Өмнөд Солонгос нь нэг өвчтөнд ногдох эмчийн хүртээмжээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын орнууд дунд хамгийн сүүлд ордог. Тиймээс тус улсын засгийн газар анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд эмч нарын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан боловч эмч нар эсэргүүцлээ илэрхийлэн жагсч, ажил хаяад багагүй хугацаа өнгөрлөө.
Ажил хаясан олон мянган эмч нарыг хоёрдугаар сарын 29 гэхэд ажилдаа орохгүй бол хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч, эмчлэх эрхийг нь цуцлана гэж засгийн газраас мэдэгдсэн. Гэвч засгийн газраас тогтоосон хугацаа хэдийнэ өнгөрсөн тул дараагийн арга хэмжээг авч эхлэх болоод байна. Өмнөд Солонгосын засгийн газар ажил хаясан эмч нарын зөвшөөрлийг түдгэлзүүлэх төлөвлөгөөнийхөө эхний мэдэгдлийг ирэх долоо хоногт танилцуулах төлөвтэй байна.
Нийт резидэнт, дадлагажигч эмч нарын дөрөвний гурван хувь буюу 10 мянга орчим нь ажил хаяснаар Өмнөд Солонгосын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, төлөвлөгөөт хагалгаанууд зогсох болсон.
Тэгвэл Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн хуулийн дагуу ажилдаа буцах тушаалыг зөрчсөн эмч нарын эмнэлгийн зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, гурван жил хорих эсвэл 30 сая вонын торгууль ногдуулдаг. Тэд хорих ял авсан тохиолдолд лицензийг нь цуцлах боломжтой.
Ажил хаясан эмч нарт өнгөрсөн Мягмар гаригаас хойш урьдчилан мэдэгдэх хуудас илгээж эхэлжээ. Уг мэдэгдэх хуудаст гуравдугаар сарын 25-ны дотор санал хүсэлтээ ирүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь зохих журмын дагуу түдгэлзүүлнэ гэж анхааруулсан аж.
Эх сурвалж: YONHAP
Нэргүй 2024-03-10 213.87.151.47
Харуулах боломжгүй.
мундаг юмаа гэтэл дүүрэн хувийн анагаахын сургууль дампуурч байна даа манай салбар 2024-03-10 59.153.115.143
эмч нар нь ийм үнэ цэнэтэй байдаг болохоор энэ улсын анагаах ухаан хөгжсөн байна шүү дээ
Зочин 2024-03-10 66.181.183.183
Засаг төр солонгост бодитой амь байна. Монголд бол засаг төр мануухайнаас дор үхмэл байдаг.
Зочин 2024-03-10 66.181.183.183
…амьд байна…