Эрдагон Оростой энхийн дээд хэмжээний уулзалт хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2024.03.09-нд нийтлэгдсэн

Эрдагон Оростой энхийн дээд хэмжээний уулзалт хийнэ гэв

Эрдагон Оростой энхийн дээд хэмжээний уулзалт хийнэ гэв

НАТО-гийн гишүүн, Украин Оростой харилцаагаа тэнцвэртэй байлгахыг зорьдог Турк улс геополитикийн энх тайвныг тогтоохын тулд дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар зэхэж байна. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн Баасан гаригт Украины удирдагч Влодимир Зеленскийтэй уулзаж, Оростой энхийн дээд хэмжээний уулзалт хийх санаагаа илэрхийлжээ. Эрдоган хэд хэдэн удаа Оростой дээд хэмжээний уулзалт хийх саналыг гаргасан бөгөөд Истанбулд болсон хэвлэлийн бага хурал дээр Москва саналыг нь хүлээж авахыг найдаж буй талаараа ярьсан.  Тэрбээр " Бид Оросыг оролцуулсан дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байна. Байдал хурцадсан үеэс эхлэн манай засгийн газар дээл хэмжээний уулзалт, хэлэлцээрийн аргаар асуудлыг шийдвэрлэхээр хичээсэн" гэжээ.

Украины хувьд түрэмгийлэгч оронтой нүүр тулан уулзахгүй байхыг хүссэн ба Зеленский дайныг эхлүүлсэн улс дээд хэмжээний уулзалт хийх саналыг тавих ёстой гэж мэдэгдсэн. Зеленский энхийн хэлэлцээ хийх бол  өмнө нь санал болгож байсан 10 зүйлт төлөвлөгөөнд Орос санал нийцэх ёстой гэж үзжээ.  Үүнд хүнсний аюулгүй байдал, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, Оросын цэргийг гаргах, бүх хоригдлуудыг суллах, түрэмгийллийн хэрэгт буруутай хүмүүсийн шүүх хурал, Украины аюулгүй байдлын баталгаа зэрэг орно. Энэ жил (2024 он)  Швейцарьт зохион байгуулах гэж буй энх тайвны дээд хэмжээний уулзалтын үеэр Одесса, өмнөд хэсгийн Николайев дахь боомтуудыг үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргах саналтай байгаа Ерөнхийлөгч Зеленский илэрхийлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж