрнө. Гэр орондоо цэвэрлэгээ, засвар шинчлэлт хийх төлөвтэй байна. Өнгөрсөн цаг үеийн дурсамжууд сэдэрнэ. Ойр дотны хүмүүсээсээ тусламж авахаас бүү ай. Орлогын эх үүсвэр нэмэгдэх магадлалтай байна. Хичээл сурлага сайжирч, ахмадуудаас магтаал хүртэнэ. Ганц бие ихрүүдэд ойрын хүн тань хос болж болзошгүй хэн нэгнийг танилцуулна. Хостой хүмүүсийн харилцаа хэвийн байна.

 

 

Хилэнц

Өнгөрсөн долоо хоногт хийсэн бүхнийхээ үр шимийг хүртэнэ. Амьдралын гол зорилго чинь тодорхойлогдох мөч ирнэ. Санхүүгийн асуудалд орохгүйн тулд одооноос хянамгай байгаарай. Хөрөнгө мөнгөө өсгөх зүйлс хийх хэрэгтэй байна. Ажлын хамт олноосоо магтаал хүсэхийн тулд идэвх оролцоотой байгаарай. Хостойгоо сайн ярилцаж, хоорондын асуудлаа шийдэж чадваас зохино. Сэтгэл санаа хэвийн байх ч арьстай холбоотой өвчин тусаж магадгүй.

 

Нум

Энэ долоо хоногт бүх зүйл хэвийн байна. Дэлгүүр хэсч магадгүй. Өөрийн гаднах төрхөө өөрчилж сэтгэл санаагаа дэмжээрэй. Бусдад зөөлөн зан чанараа гаргавал маргаанаас хол байна. Ажлын салбарт ашиг орлого сайжирна. Өөрийн хийж буй зүйлээ өсөн тэлэх хэрэгтэй алхамуудыг хийнэ. Ажил хйаж байгаа бол шинэ ажилд орно. Хэн нэгэнтэй болзоонд явж магадгүй. Аль болох олон хүмүүстэй танилцаж, найзын хүрээгээ тэлэх нь зөв.

 

 

Матар

Энэ долоо хоногт өөртөө бус бусдад мөнгө ихээр зарцуулж магадгүй. Сэтгэлзүйн аливаа асуудлаа зүгээр өнгөрөөж болохгүй. Өөрийгөө анхаарах цаг зав гаргаснаар амьдралаа сайжруулж чадна. Ажил дээрээ маргаанд орж болзошгүй байна. Дайснууд тань танийг ашиглах гэж худал цуу яриа тарааж магадгүй. Ганц бие матрууд хэн нэгэнтэй танилцаж, цагийг хамт их өнгөрөөнө. Эсвэл нууцхан хайртай учирна. Хосуудын харилцаа тааруу байна. Бие болон сэтгэлзүйн байдал хэлбэлзэж, тавгүй байх бололтой.

 

Хумх

Энэ долоо хоногт ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд ихэвчлэн оролцоно. Урлаг соёлын хүмүүстэй уулзаж, харах өнцгөө тэлнэ. Хуучны танил холбогдож хамтдаа цагийг өнгөрөөх ба дээд албан тушаалтнаас сайшаал хүртэнэ. Удаан хугацаанд хичээж, бодож явснаа биелүүлнэ. Хостой хүмүүс найзын хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ганц бие бол шинэ хүнтэй танилцаж, санаа зоволтгүй болзоонд уриарай. Бие болон сэтгэлийн эрүүл мэнд сайн байна.

 

 

Загас

 Энэ долоо хоногт олон нийтийн танийг харах хандлага, бодол өөрчлөгдөнө. Ажил дээрээ үр бүтээмжтэй байна. Кареер өсөн дэвжих боломжтой ч бүх зүйл таниас шалтгаална. Өөрийн сэтгэл хөдлөлдөө автаж болохгүй. Шинэ боломж бололцоог хайхад тохиромжтой. Хуучин алдаагаа давтахгүйн тулд хянуур байх шаардлагатай байна. Дотны хүмүүс чинь хоорондоо хайр сэтгэлийн холбоотой ч таньд хэлээгүй бол бүү гомд. Өөртөө анхаар. Архи согтууруулах ундаа хэтрүүлж болзошгүй тул бодолтой, хянамгай байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 202.70.37.220

энэ охины орд ихрийнх юмуу охиных юмуу

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-11 202.179.8.118

Жинлүүр байхгүй

Avatar

Монгол хүн 2024-03-11 139.5.216.90

Жинлүүрийн ордныхон мэдээж бүх ок гэнээ. Санасан ругаа сарвайна, Сарвайсан болгоноо авна.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.20

Жинлүүрийн ордгүй зурхай байх уу кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж