Шинэ төв цэвэрлэхэд ажиллах хятад ажилчид ирж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2024.03.10-нд нийтлэгдсэн

Шинэ төв цэвэрлэхэд ажиллах хятад ажилчид ирж эхэлжээ

Шинэ төв цэвэрлэхэд ажиллах хятад ажилчид ирж эхэлжээ

Зургаан жилийн өмнө эхэлсэн шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил удаашралтай байгаа. Анхны товлосон хугацаагаар өнгөрсөн 2023 онд тус бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орох байсан. Гэвч барилгын ажил, гүйцэтгэлийн хугацаанд өөрчлөлт орж бүрэн ашиглалтад орох хугацаа дахин сунгагдсан талаар бид энэ долоо хоногт сурвалжилсан билээ.

Ямартай ч барилгын ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд ирэх долоо хоногоос барилгын блок дүүргэлт, угсралтын бусад ажил эхлэх аж. Тиймээс тус бүтээн байгуулалтын талбайд ажиллах хятад ажилчид ирж эхэлжээ.

Энэ жил нийт 500 орчим хятад ажилчин шинэ төв цэвэрлэхэд ажиллах юм байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Бүтээн байгуулалтад ажиллах хүч, тоног төхөөрөмжийн хувьд 50 хувь БНХАУ-аас импортлохоор болсон. Энэ жил Хятадаас өнгөрсөн жилийнхтэй ижил 500 гаруй ажилтан, мөн монгол ажилчид бүтээн байгуулалтад ажиллах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж