Сан Антонио Спөрс багийн ирээдүй, сагсан бөмбөгийн шинэ од Виктор Вембаньяма нэг эгч, нэг дүүтэй билээ. Тэдний гэр бүл бүгдээрээ спортын хүмүүс бөгөөд аав Фелиш нь өндрийн, уртын харайлтын тамирчин байсан бол ээж Элоди нь сагсан бөмбөгийн дасгалжуулагч хийдэг. Харин түүний эгч Эве мэргэжлийн сагсан бөмбөг тоглоод зогсохгүй Францын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин. Дүү Оскар нь сагсан бөмбөг, гандболоор хичээллэдэг ч сүүлийн үед сагсан бөмбөгийн скаутуудын хараанд өртөж, ахынхаа араас NBA-д орох боломжтой гэж яригдаж буй.
Эдгээр өдрүүдэд Францын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Монголд хамтарсан бэлтгэл хийж байна. Багийн бүрэлдэхүүнд ч Эве Вембаньяма багтаж, бэлтгэлд хамрагдаж байгаа аж. Өдгөө 22 настай, 183 см өндөртэй түүний хувьд Францын 23 хүртэлх насны шигшээ багийн гол тоглогч бөгөөд эх орныхоо төлөө 2023 оны дэлхийн аварга, үндэстнүүдийн лигийн финал, Европын цуврал тэмцээнүүдэд оролцсон амжилттай.
Францын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо болох олимпийн наадмаас алтан медаль хүртэх туйлын зорилготой. Эх орондоо ч цөөнгүй тэмцээнийг зохион байгуулж, шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийг тодруулах ажлыг хийж буй. Францын эмэгтэй шигшээ багт багтах өрсөлдөөн ширүүн байгаа. Гуапо, Лимоузин, Корнелье, Жекундаде, Мане, Паже тэргүүтэй олон шилдгүүд дөрвөн тамирчны нэгээр тодрох гэж бүхнээ дайчилж байна.
Зочин 2024-03-09 202.9.46.140
Энэ Бямбанямаас чинь гадна Цэнгүүн, Дэвийн Чинзо гээд монгол нэртэй тамирчид NBA-д тоглодог юм байна лээ ш дээ.
Нэргүй 2024-03-09 202.9.40.179
Монголын 3Х3 спортын ур чадварыг үнэжл байгаа юм байна. Бас манай багийн арга тактикийг судлах гол зорилготой байгаа
Нэргүй 2024-03-09 213.87.131.70
Харуулах боломжгүй.