Украиныг сэргээн босгох 1.1 их наядын уралдаан

Украиныг сэргээн босгох 1.1 их наядын уралдаан

Украиныг сэргээн босгох 1.1 их наядын уралдаан

Орос, Украины фронтод тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж, дайн хэзээ, хэрхэн дуусах талаар хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч олон улсын компаниуд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхээр Украинд байр сууриа аажмаар олох болов.

Тухайлбал, Украинд нөөц цахилгаан үүсгүүрийн захиалга ихэссэнтэй холбоотойгоор Туркийн "Aksa Power Generation" компани Киевт тусгай төлөөлөгчөө илгээжээ. Түүний ажил дайнд нэрвэгдсэн улсын одоогийн нөхцөл байдлыг хянахаар тогтохгүй. Дайн зогсох тэр өдрөөс түүний ажил жинхэнэ эхлэх юм.

Европын хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор Украинд Оросын түрэмгийллийн улмаас учирсан хохирлыг арилгахын тулд гадны 1.1 их наяд ам.доллар шаардлагатай аж. Энэ их мөнгөн дүн бүхий сэргээн босголтын ажлыг засгийн газар, түүний удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчид хүлээж байна. Инфляцитай уялдуулан тооцоод үзвэл энэ нь Германыг ялагдсаны дараа Европ дахь аж үйлдвэрийн сэргэн мандалтыг дэмжиж АНУ-аас хэрэгжүүлсэн Маршаллын төлөвлөгөөнөөс тав дахин их дүн юм.

Туркийн компаниуд өдгөө Украинд гүүр, замыг сэргээн засварлахын зэрэгцээ эрчим хүчний үүсгүүр, явуулын эмнэлгүүдээр хангаж байна. Энэ нь 1.1 их наядаар үнэлэгдэх том тасалбарын төлөөх өрсөлдөөн эхлэх цагт давуу тал болно гэж найдаж байна.

Цаашид Герман, Австрийн компаниуд дэд бүтэц, батлан ​​хамгаалахын салбарт хөрөнгө оруулалт хийх бол "JPMorgan Chase & Co" компани төслийн өмнөх төлөвлөлт хийх төлөвтэй байна. Мөн Дани улс 120 сая евро буюу 130 сая ам.долларыг Миколайвын усан онгоцны төвийн сэргээн босголтод хандивлаад байна.

Дээр дурдсан "Aksa Power Generation" компанийн төлөөлөгчийн хэлснээр Киевт хүн бүр өөрийн хүрээллийг бий болгож эхэлжээ.

Сэргээн босголт хаана явагдах нь ирээдүйн Украин ямар дүр төрхтэй байхыг тодорхойлох болно. Одоогоор Украины 18 орчим хувийг Оросын зэвсэгт хүчин эзэлчихээд байна. Тэгэхээр нутаг дэвсгэрийн хэдэн хувийг Киев эргүүлэн авч чадах, дайны өмнөх үеийн хүн ам хаана амьдран суух зэргээс олон зүйл хамаарна. Украины 3.7 сая орчим иргэн дотооддоо дүрвэсэн бол 6.5 сая орчим хүн гадаадад дүрвэжээ. Мөн олон сая хүн Оросын эзлэн түрэмгийллийн дор амьдарч байна.

Украины 156 мянган км квадрат нутаг дэвсгэр мина болон бусад зэвсгийн нөлөөлөлд өртсөнийг тус улсын Эдийн засгийн сайд Юлия Свириденко мэдэгдсэн билээ. Энэ нь Австриас бараг хоёр дахин том талбай юм.

Дээрх шалтгаануудын улмаас дайны дараах Украины сэргээн босголтыг шууд зураглахад хүндрэлтэй аж.

Ямартай ч улс орноо ЗХУ-ын үеийнхээс илүү сайнаар сэргээн босгох боломж байгааг Украины Дэд бүтэц, сэргээн босголтын хөгжлийн агентлагийн дарга Мустафа Найем хэлжээ.

Одоогийн байдлаар украинчууд улс орноо сэргээн босгох нь бүү хэл дайны хүчин чармайлтаа дэмжихийн тулд тусламж авахаар тэмцэж байна. Унгар улс Европын холбооны 50 тэрбум еврогийн тусламжийн багцыг эсэргүүцэж байсан ч өнгөрсөн сард түүнийгээ цуцалснаар харьцангуй ахиц дэвшил гарсан.

Германы батлан ​​хамгаалахын аварга "Rheinmetall AG" компани Украинд нэн шаардлагатай 155 мм-ийн их бууны сум үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө хоёрдугаар сард зарласан. Хари барилгын материал үйлдвэрлэгч "Fixit" өнгөрсөн жилээс эхлэн Украины баруун хэсэгт шинэ үйлдвэрлэлийн талбай байгуулж байгаа бол "Bayer AG" компани үр тарианы үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхээ зарлажээ.

Австрийн "Waagner-Biro Bridge Systems" компани гол мөрөн, хөндийг гаталсан ган гарц хийдэг бөгөөд Украины баруун хэсэгт аль хэдийнэ тодорхой хэмжээний бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Гүйцэтгэх захирал Ричард Кершбаумерын хэлснээр хэдэн 10 жилээр үргэлжлэх их ажил тэднийг хүлээж байгаа аж.

Ирээдүйд АНУ болон Европын компаниуд сэргээн босголтын гэрээний гол хувийг авах магадлалтай. Гэхдээ Турк энэ хооронд багагүй ахиц дэвшил гаргаад амжжээ.

Туркийн барилгын гүйцэтгэгчид дайны хоёр жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өртөгтэй 70 төслийг гүйцэтгэсэн байна. Тэдгээрээс хамгийн том нь гэвэл "Онур" групп Ирпин дэх гүүр зэрэг дэлбэрсэн гүүрүүдийг засварлаж байна. Мөн тус групп нь Өмнөд Солонгосын "Samsung C&T" корпорацитай хамтран Украинд зөөврийн эмнэлгүүдийг барьж өгчээ. Ирээдүйд "Онур" групп Днепр олон улсын нисэх онгоцны буудлын дахин төлөвлөлтийг сэргээхийг хүсч байна. "Онур"-ын Украин дахь ерөнхий зохицуулагч Эмре Караахметоглу хэлснээр тэд Украинд 4000 гаруй машин техниктэй. Тэдэнд гол тулгамдаад буй асуудал нь ажилчин олох явдал аж.

Истанбулд төвтэй "Догус констракшн" олон жилийн турш үйл ажиллагаа эрхэлж байгаа Украинд байгаа бөгөөд Их Британийн дэмжлэгтэйгээр гурван гүүрийг сэргээн засварлаж байна.

Гадаадын компаниудаас гадна дотоодын компаниуд ч сүйрсэн дэд бүтцээ засч, сэргээн босголтын бэлтгэлийг хангах ажлыг үргэлжлүүлсээр байна. Ган үйлдвэрлэгч хамгийн том компани "Metinvest BV"-ийн тооцоолсноор томоохон хэмжээний сэргээн босголт эхэлмэгц 5-10 жилийн хугацаанд орон сууц, нийгмийн дэд бүтцийг сэргээхэд 3.5 сая тонн ган шаардлагатай болох аж. Сайн мэдээ гэвэл тус компани энэ хэрэгцээг хангахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 185.220.101.172

Мояа, ояа нуудын загалмайлсан эцэг хулгар хулгайч жёнок чинь Монголын либерал намыг худалдаж авсан байлээ шүү хахахха, одоо яанаа эзэн чинь лүбраал болчлоо шүү хахахах.

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-03-11 66.181.160.124

Мань Гитлер чинь агуу хүн байсан байна шдэээ Ямарч баялаггүй сүйрсэн Герман орныг хүлээж аваад 2 жилийн дотор л ёстой хөл дээр нь босгосон байна шд … Гэтэл Путин асар их баялагтай Орос орныг ямар болгож байнаа.. Ямар сайндаа л эрчүүд нь мөнгө олох гэж дайнд явж байна шдэ

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Гарцаагүй үнэн,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.109.14

барууныхан сэгэн дээр нь огоорч ноёрхлоо тогтоон сэргээн босгох халхавчин дор хувааж зэмийгнь долоохыг мөрөөдөж сэрүүн зүүдлэж сэрж чадахгүй бна

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Одоо яая гэхэвдээ,,,бөгспутины чинь тэнэглэл л энэ шүүдээ,,,,

Avatar

Зочин 2024-03-11 103.212.119.174

МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН ЭХ ҮҮСВЭРЭЭС АВЧ ЧАДДАГГҮЙ ТРОЛЛУУД ОЛШИРСОН БАЙГАА НЬ ГАДААДЫН ТЕР РОР ИСТ ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ТУСГАЙ АЛБАДЫН САНХҮҮЖИЛТТЭЙ НУУЦ ӨДӨӨН ХАТГАЛГАД АВТАГДАХ АЮУЛТАЙ… УКРАЙНЫ ХУВЬД АНУ-ЫН ДЭЛХИЙН НОМЕР НЭГ ТЕРРОР ЗАСГИЙН ГАЗРЫН НУУЦ АЛБАДЫН САНХҮҮЖҮҮЛСЭН ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ОЛОН ЖИЛИЙН ХАРИЛЦААТАЙ ХӨРШ ХОЁР УЛСЫГ ХАГАРАЛДУУЛЖ ДУНДААС НЬ ЗЭВСГИЙН НИЙЛҮҮЛЭЛТ ХОРИГИЙН ҮР ДҮНГЭЭР ӨӨРСДИЙН ЭРЧИМ ХҮЧ з****г ТЕХНИКЭЭР АШИГ ОЛЖ БАЙНА…

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Одоо яая гэхэвдээ,,,,бөгспутины чинь л тэнэглэл энэшдээ,,,,

Avatar

Слава Укриана 2024-03-11 59.153.112.131

Дайн дуусахаар манай Монголын бизнесменүүд Укрианы ард түмэнд 1000 цагаан өргөө гэр бэлэглэнэ ээ

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Ерөөлөөр болог ээ,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Уяахуяа троллууд солиорлын дээд түвшинд шилжиж, одоо бүр зохиогоод шaaдaг болжээ? 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Оркоо,,,чамд ямар “”””үнэн””””” мэдээлэл байнаа,,,,бичээчээ,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 84.54.51.68

"Алиалагч ордонд ороод хаан болдоггүй, ордон харин цирк болдог" гэж Гүрж зүйр үгний амьд сургамжтай жишээ болж алиалагч Зеленский Украйн улсыг устгаж цирк болголоо. Үүнээс хойш дэлхийн бүх улсын түүхийн сурах бичгэнд сургамжтай жишээ болон орох болно!

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Мулгуу хаан, цэрэг захирч,
дайн хийгээд,
алиа салбадай болон
улсаа самарч голомтоо хийсгэхийн үлгэр ,,
,үнэн бодит болохыг,,,,
хүмүүний түүхийн түмэн үед алтан үсгээр бичин тэмдэглэж,,,үр хойчист анхааруулан сануулах баримт болон оршивой,,,путин хуйло,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Уяахуяа троллууд солиорлын дээд түвшинд шилжиж, одоо бүр зохиогоод шaaдaг болжээ? 😂😂😂

Avatar

зочин 2024-03-11 202.9.46.73

Орос-украйны дайн дуусах үед украйн гэдэг улс ер нь үлдэх юмуу?

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

3жилийн өмнө л ийм асуулт асуудаг байсан юмаа,,,

Avatar

Орос л эвгүйрчихлээ 2024-03-11 103.212.117.46

Украйн асуудалгүй сэргэх байх. Харин Орос л яг одоогийнхоороо оршин тогтноно гэж лөөлөө болох бололтой

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Өдрөөс өдөрт украины дроны дайралт оросын европын хэсэгт эрчимжиж байна,,,,таганрогт байдаг А50 онгоцны үйлдвэрийн талбай дээрхи А50 онгоц сөнөөжээ,,,,оросын европын хэсэгт байрлах бүх нефть боловсруулах үйлдвэр агуулахууд их бага хэмжээгээр дроны халдлагад өртөн,,үйлдвэрлэл нь саатсан доголдсон байнаа,,,,3 том металлургын үйлдвэр халдлагад өртөж доголдосноос,,,,нэг үйлдвэрийн домен зуухыг бүрэн дэлбэлжээ,,,,украины өөрийн үйлдвэрийн дронуудын хурд тэсрэх бодис тээх чадвар өсөн нэмэгдсэн байнаа,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Уяахуяа троллууд солиорлын дээд түвшинд шилжиж, одоо бүр зохиогоод шaaдaг болжээ? 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Чи бол үнэхээр,,,,,таааааг,,г,,г “””” харанхуй орк”””гэдэгээ л батлаад байх юмдаа,,,,конашенковыгоо л сонсоод суудаг байхдаа,,,чааваас,,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Нaциcт бандеруудыг москаль СЫРский командалж болж байгаа юм уу? БХ-ын сайд нь татар УМЕРов гэж байгаа. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Балай минь ээ,,,,хог нош копидохоо болио,,,,

0 0
Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

😂😂😂

0 0
Avatar

Нэргүй 2024-03-11 202.9.46.135

Украйн ялна!

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Гарцаагүй,,,,

Avatar

-@; 2024-03-11 216.38.195.74

y

Avatar

-; 2024-03-11 216.38.195.74

###

Avatar

-net+ 2024-03-11 216.38.195.74

Avatar

-OC-xynui caixan yumuig baliar bolgoj, Ursuldugch chadgyi bnaa-@ 1 -ngy+ 2024-03-11 216.38.195.74

-xybuinz- xaldaj nyraaj ytacaar, emlguin nyytslalc; ?

Avatar

Лхагва очир 2024-03-11 66.181.191.48

украйнд бүрэн хэмжээгээр хөрөнгө оруулхын тулд эхлээд украйн улс ямар байх хэдий хэмжээний газар нутагтай байхыг шиийдэх хэрэг болно доо. үүний тулд орсыг ялах эсвэл тохирох шаардлага гарна. ялж чадахгүй учир зарим хэсгийг орсод өгч л дуусна даа

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Бөгспутин чинь украинлуу дайрч орсон өдрөө л ялагдчихсан юмшүүдээ,,,,орос дууссаан,,,,эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юмшүүдээ,,,,украины ард түмэн донбасс кримээ авч л таараа,,,,харин орос орон хойд солонгосын замаар орлоодоо,,,,нэг бүдүүн нөхрийг тойрсон бөөн тураалууд,,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.160.7

балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Чамд өөр хэлэх үг байна уу,,,,оркоо,,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Хннн,,,,Дайн өдөөсөн орос улс.Хятадын түүхий эдийн бааз болоод дууслаалдаа,,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Хятадын түүхий эдийн бааз болсон нь Орос биш Монгол л болчихоод байна шүү!

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Ёоё,,,,чи,,,,монголыг оростой харьцуулж тэнэгтээд яахавдээ,,,,,оросоо хойд солонгостой л харьцуулж хараа,,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Коммунист хятдын колони, түүхий эдийн бааз "ардчиллын баян бүрд" мандтугай! !

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Уйл,,,, уйл,,,,чиний орос агаа чинь маниасаа илүү,, хятадын эвээлд багтаж, улаан торгон халуун хөнжилд нь шургахаар тачаадан, чичрэн дайрч байгаа нь бодит үнэн юмшүүдээ,,,хятад нүүрээ буруулбал амиа хорлохоос өөр замгүй болвоо хөөрхий,,,,мань нь яахавдээ,,,хятадтайгаа л өгөлцөж авалцаад болох байлгүйдэж,,,өөр хэнтэйгээ өгөлцөж авалцах юм билээ,,,,

1 3
Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Танай хятадгүйгээр монголчууд болоод л ирсэн юм. болох л байлгүй, шаахай минь. 😂😂😂

3 0
Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

“Нөхцөл байдлыг харгалзан үзээд ард түмнээ бодож, цагаан туг өргөх, хэлэлцээний ширээний ард суух зүрх зоригтой хүмүүс хамгийн хүчтэй нь гэдэгт би итгэдэг” гэж пап Франциск ярьжээ.

0 0
Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

1. Ромын папыг монголд айлчилах үед чам мэтийн оркууд юу гэж муулан гутааж байв,,,,
2. Ромын пап ингэж хэллээ гээд л оросуудад бууж өгч газар нутагаа булаалгах уу,,,МӨН Х У Ц В А А,,,,

0 1
Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Украйны газар нутаг гэж байхгүй. Оросуудын л зах, хязгаар газар нутаг гэж бий. 😂😂😂

1 1
Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Чи оросын гэх газар нутгийг нэрлээдэхдээ,,,жишээлбэл буриадууд байгаль далайгаа бараадаад газар нутагтай,,,,чичень дагестан кавказын уулсаа бараадсан газар нутагтай,,,яг оросуудын газар нутаг нь хаана байнаа,,,,энэ оросуудын газар нутаг гээд заачих тийм орон зай байна уу,,,,украин бол жинхэнэ русийн газар нутаг болохоос оросуудын газар нутаг биш юмшүүдээ,,,,оросууд бол москиалууд буюу москва орчимд амьдардаг байсан финно-угорууд юмаа,,,,киевийн русь москалиудтай ямар ч хамаагүй,,,,

1 1
Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Нaциcт бандеруудыг москаль СЫРский командалж болж байгаа юм уу? БХ-ын сайд нь татар УМЕРов гэж байгаа. 😂😂😂

0 0
Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Балай минь ээ,,,украинд нацистууд фашистууд байдаггүй гэдгийн тод
батлагаа нь орос хүн украины армийн ерөнхий командлагч,,,, татар хүн батлан хамгаалахын сайд хийж байгаа нь юмшүүдээ,,,,ойлгоо,,,элдэв балай юм бичиж тэнэг ээ бүү гайхуул,,,,

0 1
Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

😂😂😂

1 0
Avatar

Тролл 2024-03-11 202.21.109.14

чи хаанахын хүн бэ орос хүн биднийг паалантай жорлондсуулгаж паартай байранд амьдруулж Опeр ү зэж сургасан юм

0 0
Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Чи ч мундаг сургуультай циркийн нохой юм байна л даа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,оросуудыг,
европууд паартай байшин паалантай жорлонд баалгаж сургасан юмшүүдээ,,,,сургасан ч юу байхавдээ,,,,чааваас,,,,оросууд одоо болтол сураагүй,,,, мань шигээ л модон жорлонтойгоо л заваарч байдаг юм билээ шүү,,,,

0 0
Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

4 дэх Абрамс Бердычийн дэргэд гоё шатаж байна. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

4 дэх абрамс гэж бүр тоолдог болсон уу,,,оросын тоо томшгүй олон шинэчилсэн, хуучирсан танкууд төмрийн сэг болон шатаад дуусаж байхад уу,,,,4 хөн абрамс шатах бөөн сенсац уу,,,хаана байнаа,,,тэр армата,,,,багахан балайраарай чи,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-11 139.5.216.98

СУУЛИЙН ХЭДЭН ХОНОГ УКРАИНЫ АРМИ ОРОСЫН ТУРЭМГИЙЛЭГЧДИЙГ БУХ ФРОНТ ДЭЭР БУТ НИРГЭЖ БАЙНА ОРОСЫН ТЕЛЕВИЗЭЭР ПУТИНЫ ЯЛАГДЛЫГ ХУЛЭЭН ЗОВШШООРЧ ДАЙНАА ХУРДАН ДУУСГАХЫГ ШААРДАЖ БАЙНА ОРОСЫН ГАДААД БОДЛОГЫГ БУРЭН ДАМПУУРУУЛСАН ЛАВРОВТОЙ МОСКВАД БАЙГАА ЭЛЧИН САЙДУУД УУЛЗАХААС ТАТГАЛЗЛАА ОРОС УЛСЫН ТОСОВ ЭНЭ ОНД 92% АЛДАГДАЛТАЙ ГАРЧ ДАЙНАА УРГЭЛЖЛУУЛЭХ МОНГОГУЙ БОЛЖЭЭ ХАРИН УКРАЙН УЛС ОДОР ИРЭХ ТУСАМ ХУЧИРХЭГ БОЛЖ ОРОСУУДЫГ БУТ НИРГЭСЭЭР БАЙНА ЦУСАНД ШУЛЭНГЭТСЭН ТЭНЭГ ПУТИН ЛАВРОВ ШОЙГУ ЦААЗ АВНАА

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

Уяахуяа троллууд солиорлын дээд түвшинд шилжиж, одоо бүр зохиогоод ш****г болжээ? 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.180.185

Үгүй шүү,,,,энэ нөхөр үнэнийг бичсэн байнаа,,,,,чи харин таг харанхуй,,,,худгийн мэлхий юм,,,европ,эргэлзэж, няцаж, эргэж буцахгүйгээр оросын түрэмгийллийн эсрэг бат зогсохоор болсон,,,,,оросууд өөрсдөө ч”””сүйрлээ”””гэдэгээ хүлээн зөвшөөрч байнаа,,,

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

4 дэх Абрамс Бердычийн дэргэд гоё шатаж байна. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-11 178.208.132.130

Boditoi bai

Avatar

ЗОЧИН 2024-03-11 202.9.40.108

УКРАЙНЫ АЛДАР БАДАРТУГАЙ.

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

ОРОСЫН БҮРЭЛДХҮҮН ДЭХ УКРАЙНЫ АЛДАР БАДАРТУГАЙ! 😂😂😂

Avatar

зочин 2024-03-11 66.181.160.124

Оросууд Украйныг " хязгаар нутаг" гээл томроод байсан чинь өөрсдөө ёстой ертөнцийн хязгаар нутаг болчихсон байна шд ..Европ ч биш Ази ч биш …

Avatar

Нэргүй 2024-03-11 202.131.245.243

😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж