Lindsay Lohan нууцаа дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan нууцаа дэлгэнэ

Энэ зуны хамгийн дуулиантай оддын нэгээр тодроод буй Lindsay Lohan 14 хоног шоронд сууж, дараа нь UCLA эрүүл мэндийн төвд 23 хоног албадан эмчилгээ хийлгээд
эрх чөлөөтэй болсон.

Харин түүнийг энгийн
амьдралдаа эргэж оронгуут “Vanity Fair"s” сэтгүүл ирэх аравдугаар сарын шинэ
дугаарынхаа нүүр хуудсанд гаргахаар болжээ.

Тэрбээр мансууруулах
бодис болон эмэнд донтсон тухай, хувийн амьдралынхаа олон сонирхолтой
нууцуудаас уншигчидтайгаа хуваалцсан байна. Тэрбээр клаасик стилиэр зургаа
авахуулсан ба зургийг гэрэл зурагчин
Norman Jean Roy авчээ.

Өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал болохуйц сонголт
хийлээ хэмээн зарим шүүмжлэгчид шүүмжилж байгаа ч “Холливуудын алтан охин”
гэгдэж байсан түүний хувийн амьдрал бусдад тун сонирхолтой санагдана хэмээн
сэтгүүлийн зүгээс тайлбарлажээ.

Тэрбээр мөн энэ зун “German GQ”, “Maxim” болон “Complex”
сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж