Үерийн бүс дэх айлуудад яаралтай нүүх мэдэгдэл хүргүүлжээ

Үерийн бүс дэх айлуудад яаралтай нүүх мэдэгдэл хүргүүлжээ

Үерийн бүс дэх айлуудад яаралтай нүүх мэдэгдэл хүргүүлжээ

Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна.

Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Албаныхан иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ ажил үргэлжлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-10 213.87.151.47

Харуулах боломжгүй.

Avatar

Sar 2024-03-10 202.21.108.63

Дулаараагүй бхад яаж нүүнээ

Avatar

Зочин 2024-03-10 59.153.113.55

нүүргүй бгаа айлуудад тусламж үзүүлж төсвийн мөнгөөр тоглохоо боль

Avatar

Zochin 2024-03-10 80.148.22.12

маш зөв нүүхгүй бол бүү тусламж үзүүл үхэж бсан оркууд наадуул чинь санаатай төр тусгана,дараа нь газар,тог өгнө гэж ,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж