Музейн тусламжтайгаар Украины танкийг угсарна

Хуучирсан мэдээ: 2024.03.10-нд нийтлэгдсэн

Музейн тусламжтайгаар Украины танкийг угсарна

Музейн тусламжтайгаар Украины танкийг угсарна

Англи дахь танкийн музей Оросын эсрэг тулалдах Украины хүчин чармайлтад тусалж байна. Бовингтон дахь танкийн музейд дэлхийн 26 орны 300 гаруй танк байдаг. Энэхүү музейд Украинд ашиглаж байгаад эвдэрсэн Зөвлөлтийн үеийн танк, хуягт машин зэргийг засварлах гарын авлага, диаграмм, баримт бичиг сэлт хадгалагдаж байна.

Тус музей нь "Cook Defense Systems" компанитай хамтран дээрх гарын авлагуудын тусламжтайгаар танкийн гинжит зам, хүрдтэй дугуй зэргийг үйлдвэрлэх болжээ.

Украинд Германаас "Ирвэс 2", Их Британиас "Чэлленжер 2", АНУ-аас "M1 Абрамс" зэрэг танкийг нийлүүлж буй. Гэхдээ тус улсын флотын ихэнх хэсэг нь 1960-1970-аад оны Зөвлөлтийн үеийн танк, хуягт машинуудаас бүрддэг. Үүнд "МТ-ЛБ", "БМП-1" болон ЗХУ-ын байлдааны гол танк "Т-72" зэрэг багтана. Гэвч Украинд тэдгээрийг засах боловсон хүчин, нөөц хомс байна.

"Cook Defense Systems" нь Британийн арми болон холбоотнуудад зориулсан хуягт байлдааны машинуудын зам нийлүүлж байсан түүхтэй.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
12
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж