Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулан ажиллажээ.
Өнөөдөр 14 цагийн байдлаар СХД-ийн 25, 42 дугаар хорооны нутаг дэвсгэрээс таван хэсэг 34 адуу, 14 сарлаг хашаалав.
Нийслэлийн Онцгой байдлын газраас 48 алба хаагч, найман тээврийн хэрэгсэлтэй ажилласан байна.
Холбоотой мэдээ