Улсын онцгой комисс өнгөрсөн сарын 27-нд сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах нь зүйтэй талаар мэдэгдсэн. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Зудад нэрвэгдсэн сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтад өөрчлөлт оруулна. Хугацааг нь хэлэх боломжгүй байна" гэсэн юм.
Одоогоор аймаг, сумд сурагчдын амралтад өөрчлөлт оруулсан шийдвэр гаргаагүй байна.
Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ хичээлийн жилийн:
Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.
Нэргүй 2024-03-10 213.87.151.47
Харуулах боломжгүй.