Г.Бадрах харцага дараалан түрүүллээ

Г.Бадрах харцага дараалан түрүүллээ

Г.Бадрах харцага дараалан түрүүллээ
Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр/2024.03.09/ боллоо. Тус барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Г.Бадрах харцага өнгөрсөн Ням гаригт Бөхийн өргөөнд болсон Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн юм. Ийнхүү тэрбээр өргөөнд дараалан түрүүллээ.

Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, улсын начин Х.Цогтгэрэл, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай нар шалгарлаа. Харин наймд улсын заан Б.Батмөнх, улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар үлдэв. Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан МҮБХ-ны тэргүүлэгч, улсын начин A.Хатансайханд МҮБХ болон ах дүү, хамаатан садан, ажлын хамт олон, найз нөхөд, нутаг орныхон, “Есөн туг” клуб, үе тэнгийн бөхчүүдийн төлөөлөл, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Маргааш 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-09 202.126.90.3

авилгал авсны

Avatar

Нэргүй 2024-03-09 202.126.90.3

авлага авсны

Avatar

Нэргүй 2024-03-09 202.126.90.3

Хатан сайхан хулгайч, хулгай хийж, авлага авсны хэдэн жилийн ойгоо тэмдэглэсэн юм уу?

Avatar

Бадарч тахар 2024-03-09 66.181.183.25

Дан мишээж явдаг Бадрахыг дийлэхгүй нээ муусайн юмнууд !

Avatar

Нэргүй 2024-03-09 213.87.131.70

Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж