Нисдэг үл мэдэгдэх биет, харь гаригийн хөлөг онгоц 1950-1960 онд ихээр үзэгдэх болсон нь АНУ-ын тагнуулын онгоц, сансрын туршилтаас үүдэлтэй гэж Пентагон мэдэгдэв. Албаны хүмүүс мөн АНУ-ын засгийн газар харь гаригийн биеттэй харилцаа холбоо тогтоосон гэх нотолгоо байхгүй гэв. Конгресст ирүүлсэн тайланд дурдсанаар үл мэдэх нисдэг тэрэг нь энгийн сансрын хог хаягдал байсан гэж мэдүүлсэн ч иргэд харь гаригийн хүн байдагт итгэсээр байна.
Конгресс Баасан гаригт “NASA” болон Бүх домэйн гажигтай тэмцэх алба “AARO” -той хамтран тайланд судалгаа хийсэн ба кино, тайз дэлгэцийн уран бүтээлд харь гариг байдаг гэх ойлголтын сэрэмжлүүлэх үүднээс олон нийтэд мэдээлсэн байна. Судлаачдын хувьд засгийн газар харь гаригийн гэх мэдээллүүдийн нууцлахын тулд худал тайлан тавьсан гэж үзсэн. “AARO” нь архив, нууцын зэрэглэлтэй файлуудыг шалгаж, 1945 оноос хойшхи засгийн газрын бүх албан ёсны мөрдөн байцаалтыг хянаж үзжээ. Судлаачид харь гаригийн сансрын хөлгүүдийн талаарх цуурхал, ялангуяа 1961 онд нисдэг биетүүдийн талаарх мэдээллийг худал гэв. "UAP"-ын мөрдөн байцаах байгууллагаас цуглуулсан "харь гаригийн сансрын хөлөг"-ийн дээжийг өөр ертөнцийн материалаар хийсэн биш харин гол төлөв магни, төмөр, висмут ашигласныг илрүүлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ