Сэлбийн хальсан мөсийг ирэх 7 хоногт Туул руу зөөж дуусна

Сэлбийн хальсан мөсийг ирэх 7 хоногт Туул руу зөөж дуусна

Сэлбийн хальсан мөсийг ирэх 7 хоногт Туул руу зөөж дуусна

Нийслэлийн хэмжээнд халиа дошин үүссэн 15 байршил байгаа. Үүний зургаан байршил буюу Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс мөсийг нэр сарын хугацаанд зөөвөрлөхөөр болсон. Энэ хүрээнд Сэлбийн мөсийг зөөж, Туул голын сав газарт буулгах ажил үргэлжилж байна.

Техник хэрэгслийн хувьд 15 экскаватор, 120 хово, хоёр портер, таван ковштойгоор ажиллаж байна.

Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөж буй юм.

Өчигдрийн тухайд, Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан, бусад аж ахуйн нэгж, байгууллагаас 13 ажилтан буюу нийт 43 ажилтан, алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд халиа тошингоос үүссэн мөсийг  зөөвөрлөх, сувагчлал татаж ус урсгах зэрэг арга хэмжээг авсан байна.

15-НЫ БААСАН ГАРИГТ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫГ ЦУЦАЛНА

Хотын ерөнхий менежер Ц.ТӨРХҮҮ:

-Нийслэлийн хэмжээнд халиа дошин үүссэн 15 байршил бий. Бид машин техникээр мөсийг хагалж авч, тээвэрлэж байгаа. Харин гүүрэнд мөс тулчих вий гэдэг үүднээс гар аргаар ажиллахаас өөр аргагүй. Энэ ажлыг хоёрдугаар сарын 15-наас эхлүүлээд гуравдугаар сарын 15-н гэхэд дуусгана. Дөрөвдүгээр сарын эхээр цаг агаар дулаарч, шар усны үер болох эрсдэлтэй. Мөн Засгийн газраас 62 дугаар тогтоол гарч, тавдугаар сарын 15-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Үүнтэй уялдуулж, Улаанбаатар хотын хэмжээнд онцгой байдлын шар түвшинд шилжсэн.

Бидэнд ажил хийхэд хүндрэлтэй, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа нь үнэн. Хувийн хэвшлийн байгууллагуудаас 25 аж ахуйн нэгж санал өгснөөс 12 нь техникийн бүрэн байдлыг ханган ажиллаж байна.

Өдрийн цагаар голын мөсийг хагалж, оройн 22.00 цагаас хойш ачааны машинаар зөөж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд мөс зөөж байгаа рейсээрээ /тээвэрлэлтээрээ/ мөнгө олгоно. Нэг сарын хугацаанд хэдэн удаагийн тээвэрлэлт хийснээрээ тооцож, санхүүжилтийг Гамшгаас хамгаалах хуулийн дагуу олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-10 103.212.117.190

мөнгө идэх арга шүү дэ .Уул нь 1 экскаватор ажиллуулаад суваг татаад гарсан мөсийг нь 2 талд нь овоолоод л болох байсан.Ганцхан техник ажиллахаар мөнгө идэж чадахгүй учир сэдсэн ажил.

Avatar

Нэргүй 2024-03-10 27.123.214.8

yamarch ur dungui mungu ursen ajil bndoo

Avatar

ИРГЭН 2024-03-10 66.181.167.254

ТОЛГОЙ НЬ АЖИЛЛАХАА БОЛЬЧИХСОН МАЛНУУД. ЖИЛ БОЛГОН МӨС ЗӨӨХ ҮҮ ?

Avatar

Нэргүй 2024-03-10 213.87.151.47

~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-10 66.181.183.238

мөнгө үрсэн угаасан л ажил даа. зөөсөн ч хол зөөх хэрэггүй гол дагууд нь цувуулж овоолоход аяндаа урсаад явна шүү дээ. Далимдуулаад хүн зовоогоод хажуугаар нь мөнгө үрээд завшаад л ай даа…

Avatar

Нэргүй 2024-03-10 202.9.46.249

Өдөр өдрөөр өөрөө урсаад явчихна . Зардал сүйтгэл их л байгаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж