Дэлбэрэлтийн дүгнэлт ирэх Баасан гаригт гарна

Дэлбэрэлтийн дүгнэлт ирэх Баасан гаригт гарна

Дэлбэрэлтийн дүгнэлт ирэх Баасан гаригт гарна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохироод буй. Тэгвэл тус ослын нэгдсэн дүгнэлт энэ сарын 15-ны дотор гарах юм.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.

Ингэхдээ одоогийн байдлаар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэв.

Харин нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 15-ны дотор гаргаж танилцуулахыг албаныхан мэдэгдсэн.

Гэхдээ хэрэг мөрдөн шалгах шатанд явж байгаа учир хохирлын хэмжээ гарсан ч хэн нэгнээр төлүүлэх, албадан барагдуулах шийдвэр гарахгүйг мөн албаныхан онцоллоо.

Эргэн сануулахад, тус ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Ослын улмаас учирсан хохирол, түүнийг засварлах зардлын хэмжээний нэгдсэн дүгнэлт ирэх Баасан гаригт гарах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-10 213.87.151.47

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-03-10 59.153.113.55

юу гэж ш*** бол бас авилга авсан л бгаа

Avatar

ЗОЧИН 2024-03-10 60.41.246.196

ГОЛ БУРУУТАНГ ХАЙХ БОЛ ГАЗТАЙ МАШИНТАЙ МӨРГӨЛДӨХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛСЭН, М ТЭНД ГАЗ АСГАРААГҮЙ.ӨРГӨЛДСӨНӨӨС ЁМКОСТНЫ ЭД АНГИ ЭВДЭРЧ ГАЗ АСГАРАХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛСЭН PATROL МАШИНЫ ЖОЛООЧ, ГАЗ АСГАРСАН ГАЗРААС БҮР ЦААНААС ЭХЭЛЖ ГАРСАН ГАЛЫН ЭЗЭД БУРУУТАЙ. ТЭРНЭЭС ГАЗ АЧААД ТЭНД ЯВЖ БАЙСАН МАШИН ӨӨРӨӨ ГЭНЭТ ЗОГСООД ДАШВААНЖИЛ ХХК, ЖОЛООЧИЙН БУРУУГААС ГАЗ АСГАРААГҮЙ. ДЭЭРХИ 2 ШАЛТГААН ВИДЕО БИЧЛЭГНЭЭС ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БГАА АЖ. ҮҮНИЙГ ХЭН Ч ЯАЖ Ч ӨӨРЧЛӨЖ, МУШГИН ГУЙВУУЛЖ ЧАДАХГҮЙ НОТОЛГООТОЙ БАРИМТ АЖ.

Avatar

ninyjnizobln 2024-03-10 216.38.195.74

er@;

Avatar

Нэргүй 2024-03-10 103.212.118.214

patrol unasan MAN dargantsariin buruu. ter novshiig niitiin umnu tsaalazlah heregtei busad tomrogch ovilogogui nuhduuded sorgamj bolno

Avatar

Эсрэг 2024-03-10 85.110.85.131

Хэн байх нь буруутайг нотлохгуй. Чи мэдэж байгаа бол нотлох баримтаа гарга. Харин бодит байх естой. Одоо 37 он биш. Тийм ч учраас чи енеедер амандаа орсноо бурж чадаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж