Газын зурваст хүрэх хүмүүнлэгийн тусламж ачсан "Open Arms" хөлөг онгоц ойрын өдрүүдэд Испаниас хөдлөх төлөвтэй байна. Хөлөг онгоц Газын зурваст хамгийн ойр байдаг Кипрээс хөдлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд шинээр нээгдсэн тээврийн замыг ашиглах аж. Гэвч Газын боомт ямар ч ажиллагаагүйн дээр гүехэн устай тул хөлөг хаана зогсох нь тодорхойгүй хэвээр байна. Киприйн Ларнака боомтоос хөдөлж, Газын эрэг хүрэхэд ойролцоогоор 2-3 хоног зарцуулна
Дээрх хөлөг онгоц нь Испанийн "Open Arms" буяны байгууллагад харьяалагддаг.
АНУ-ын "World Central Kitchen" буяны байгууллагаас олгосон 200 тонн хүнс эл тээвэрлэлтээр Газад хүрнэ. Тусламжийг хүлээж авахын тулд "World Central Kitchen" байгууллага Газад хөлөг онгоцны зогсоол барьж байгаа аж.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Пүрэв гаригт Газын эрэгт түр зуурын хөвөгч боомт барихаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн. Үүнээс нэг өдрийн дараа Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен далайн коридорын тухай зарлажээ. Түр зуурын хөвөгч боомтыг барихад 60 хүртэл хоног шаардагдана. Мөн 1000 орчим цэрэг шаардлагатай гэж Пентагон мэдэгджээ. Тус боомт нь хоол хүнс, ус, эм тариа, түр хоргодох байр тээвэрлэсэн том хөлөг онгоцуудыг хүлээн авах боломжтой
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-03-10 213.87.151.47
Харуулах боломжгүй.