Дэлхийн миссээр Чехийн гоо бүсгүй тодорлоо

Дэлхийн миссээр Чехийн гоо бүсгүй тодорлоо

Дэлхийн миссээр Чехийн гоо бүсгүй тодорлоо

71 дэх удаагийн "Miss World 2024" тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо Бямба гаригт зохион байгуулагдлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс 111 гоо бүсгүй оролцсон уг тэмцээний тэргүүн миссээр Чехийн гоо бүсгүй Кристина Пыскова тодров.

Кристина Пыскова 23 настай, хуулийн чиглэлээр сурдаг оюутан.

Асуулт хариултын үеэр түүнээс эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгойлон нөлөөлж буй асуудлыг тодруулан асуужээ. Пыскова хариуд нь сарын тэмдэгтэй холбоотой гутаан доромжлол, ичгүүрийг арилгах талаар ярьж,  "эмэгтэй хүн байна гэдэг бэлэг. Сарын тэмдэг бол байх ёстой зүйл. Хориотой сэдэв байх ёсгүй" гэжээ.

"Дэлхийн мисс" тэмцээнийг 1951 онд Их Британид анх "бикини тэмцээн" нэрээр зохион байгуулж байв. Тус тэмцээнийг хамгийн эртний олон улсын хэмжээний гоо сайхны тэмцээн гэж үздэг. Бүх цаг үеийн хамгийн алдартай хоёр ялагчаар Энэтхэгийн жүжигчид болох Айшвария Рай Баччан (Дэлхийн мисс 1994), Приянка Чопра Жонас (Дэлхийн мисс 2000) нарыг нэрлэдэг.

Кристина Пысковагаас өмнө 2022 онд Польшийн гоо бүсгүй Каролина Бьелавска дэлхийн миссийн титмийг хүртсэн. Тодорхой шалтгаануудын улмаас 2023 онд зохион байгуулагдаагүй өнжсөн тэмцээн энэ онд ийнхүү болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-10 213.87.151.47

!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж