III сарын цаг агаар: Хоёрдугаар 10 хоногт эрс хүйтэрнэ

III сарын цаг агаар: Хоёрдугаар 10 хоногт эрс хүйтэрнэ

III сарын цаг агаар: Хоёрдугаар 10 хоногт эрс хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.


Цаг уурч Б.ЖАРГАЛАН:

-Олон жилийн дунджаар жилийн энэ үед Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-18 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 0-6 градус, бусад нутгаар 6-12 градус хүйтэн байдаг. Хур тунадасны хувьд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-10 мм, бусад нутгаар 0-5 мм ордог.

Энэ жилийн гуравдугаар сарын төлвөөр баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан. Харин Төвийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Ялангуяа Архангай, Төв аймгийн өмнөд хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорноговь гээд баруун аймгуудын нутгаас Говь-Алтайн зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх хэсэгт олон жилийн дунджаас хүйтэн байхаар төлөв гарсан. Хур тунадасны тухайд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим, ихэнх нутгаар дунджаас ахиу хур тунадас орохоор байна.

Цаг агаар муудаж байгаа үеийг авч үзвэл гуравдугаар сар эхлэхэд баруун аймгуудын нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө баг зэрэг дулаарна.

Энэ сарын хамгийн хүйтрэлт хоёрдугаар 10 хоногт тохиолдохоор төлөв гарсан.

Тодруулбал, гуравдугаар сарын 8-9-нд нутгийн баруун талаас эхэлж хүйтний эрч чангарч олон хоног эрс хүйтрэхээр байна. Энэ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градусаар, 10-16 хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Харин гуравдугаар сарын 17-ноос ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-10 66.181.177.213

Өнөөдөр 10. сая мэдээгээр улам дулаархаар бн. худалч албыг яах вэ.

Avatar

Нэргүй 2024-03-10 213.87.151.47

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

3сард 1сар шиг хүйтэрнэ 2024-03-10 66.181.190.103

оросод буцаад 1р сарын хүтрэл болно гэсэн. салхи цаг агаар баруунаас нааш.

Avatar

Нэргүй 2024-03-10 66.181.190.103

станцаас 120 хэмийн дулаан өгчихөөд байхад дундаас нь төв түгээх зун болчлоо гээд дулаан замаас нь хасаад хаячихдаг. хий хоосон халаасан халаалт дэмий урсаад авахгүй хаяад. 4, 5р сард бас гадаа хүйтэнд халаалтгүй нусаа гоожуулж явцгаагаад, гадныхан бас нусаа гожуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж