"BLACKPINK" хамтлагийн дуучин Женни америк реппер Мэтт Чампионтой хамтарч, "Slow Motion" нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Хамтарсан уран бүтээлийнхээ талаар Женни, Мэтт Чампион нар өнгөрсөн Пүрэв гаригт тус тусын цахим хуудсаараа зарлаад, Баасан гаригт цацсан байна.
Женни өнгөрсөн жил хамтлагийн гишүүдийн хамтаар "YG Entertainment"-тай гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зэрэгцээ "Odd Atelier" нэртэй агентлагаа байгуулжээ. "Odd Atelier" байгуулагдсанаас хойших Женнигийн анхны дуу нь "Slow Motion" болж байна.
Дашрамд дурдахад, "BLACKPINK" хамтлагийн гишүүн Жисүү ч бас хувийн агентлагаа байгуулж байгаагаа өнгөрсөн сард зарласан. Энэ тухайгаа тэр цахим хуудсандаа зарлахдаа "Би ‘Blissoo’ гэх нэрээр шинэ эхлэлээ тавьж байна. Энэ аяллыг минь дэмжвэл би тун их баярлах болно. Үүний зэрэгцээ шүтэн бишрэгчиддээ аз жаргал бэлэглэдэг Жисүү хэвээрээ байхыг хичээх болно" гэж бичиж байв.
Харин хамтлагийн гишүүн Лиза "Lloud" гэх хувийн агентлагтай. Салбарын ажиглагчид үлдсэн гишүүн Ружэг ч ирээдүйд агентлагтай болно гэж таамаглаж байна.
Эх сурвалж: YONHAP
Нэргүй 2024-03-10 213.87.151.47
Харуулах боломжгүй.