Эрээний хил дээр хүний урт дараалал үүсч байна гэв

Эрээний хил дээр хүний урт дараалал үүсч байна гэв

Эрээний хил дээр хүний урт дараалал үүсч байна гэв

Эрээний хилээр нэвтрэх ачаалал нэмэгдэж, иргэд 1-2 цаг дугаарлаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд цацагдах болсон  Энэ талаар одоогоор холбогдох албанаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, гаалийн шалгалттай холбоотой гэж иргэд ч хардаж буй.

Тодруулбал, ачаа тээшний хэмжээ, хүмүүсийн бичиг баримтын шалгалттай холбоотой хилээр нэвтрэхэд ачаалал нэмэгдэж байгааг тэнд дугаарлаж буй хүмүүст хэлжээ.

Эрээн хотод суугаа консулын газраас өнгөрсөн нэгдүгээр сард /2024.01.15/ анхааруулга, зөвлөмж мэдээллийг гаргасан. Тодруулбал, хилээр зорчих иргэн бүрт хамааралтай ачаа тээшний хэмжээг шинэчлэн тогтоосон юм. “БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 2024 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан.

Тиймээс ачаа тээш хэмжээнээс хэт хэтрээгүй, рентгенээр хэвийн гарсан тохиолдолд хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм байна.

ХҮНИЙ АЧАА ТЭЭШ, БИЧИГ БАРИМТЫГ ХИЛ ДЭЭР ХАТУУ ШАЛГАЖ БАЙНА

Хилээр зорчиж байгаа иргэдээс ямар шаардлага тавьж байгаа талаар тодруулахад, Эрээний хилээр гарахад нэг хүн 30 кг-аас дээш ачаатай бол нэвтрүүлэхгүй байна. Учир нь Хятадын Гаалийн тухайд хуульд хилээр нэвтрэх хүний ачаа тээшний хэмжээг заасан. Тэр заалтын дагуу хилийн ажилчид хяналт, шаардлага тавьж байгаа гэсэн.

Хүмүүс тус хуулийн заалтыг нь мэдээгүйгээс болж бухимдаж байна.

Нэг талаар тус заалтын дагуу хил нэвтрэхэд ачаа, тээшний зөвшөөрөгдсөн хэмжээ чухал. Ихэнх хүн ачааны хэмжээ заагаагүй гэж ойлгож овор хэмжээ их, 50 кг-аас дээш хэмжээтэй тээштэй гардаг. Харин өчигдрөөс заасан хэмжээнээс илүү тээшийг хил нэвтрүүлэхгүй хатуу шаардлага тавьж байна. Ачаа тээшний хэмжээ хэт хэтэрснээс болж гаалийн рентген олон удаа эвдэрсэн бөгөөд хилийн зурвас болсон зузаан шилэн самбар нь ч хагарсан тохиолдолд гарсан гэдгийг зорчигчдод гаалийн байцаагч нар анхааруулжээ. Мөн бичиг баримтад тавих хяналтыг чангатгасан учир ачаалал үүссэн байна" гэлээ.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн бичсэн мэдээллээр "ачаа бараа ихтэй, бага насны хүүхэдтэй, өндөр настай хүмүүс олноор зорчиж байхад хил дээр дугаарлаж байгаа нь маш их ачаалал үүсгэж байна. Хилээр гарахын тулд багадаа цаг орчим дугаарлаж байна. Ачааллаа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад ч хэрэггүй" гэхчлэн сэтгэгдлүүд илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 103.161.242.162

аймаар их ачаатай, тэрэг, тэргээр нь чирчихсэн, тэр конвер дээр нь ачаагаа тавих гээд алалцаад, үнэн ичиж үхмээр юм байна лээ манайхан. одоо тэгвэл цэгцэрч байгаа юм бна даа

Avatar

kkk 2024-03-11 66.181.187.130

Odoo humuusiin setgelgee unend nileed oirtoj baih shig.Hyatadiig muulahgui hun mongoloos olohod nen berh ue baisan bol odoo uursudiinhuu buruug baga ch gesen heldeg bichdeg bolj baigaa ni setgelgeenii huvid neg alham devshil ch bolno.. Er ni uursuduusuu busdiig uchir utgagui muuldag bidnii uvchin iliarshih ehlel boltugai.

Avatar

Алтай 2024-03-11 66.181.160.97

Зорилго байж л хууль дүрмээ гаргадаг улс шүү урд хөрш. Зүгээр дүрэм гаргана гэж л байхгүй. Сайн бод .

Avatar

Саран наран 2024-03-11 202.9.47.30

юм мэдэхгүй байж их донгосох юмдаа. з сая хүнд зориулж үйлдвэрлэх,3 тэрбум хүнд зориулж үйлдвэрлэх тооноос хамаарч юмны үнэ өөрчлөгдөнө. Монголд хийсэн юм дандаа үнэтэй тусна..манай иргэд ухамсар огт байхгүй..маш их үйлдвэрийн барааг явган зорчигчоо зөөж Эрээнд зардаг нь хууль бус..мөн Эрээнээс. явган зорчигч мөртлөө портёр ачаа газраар өнхрүүлээд чирээд наашаа зүтгэдэг. цаад учир нь гаальгүй гаргах санаатай..ийм л ичих нүүргүй ,ухаан дутуу ард түмэн шүүүдээ. ичиж үхмээр шүү Эрээний хил дээр.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.161.76

юугаа хайж тийшээ явдаг байнаа.

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.189.63

Тэр шинэ пасспорт бол үнэндээ хог бна лээ Смарт хаалга нь дээр нь уншуулахаар болохгүй ёстой дампуу хүмүүс шүү төр барьж төрд ажиллаж байгаа хүмүүс бүгд хулгайч

Avatar

Нэргүй 2024-03-11 202.9.46.27

tiisht. mongol sain baraa tengeriin unetei. neeh sain ch gej Dee bas

Avatar

Нэргүй 2024-03-11 202.55.188.115

худалдаа шаагаад бай өчигдөр гарч ирсэн зүгээр л байна дээ шүү

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.177.113

манайхан өөрөө өөрсөндөө тээг болж хог цуглуулаад тэрийгээ тэвэрч гарна гэдэгтэй холбоотой

Avatar

Уншигч 2024-03-11 91.98.44.159

33-н жил Хятад-Эрээний хог зөөж амьдралаа залруулж яваа Монголчууд. одоо боль доо.Эх орныхоо бүтээгдэхүүнийг дэмжээд худалдаалах хэрэгтэй.алийн болгон Эрээний хогийг авчрах юм бэ? Монголоо өөд нь татаад амьдраа чээ.

Avatar

Сэтгэгдэл 2024-03-11 59.153.112.206

Монголынхоо үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих гэхээр бүр арай л үнэтэй байдаг биздээ ард түмэндээ гээд арай хямдаар худалдаалж болдоггүй л юм байхдаа бид ямар нийгэмд яаж амьдарч байгаа билээ дээ

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.115.45

Илүү ачаа тээшнийхээ оронд Хятадаас юм худалдаж авах, Хятадад орлого оруулах юм бна л даа бод бод…

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-11 122.201.31.18

Бүхэл бүтэн улсын хил гэхэд ямар ч найдваргүй, сүлжээгүй гээд бүртгэлийг гараар шивж байгаа нь эмгэнэлтэй. Дор бүр нь засаж янзлаад явбал болно доо. Энэ сүлжээний асуудлаас болоод Монгол тал дээр оочер дугаар ихэссэн.

Avatar

hyn 2024-03-11 77.87.228.70

uursdiin n songolt hohi n

Avatar

Зочин 2024-03-11 59.153.112.131

Бид нар Орос Хятад гэсэн 2- хон хөршөөр хүрээлэгдсэн эвгүй байрлалтай. Нэг хөрш маань биднээс бараг юу ч худалдан авдаггүй хирнээ ( жаахан мах эс тооцвол ) жижигхээн Монголд жил болгон 1,2 тэрбум $-ын эрчим хүч.. бензин тосоо шахдагаас гадна худалдааны өндөр тарифтай гэж байгаа бас. Нөгөө хөрш нь бидэнд муу хэлүүлэн хэлүүлэн манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэх шахдаг нь бас үнэн гэж байгаа бас.. кк

Avatar

Tumur 2024-03-11 122.201.31.188

эрчим хүч "шахдаг"-гэнээ,эргүүтэх юмаа, 102 жил хажуу хаяанаасаа Хангамж авч байна ийм АЗТАЙ УЛС Дэлхийд байхгүй

Avatar

зочин 2024-03-11 59.153.114.82

Эд нар чинь 90 онд танайд үйлдвэр хэрэггүй .Манайхаас авчих .Хямдхан гээд хуцаад байсан . Одоо тэгсэн журам тогтоох нь л дээ. Жинхэнэ Хятад санаа гэж. Эргээд 1989 он уруугаа очвол одоогийн залуучууд их юм хийнэ шүү. Монгол залуус мундаг шүү.Бүх төрлийн үйлдвэр байлаа гэж.

Avatar

зочин 2024-03-11 59.153.114.82

Дэлхий дээр Хятадуудыг нүүрлүү нь харж байгаад харааж , нэр хоч өгч чаддаг ганц улс бол Монгол . Харааж хараачихаад юмыг нь аваад л яваад өгчихнө. Юу ч бодохгүй. Нөгөөдүүл нь бас тоохгүй Та нар манийг – х***а- гээд байхын ямар утгатай юм бэ гээд асуугаад инээгээд байдаг. Өөдөөс нь инээчихээд яваад өгнө.

Avatar

Нэргүй 2024-03-11 183.177.97.14

Хилээр нэвтэрч буй хүмүүсийн ФБ ийг нь шалгаад хятадыг муулсан байвал хилээр нэвтрэхийг нь хоригловол нэвтрэх хүнгүй болоод, ачаалал буурна.

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.112.131

Хоржоонтой шоглол байн шүү.. кк

Avatar

Нэргүй 2024-03-11 183.177.97.14

Хууль дүрмийг сайн мөрдүүлээрэй. Замбараагүй үхэр монголчуудад хууль дүрэм үйлчилэх ёстой.

Avatar

зочин 2024-03-11 59.153.114.82

Өөрөө өмхий х***а байна л даа. Зайлаа

Avatar

Зочин 2024-03-11 66.181.191.92

муу хэлээд л байдаг биздээ дүрэм журмын биелүүлэх хэрэгтэй мал шиг зангаа татах ёстой

Avatar

MGL 2024-03-11 103.212.119.71

Хятад руу явахгүй л гээд байсан үнэндээ болохгүй болоод л яваад байгаа байх л даа. Эсвэл цагаач хятадууд л их орж гардаг байх. Чааваас

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.189.20

тхятадыг муулчихаад чихээд байгаа хүмүос бод хуурамч улсууд зүгээр л хүн шиг ба л даа

Avatar

-ubchlyylj magadgyi zyy tariyraar 600- gemzemgyi,ERGELTGYI XT866 2024-03-11 216.38.195.74

oz

Avatar

gemzem ubluylexgyi ni ylden bolno, barij xychilj yrgeeJ magadgyiXTnet document yctgj ---,zapim 2024-03-11 216.38.195.74

-zytgie,# demjigch- Ergeltgyi82014;

Avatar

Иргэн 2024-03-11 202.21.107.68

нэгдэж нийлээд зохион байгуулалтанд орж компани хэлбэрээр чингэлэг тээвэрт шилжих. хэрэгтэй Одоо ганзаганд наймаа явахгүй болжээ

Avatar

Нэргүй 2024-03-11 12.74.220.20

Хятадыг үзэн ядаж харааж зүхчихээд,таалагдаагүй дургүй нэгнээ х***а хувхайгаар нь дуудаж солиорч солиорчихоод дараа нь нөгөө Хятад руугаа бөөн бөөнөөрөө …..ёстой нэг юу ч гэхэв дээ

Avatar

Нэргүй 2024-03-11 103.57.94.46

Монгол хүний хоёр нүүр гэж мэддэггүй юмуу даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж