Танилц: Нөөцийн махны үнэ, худалдах байршлууд

Хуучирсан мэдээ: 2024.03.11-нд нийтлэгдсэн

Танилц: Нөөцийн махны үнэ, худалдах байршлууд

Танилц: Нөөцийн махны үнэ, худалдах байршлууд

Нөөцийн махны борлуулалт өнөөдөр /2024.03.11/-өөс худалдаанд гарч байна. Энэ жилийн мах бэлтгэлийг “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуй нэгжүүд хийсэн бөгөөд үнэ болон худалдаанд гарах байршлын мэдээллийг нэгтгэн хүргэе.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр нөөцийн махны худалдааг өнөөдрөөс эхлэн есөн дүүргийн 375 цэгээр борлуулж эхлүүлээд байна.

Энэ жил үхрийн махыг 11350 төгрөг, хонины махыг 8900 төгрөг, ямааны махыг 6700 төгрөгөөр борлуулахаар болжээ.

Бэлтгэн нийлүүлэлтийг Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК -ууд нийт 6337,5 тн махыг нөөцөлж бэлтгээд байна. Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны мах өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөжээ.

Худалдах байршлын мэдээлэл удахгүй нэгтгэгдэж гарах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж