Талибанчуудыг дуугаараа эсэргүүцэж буй эгч дүүс

Талибанчуудыг дуугаараа эсэргүүцэж буй эгч дүүс

Талибанчуудыг дуугаараа эсэргүүцэж буй эгч дүүс

Талибууд 2021 оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхэнд гарахтай зэрэгцээд тэнд эмэгтэйчүүдийн эрх улам л хумигдсан. Шинэ дэглэм өөрсдийг нь улам чанга гараар атгаж эхэлснийг мэдэрсэн эмэгтэйчүүдийн дундаас нэгэн эгч дүү хоёр анхаарал татна.

Тэд бол "Эцсийн бамбар" нэртэй "хамтлаг" юм. Тэдний жинхэнэ нэр тодорхой бус.

Эгч дүү хоёр эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоороо тэмцэж эхэлжээ. Маш эрсдэлтэй нөхцөл байдалд тэд "Эцсийн бамбар" нэртэйгээр 2021 оны наймдугаар сараас хойш цахим сүлжээнд дуугаа цацаж эхэлсэн байна. Тэд нүүрээ битүү буркагаар битүүлээд, ямар ч хөгжимгүй, амьдаар дуулдаг.

"Бид дуулах болно. Гэвч энэ нь бидний амьдралыг үрэн таран хийж ч мэдэх юм. Талибанчууд засгийн эрхэнд гарахаас өмнө бид ганц мөр шүлэг ч бичиж байгаагүй. Талибанчууд биднийг бичихэд хүргэлээ" гэж тэд ярьжээ.

"Эцсийн бамбар" хамтлаг долоон дуутай. Хэдий цөөхөн ч гэлээ дуу нэг бүр нь афган эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлд гүнээ хүрчээ. Тэд анхандаа бусад зохиолчдын шүлгийг ашиглан дуулжээ. Гэвч ямар ч шүлэг тэдний мэдрэмжийг илэрхийлж чадахгүй байсан тул өөрсдөө зохиохоор шийдсэн аж.

Тэднийг дуулж эхэлсний дараахан талибууд хөгжмийн зэмсэг шатааж, хөгжимчдийг баривчилсан байна.

"Дуу дуулж, хөгжим сонсох нь маш хор хөнөөлтэй. Энэ нь хүмүүсийг бурханы залбирлаас холдуулдаг. Хүн бүхэн үүнээс хол байх хэрэгтэй" гэж засгийн суртал ухуулгын бичлэгт албаны хүн ярьжээ.

 Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-10 66.181.191.12

Талибанчууд хүүхнүүдээ бүгдийг нь цаазлаад бие биенээ болон илжигээ хошногодоод амьдарвал таарна

Avatar

Нэргүй 2024-03-10 213.87.151.47

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-10 202.9.40.179

Мусалман шашин ийм бурангүй юм. Гэтэл манай орны казах голдуу эмэгтэйчүүд зуны халуунд алчуураар толгойгоо ороочихсон мөн урт пальто өмсчихсөн явдаг болжээ. Урьд нь ийм байгаагүй. Харин манай улсад ажиллаж амьдарч байгаа турк, казахстан улсын иргэдийн явуулгаар тэд ингэж хувцасладаг болсон. Мөн монголын казах болон зарим монгол эмэгтэйчүүд турк, казахстаны иргэдтэй гэр бүл болох нь ихэссэн.Энэ бол аюул юм.

Avatar

Нэргүй 2024-03-10 124.158.71.213

Bavgar sahalt talibanuud ayultai ayultai zerleguud baidag

Avatar

Зочин 2024-03-10 103.212.116.77

Монгол эмэгтэйчүүд минь муслим шашинтай хүнтэй битгий суугаарай. Муслимууд ер нь эмэгтэйчүүдийг их доромжлох юм.

Avatar

Нэргүй 2024-03-10 66.181.184.160

орос новшнууд энэ улсыг ийм болгосон

Avatar

Нэргүй 2024-03-10 66.181.180.185

Oros akhiin kholbooton taliban, ene 2 gichiiig ollj a****.

Avatar

Нэргүй 2024-03-10 103.212.162.59

чамайг өөрийг чинь талибуудын гарт өгвөл хоолойгоо хэрчүүлэхийн өмнө яахыг чинь харах юмсан..

Avatar

Түүх сонирхолтой 2024-03-10 202.21.112.221

Америк 80оны үед Афганд орж ирсэн Орос цэрэгийн эсрэг Талибаны хөдөлгөөн зохион байгуулсан юм байналээ…ер нь явж явж эвэр ургасан ишиг мөргүүлсэн гэдэг блсн доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж